Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 558

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

Улсын яллагч М.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Б.Ө- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Ө овогт Б-ын Ө-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймагт төрсөн, 00 натай, эрэгтэй, ....... боловсролтой, мэргэжилгүй, хянагч ажилтай, эцэг, эх, дүү нарын хамт Архангай аймгийн Өлзийт сум 0 дүгээр баг ***** оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн 0 дугаар хороо 000000 тоотод түрээслэн суудаг, ял шийтгэлгүй, Ө овогт Б-ын Ө- /РД:00000000

           

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

   Шүүгдэгч Б.Ө- нь 2018 оны 6 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэр 00000 тоот хашаанд байх нийтийн байрны 0 тоотод Э.Б-гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө- мэдүүлэхдээ: “Болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч Э.Б- мэдүүлэхдээ: “..2018 оны 6 дугаар сарын 14-ний орой Ө- гаднаас орж ирээд хамт гаръя гэсэн. Тэр үед ажлаас гарахдаа нэг шил архи бичүүлж аваад гарсан. Гадаа гартал О-, Г- гээд ах нар машинтай ирсэн хүлээж байсан... бид 4 архиа хувааж уусан. Тэгээд нэг пабад орж пиво захиалаад суусан. Би тасарчихсан байсан ба нэг сэргэхэд Ө- явсан байсан тул би бас явлаа гээд пабаас гарсан. Тэгээд би Ө-ыг нягтлан О-ын гэрч очсон байх гэж бодоод О-ын нийтийн байранд яваад очиход О- Ө- хоёр хамт байсан. Би Ө-т яагаад намайг хаяад явчихваа гээд хэлтэл Ө- босч ирээд надтай барьцалдаад нилээн удаан ноцолдсон. Гаднаас хажуу айлын бололтой нэг залуу орж ирж салгасан. Тэгээд би О-аас уучлал гуйгаад гарах гэтэл Ө- араас ирээд хавирч унагаад дээр сууж байгаад 2-3 удаа цохисон. Тухайн үед би Ө-т “намайг яах гээд байгаан бэ, хоёулаа больё” гэхэд “чамайг ална” гээд дахиад хэд хэдэн удаа цохиод дээрээс босохгүй цохиж байх хооронд цагдаа нар ирээд Ө-ыг салгаж явсан. Баруун зүүн гараараа ээлжлээд цохиод байсан..” гэжээ. /хх 16-17/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 7611 дугаар дүгнэлт: 1. Б-гийн биед 2 нүдний зовхи хамар дух зүүн шанаа дээд уруул зүүн чиний хөхлөг сэртэнгийн цус хуралт нүүрний зүүн талын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь  мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. 6. Уг гэмтэл нь уналтаас үүсэх боломж багатай гэж дүгнэжээ. /хх 22/

 

Гэрч Л.О- мэдүүлэхдээ: “...2018 оны 6 дугаар сарын 14-ний орой 23 цаг өнгөрч байхад ажил тарсан. Гэртээ байж байхад манай найз залуу Ө- гаднаас халамцуу ирсэн. Ө-ыг ирснээс хойш 30-40 минутын дараа манай ажлын Б- ирсэн. Тэгээд Б- чи муу намайг хаяж явлаа гээд толгой руу нь цохиод авахаар нь би чи одоо яагаад байгаа юм бэ гэхэд заза найз нь тоглосон юм гээд зүгээр байж байснаа орилж хашгирч байснаа болиод гэрээс гарах үедээ Б- Ө-ын толгой орчимд цохьсоноос болж Ө- уурлаж босч ирээд тэр 2 хоорондоо зодолдож эхэлсэн. Би тэр 2-ыг салгах гэтэл дийлэхгүй байсан учир гэрээс гарсан. Тэр хоёр хоорондоо зодолдоод үлдсэн. Намайг гарснаас хойш хажуу айл цагдаа дуудсан байх цагдаа ирээд хамт орж салгаад Ө-ыг цагдаа нар авч явсан...” гэжээ. /хх 10-11/ 

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 33/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 34/

Эмчилгээний баримт /хх 23/

Хохирогчийн гомдол саналгүй гэх баримт /хх 41/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Ө- нь 2018 оны 6 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэр 0000 тоот хашаанд байх нийтийн байрны 0 тоотод Э.Б-гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Б- /хх 16-17/, гэрч Л.О-  /хх 10-11/  нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 7611 дугаар дүгнэлт /хх 22/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 33/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 34/, эмчилгээний баримт /хх 23/, хохирогчийн гомдол саналгүй гэх баримт /хх 41/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Э.Б- нь мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Ө-тай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хав 41 хуу/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэдгээ мэдүүлэн хүсэлт ирүүлснийг прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцжээ.

 

Шүүгдэгч Б.Ө- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Б.Ө-т 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Ө- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.