| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 307/2026/00153/И |
| Дугаар | 307/ШШ2026/00711 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 307/ШШ2026/00711
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2026/00153/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ****** дугаар хороо, ******* давхарт байрлах "Т*******Б" ХХКомпани *******, *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* дугаар баг, *******тоотод оршин суух хаягтай ******* овогтой ******* А*******л *******, *******-д холбогдох,
"706,687.26 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т*******Б ХХКомпани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагчаас 706,687.26 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т*******н нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Хариуцагч З.А*******л нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
...Т*******Б ХХКомпаниас 706,687.26 төгрөгийг авсан нь үнэн.
2026 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 230,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 230,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 246,687.26 төгрөгийг тус тус төлж барагдуулна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Т*******Б ХХКомпани нь хариуцагч З.А*******лд холбогдуулан 706,687.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч болон хариуцагчаас хугацаа тохирч эвлэрсэн талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,510.48 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10,755.24 төгрөг, төрийн сангийн орлогоос 10,755.24 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Т*******Б ХХКомпанийн нэхэмжлэлтэй З.А*******лд холбогдох 706,687.26 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...Т*******Б ХХКомпаниас 706,687.26 төгрөгийг авсан нь үнэн. 2026 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 230,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 230,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 246,687.26 төгрөгийг тус тус төлж барагдуулна... гэх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС