Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 557

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Шүүгдэгч Г.М-, түүний өмгөөлөгч Б.З- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Г-гийн М-т холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч  ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 0, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо 00-00 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ө овогт Г-гийн М- /РД:00000000

           

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

Шүүгдэгч Г.М- нь 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.С-тай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар хохирогч Б.С-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд болсон асуудлын талаар мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч Б.С- мэдүүлэхдээ: “...2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төмөр авдаг хятад компани дээр өөрийн наяти маркийн 0000 *** улсын дугаартай машинаар төмөр тушаачаад гарах гэтэл уг компаний ажилчин болох залуу машинаа асуугаад хөдлөөд явах хооронд хурдан яв наадахаа аваад зайл гэхээр нь би өөдөөс нь та нар яагаад хүн доромжлоод байгаан бэ гэсэн одоо ингээд хөдлөхийн хооронд гэж хэлээд машин асаагаад хөдөлтөл нэг залуу араас төмөр аваад машины хойд тал цохихоор нь би зогсоод хаалгаа онгойлогсон чинь нөгөө ажилчин залуу ирээд шууд толгойгоороо намайг мөргөсөн. Тэр үед би нүд өвдөөд нарны нүдний шил зүүсэн байсан чинь шилтэй хавсараад мөргөсөн. Тэр үед нүдний шил хагарсан. Тэр үед нүдний шилний хамар нь хамрын нурууг шалбалаад цус гарахаар нь би цагдаад дуудлага өгсөн. ингээд цагдаагийн байгууллагад хандсан...” /хх 10/

...М- бид хоёр гоо сайханы эмнэлэгт очиж нүүрэнд үүссэн жижиг шархний сорвийг 308,000 төгрөгөөр арилгана гэсэн учир М- надад мөнгийг нь өгсөн. одоо надад ямар ч нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх 51/

                   

Гэрч Ж.З- мэдүүлэхдээ: “...тэр үед М- бид хоёр хамт ажиллаж байсан ба та машинаа хөдөлгөөд яваачээ дээрээс чинь төмөр унавал бид харицахгүй шүү гэж хэлсэн. Тэгтэл жолооч гэх эрэгтэй нь хужаагийн хоол гордсон шээснүүд гэж М- бид хоёрыг хэл амаар дормжилсон. Тэгээд машинаа асаагаад хөдлөөд явах үедээ өөдөөс нь салаавч гаргахаар нь М- газарт байсан жижиг төмөр аваад машиных нь ачаар уу шидсэн. Тэгтэл нөгөө машины жолооч машинаа зогсоогоод буугаад ирсэн М- өөдөөс нь тосож очсон. Тэгтэл М- ах таны машин дээр юм унавал яах юм бэ гэж хэлэхээр та хүн хэл амаар доромжилдог хэн бэ гэж хэлсэн. Тэгтэл нөгөө хүн М-луу дайрахаар нь М- 2 гарыг нь бариад толгойгоороо толгой руу мөргөх үед нөгөө хүний зүүж байсан нүдний шил нь далийгаад нүдний шилний араам нь далийсан тэгээд салгасан чинь нөгөө хүн хэл амаар баахан доромжилж байгаад утсаараа цагдаа дуудсан...” гэжээ. /хх 55/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 5428 дугаар дүгнэлт: 1.Б.С-ын биед хамар шалбаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлэээр үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэж дүгнэжээ. /хх 20/

 

Эмчилгээний баримтууд /хх 16,17/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх 22/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 28/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 30,57/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.М- нь 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн С.С-тай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар хохирогч Б.С-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.С- /хх 10/, /хх 51/, гэрч Ж.З- /хх 55/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 5428 дугаартай дүгнэлт /хх 20/, эмчилгээний баримтууд /хх 16,17/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 22/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 28/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 30,57/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.М-т холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.М- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан /хх 51, 66/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдлаа.