Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 552

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

Улсын яллагч Н.Энхболд,

Шүүгдэгч О.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-д зааснаар гэмт хэрэгт Б овогт О-ийн А-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Оросын холбооны Улсын Эрхүү хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, ...... боловсролтой, ........... мэргэжилтэй, ......... хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 0, ээж, дүүгийн хамт ........ хаягтай, Баянгол дүүргийн 0 дугаар хороо 000000 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт О-ийн А- /РД:0000000

           

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

   Шүүгдэгч О.А- нь 2018 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 байрны 00 тоотод хохирогч Ч.О-ийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэж, орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, мөн Ч.О-ийн толгой гар хөл хэвлий эрүү хэсэг рүү гар болон хөлөөр зохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Болсон асуудлын талаар мөрдөн байцаалтанд мэдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч Ч.О- мэдүүлэхдээ: “..А- би энэ хаалгыг чинь эвдэж ороод чамайг ална гичий минь гээд удалгүй хаалга эвдээд ороод ирэхэд би том өрөөнөөс гарахад А- миний толгой гар хөл хэвлий эрүү хэсэгрүү гараараа болон хөлөөрөө цохиж зодож байхад А-ын найз махлаг 174 см орчим өндөр хар өмд эрээн цамц хар куртиктэй залуу А-ыг татаад салгахад би орцруу гарч зугтаж лифтний хажууд байж байхад А-ыг аваад яв намайг зодоод байна гээд хэлж байхад манай хажуу айлын хүн гарч ирсэн тэгтэл А- гэрээс гарч ирээд намайг зодсон тэгтэл манай хөрш А-т чи наад хүүхдээ битгий зодоод бай гэсэн А- би найз охиноо алчихгүйн ойлгомжтой өөр хүнтэй байсныг нь би мэдэж байна гэж хэлээд намайг зодож цохиход А-ын найз А-ыг салгаад холдуулсан...” /хх 35-36, 37-38/

 

Гэрч Б.С- мэдүүлэхдээ: “...А- надтай байрны үүдэнд таараад номингийн арын байранд манай найз охин байдаг тэнд хүргээд өг гэсэн тэгээд би хүргэж өгчихөөд гадаа нь хүлээж байсан чинь А- гарч ирэхэгүй удаад байхаар нь би уг байрлуу яваад ороход А- найз охиноо зодсон А-ын найз охины гэр болон коридор нь цус болсон байсан найз охиных нь толгойноос цус гарсан толгойгоо бариад доошоо тонгойсон байхаар нь би А-ыг болиоч ээ найз охиноо аллаа гээд А-ыг татаж салгаад дагуулаад гараад явсан..” гэжээ. /хх 39/

 

Гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-21/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 6303 дугаар дүгнэлтэнд: 1.Ч.О-ийн биед зулай, дагз баруун гуяны язарсан шарх баруун бугалганы зөөлөн эдийн няцрал цус хуралтаууд зулгаралт баруун суганы ар хэсэг зүүн бугалга баруун гуя шилбэ зүүн гуяны цус хуралт зүүн мөр зүүн шуу сарвуу зүүн далны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэж дүгнэжээ. /хх 25/

 

Эд зүйлийн үнэлгээ / хх 26-28/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 46/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 47/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч О.А- нь 2018 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00* байрны 00 тоотод хохирогч Ч.О-ийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэж, орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, мөн Ч.О-ийн толгой гар хөл хэвлий эрүү хэсэгрүү гар болон хөлөөр зохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 64/ байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд ирүүлсэн хууль зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч О.А- нь гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын орон байранд хууль бусаар хүч хэрэглэн нэвтрэн орсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Ч.О-ь, гэрч Б.С- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 6303 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул О.А-ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан шүүгдэгч О.А-т торгох ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар хохирогч Ч.О-ийн оршин суугаа гэрт шүүгдэгч О.А-ыг очихыг хориглох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.А- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.