Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 317/ШШ2026/00500

 

 

 

 

2026 03 10

 

 

317/ШШ2026/00500

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, *** сум, 3 дугаар баг, Баянбулаг, ганга 6 дугаар гудамж, 6 тоотод оршин суух Хиад овогт Батдоржийн ***,

Хариуцагч: Төв аймаг, *** сум, 3 дугаар баг, Баянбулаг, ганга 6 дугаар баг, 6 тоотод оршин суух Боржигин овогт Цолмонгийн ***д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн хөрөнгөөс өөрт ногдох 384.880.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын өмчлөлийн хөрөнгөөс өөрт ногдох 212.925.000 төгрөг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийг биет байдлаар гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.***,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ***,

Хариуцагч: Ц.***,

Хариуцагчийн өмгөөлөгч: ***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Жавхлан,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.-Нэхэмжлэгч Б.*** нь хариуцагч Ц.***д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн хөрөнгөөс өөрт ногдох 384.880.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Б.*** нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 2002 онд Цолмонгийн ***тэй арван жилийн сурагч байхдаа танилцсан. Бид 2008 онд анх үерхэж эхэлсэн бөгөөд 2009 оны 04 дүгээр сарын 03-ний өдөр гэрлэлтээ батлуулсан байдаг. 2009 оны 10 дугаар сарын 31-нд бидний том охин ***э, 2014 оны 10 дугаар сарын 23-ний өдөр дунд хүү Т. Чингүүн, 2018 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр хүү ***тус тус мэндэлсэн. 2009 оноос хойш үр хүүхэд гарч ам бүл нэмсэн ч Ц.***гийн ааш араншинд ямар ч өөрчлөлт ороогүй бөгөөд намайг байнга хэл амаар доромжлох, хардаж сэтгэл зүйн дарамтад байлгах, гар хүрч зодох зэрэг асуудлууд байсаар л байсан. Энэ байдал өөрчлөгдөнө гэсэн итгэл найдвараа алдаагүй бөгөөд эрхэлж байсан ажлаасаа гаран Төв аймагт хамтын бизнесээ эхлүүлсэн. Энэ хугацаанд бид бидний ах дүүс болон тэдний хөрөнгийг барьцаалсан зээлээр маш олон хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг бий болгосон ч намайг хардаж зодож, сүүлдээ энэхүү байдал нь хүүхдийн хүмүүжилд нөлөөлж эхэлсэн. Одоогоор бидний амьдрал 1 жил орчим тусдаа амьдарч байгаа бөгөөд миний бие хүүхдүүдээ асран хамгаалсаар байна. Ингээд олон жилийн Ц.***гийн сэтгэл зүйн болон бие махбодын дарамтаас гарч үр хүүхдийнхээ хүмүүжилд анхаарал хандуулахаар шийдсэн юм. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээх, хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгоно.

Дараах хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ноогдох хувийг гаруулахаар шаардлага гаргаж байна. Үүнд:

Портер маркийн 38-94 УНЛ авто машин 23.000.000 төгрөг, МТЗ-82,1 трактор 95.000.000 төгрөг, манагч конн зараа броноо 23.000.000 төгрөг, газар хагалагч плүк 3 корпус 7.500.000 төгрөг, төмс гаргагч капатал шинэ 10.000.000 төгрөг, супер портер 6.000.000 төгрөг, 2022 оны ургац 30 га талбайд тарьсан 180.000.000 төгрөг, 2023 оны ургац 30 га талбайд тарьсан 80.000.000 төгрөг, Төв аймгийн *** сумын Баянбулаг 3 дугаар багийн агьтын хөндийд байрлах ногоо тарих зориулалт бүхий тариалангийн талбай 5 га газар 8.000.000 төгрөг, 65 инчийн смарт самсунг маркийн зурагт 4.600.000 төгрөг, нийт 481.000.000 төгрөгийг Б.*** болон охин ***э, хүү ***, ***нарт ноогдох хувийг гаргууламаар байна гэжээ.

2.-Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч талаас байрыг нэхэмжлэлийн шаардлага дээр дурдаагүй. Яагаад гэхээр энэ байртай холбоотой урьдчилгаа төлбөр үлдсэн төлбөрийг төлж байгаа хэлбэр нь Б.***гийн хуваарьт эд хөрөнгө байх боломжтой гэдэг нөхцөл байдлаар орж ирсэн. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага дээр портер маркийн 84-94 УНП автомашин, 1 трактор 95.000.000 төгрөг, манагч конн 23.000.000 төгрөг, газар хагалагч плүүк 7.500.000 төгрөг, төмс гаргагч капатл 10.000.000 төгрөг, супер портер 6.000.000 төгрөг, 2022 оны 300 га талбайн тухайн төлбөр нь 225 сая төгрөгөөс 180.000.000 төгрөгийн ашиг олсон гэж үзээд 180.000.0000 төгрөг, 2023 оны ургац дээр 100.000.000 төгрөг гэж үзээд 80.000.000 төгрөг. Төв аймгийн *** сумын Баянбулаг 3 дугаар багийн агитийн хөндийд байрлах ногоо тарих зориулалт бүхий тариалангийн 5 га газар. 5 га газрыг тухайн үед 10.000.0000 төгрөгөөр авч байсан. Хүүхдүүддээ 8.000.000 төгрөгийг нь хувааж өгөх хүсэлтэй. Нийт нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох 481.100.000 төгрөг, охин ***э, хүү ***, ***болон Б.*** нарт ноогдсон хэсгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

3. Хариуцагч Ц.*** нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ:

Үл хөдлөх хөрөнгөтэй холбогдуулаад гэрлэгч нарын дунд орон сууцны зориулалттай Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамжны 200-121 тоот хаягт байрлах 48.19 м.кв үл хөдлөх хөрөнгийг бий болгосон. Мөн хувийн сууц үйлчилгээний зориулалттай Төв аймаг, *** сум, 3 дугаар баг, Баянбулаг хөшигтийн гудамжны 500 тоот хаягт байрлах 263 м.кв үл хөдлөх хөрөнгийг бий болгосон. Мөн тус үл хөдлөх хөрөнгийн доод талын хаягт байрлалтай 2136 м.кв газрыг бий болгосон хөрөнгүүд байгаа. 2 үл хөдлөх хөрөнгө байгаа учраас бид нарын хувьд Төв аймаг, *** сум, 3 дугаар баг, Баянбулаг хөшигтийн гудамжны 500 тоот хаягт байрлалтай 263 м.кв үл хөдлөх хөрөнгийг бид нар биет байдлаар авч үлдье гэж байгаа. Үндэслэл нь юу вэ гэхээр миний үйлчлүүлэгчийн хувьд Төв аймгийн гаралтай. Төв аймгийн *** суманд одоог хүртэл ажиллаж амьдарч байгаа. Тэгэхээр энэ үл хөдлөх эд хөрөнгийг биет байдлаар Ц.***гийн хувьд авах нь нөхцөл байдлын хувьд илүү боломжтой байна гэж үзэж байгаа. Харин Улаанбаатар хотод байрлах үл хөдлөх хөрөнгийн хувьд ***ын үл хөдлөх хөрөнгөөс зах зээлийн үнэлгээ нь илүү өндөр үнэ ханштай. Б.***гийн хувьд сум орон нутаг гэхээс илүүтэйгээр хотод аж төрөн амьдрах амьдралын хэв маягтай гэж хариуцагч тал үзэж байгаа. Б.*** нь газар тариалан эрхлээд явах боломжгүй. Тэгэхээр Ц.***д үлдээх нь илүү оновчтой юм бол уу гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагч талд оногдох хэсэг нь нийтдээ 107.425.000 төгрөг байна гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ дунд нь Toyota маркийн 8 тонны ачааны машиныг 58.000.000 төгрөгөөр худалдан борлуулаад мөнгийг нь Б.*** авсан. Үүнээс оногдох хэсгийг нь 2 хуваагаад гаргуулна. Мөн 2023 оны 01 дүгээр сард Toyota Harrier маркийн суудлын автомашиныг худалдан борлуулсан. 2023 оны 05 сард гэрийнхээ 1.600.000 төгрөгийн үнэ бүхий бүрэн автомат угаалгын машиныг худалдан борлуулсан. Тухайн үед дэлгүүрт худалдаж байсан бараа, материал, лангуу, хөргөгч, хөлдөөгч зэрэг 30.000.000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг борлуулсан. Эдгээр баримтууд нь 1 дүгээр хавтаст хэргийн 51 дүгээр талд худалдан борлуулсан тус бүрийх нь үнэ, төрөл хэмжээг нь дурдаад хариуцагч талд оногдох хэсэг нь 107.425.000 төгрөг болж байгаа. Үүнийгээ гаргуулъя гэсэн байгаа гэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч *** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эхний асуудал бол гэрлэлт цуцлахтай холбоотой асуудал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Хүүхдийн асрамжтай холбоотой асуудал дээр нэхэмжлэгч тал хүүхдүүдээ авна. Нэхэмжлэгч талд үлдээхгүй хэд хэдэн шалтгаан байгаа. 1. Ц.***, Б.*** нар 2022 оноос хойш сүүлийн 3 жилийн хугацаанд тусдаа байсан. Сүүлийн 3 жилийн ихэнх цаг хугацаанд хүүхдүүд Ц.***гийн асрамжид байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч Б.*** нь ихэнх цаг хугацааг Улаанбаатар хотод амьдарч оршин суусан үйл баримт байгаа. Энэ 3 жилийн хугацаанд 3 хүүхэд маань сумын сургуульд суралцаад сүүлийн 3 жилийн хугацаанд явж байгаа. Орон нутагт амьдарч байх цаг хугацаанд сургуульд нь хүргэж өгөхтэй холбогдуулан Ц.***гийн аав, ээж хоёр туслалцаа үзүүлэх байдлаар аж төрөөд амьдраад явж байгаа. Нэхэмжлэгчийн хувьд зарим цаг хугацаанд хүүхдүүдээ харах үе байсан. Үүнээс аваад үзэхэд хүүхдүүд амьдралын хэв маягийн тухайд аав болон өвөө эмээтэйгээ амьдраад явж байсан учраас энэ хэв маягийг эвдээд Б.***тай цаашдаа амьдарна гэхэд боломжгүй. Мөн хүүхдээ өгөхгүй байгаа бас нэг шалтгаан нь Б.*** нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаа үүсгэсэн асуудал байдаг. Тэгэхээр энэ хэв маягт хүүхдүүд энэ хүнтэй хамт амьдарч нөхцөл байдал үүссэн асуудал байхгүй. Мөн Б.*** нь өөрөө асран хамгаалагчийн тухайд өөрийн биеэр хандахгүй байгаа. Хүүхдүүдээ авч явсан цаг хугацаанд ихэнхдээ өөрийнхөө аав ээж дээр аваачаад хаясан асуудлууд удаа дараа гарч байсан. Тийм учраас хүүхдүүдийг суралцаж байгаа байдал болон аж төрж байгаа байдлын тухайд хүүхдүүдийг одоо байгаа байдлаар нь бид нар авч асран хамгаалаад хүмүүжүүлээд явъя гэдэг агуулгатай байр суурийг илэрхийлж байгаа. Тийм учраас эдгээр нөхцөл байдалтай холбогдуулан хариуцагч талаас зөвшөөрөхгүй байгаа. Хөрөнгийн тухайд нийт 352.400.000 төгрөгийг гаргуулъя гэж байна. Үүн дээр хүүхдүүдийг оролцуулж хуваалгаад хүүхдүүдэд болон өөрт оногдох хэсэгтээ томьёолоод сая дурдсан хөрөнгүүдийг нийт 5 хуваагаад 5/4-ийг томьёолох маягаар гаргаж байна. Үүнийг мөн адил зөвшөөрөхгүй байгаа. Гэр бүлийн дундын эд хөрөнгийг хуваахтай холбогдолтой асуудал дээр гэрлэлт цуцлалтаас үүдэлтэй эд хөрөнгийг хуваах гээд зохицуулалт байгаа. Улсын дээд шүүхийн зөвлөмжөөс харахад хүүхдүүд дундын эд хөрөнгийг хуваахтай холбогдолтой асуудал дээр эцэг эхийн нэгэн адил эрх эдлэхгүй гээд тайлбарласан албан ёсны тайлбар зөвлөмж байгаа. Энэ тогтоол зөвлөмж өнөөдрийг хүртэл үйлчлээд явж байгаа. Аль ч тохиолдолд хөрөнгө хуваахтай холбоотой асуудал дээр хүүхдүүд оролцох хуулийн зохицуулалт байхгүй. Эд хөрөнгө хуваахтай холбогдолтой асуудал дээр 2022, 2023 оны газар тариалангийн олох ёстой байсан ашиг үр шимээс 180 сая төгрөг гаргуулъя гэдэг агуулгатай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл 2022, 2023 оны ургацыг аль аймгийн, аль сумын, хэн гэж хүний ямар газар дээр ямар талбайтай тариалсан гэдэг талаар баримт хэрэгт байхгүй. Түүнээс ургац авсан болон шатсан талаар баримт байхгүй. Дээрээс нь техник тоног төхөөрөмжийн тухай эдгээр үнэлгээнүүдийг Б.*** өөрөө тогтоосон байгаа. Гэр бүлийн дундын эд хөрөнгө гээд байгаа багц тоног төхөөрөмжийг гэрлэгч нар багцлаад нийтэд нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэгч нар нийт 90.000.000 төгрөгөөр багцлаад худалдаж авсан. Багцлаад авсан эд хөрөнгөөс зөвхөн тракторыг нь ганцхан 90.000.000 төгрөгөөр үнэлээд байгаа. 90.000.000 төгрөгийн тоног төхөөрөмжийн эргэн төлөлтөөс Б.*** нэг ч төлөлт хийгээгүй. Өнөөдрийн гаргаж өгсөн баримтаас 2021, 2022, 2023 онуудад хэдэн төгрөг төлсөн талаар он оны төлөлт нь гарсан байгаа. 2 портертой холбогдолтой асуудал дээр нэгийг нь 6.000.000 төгрөг, нөгөөг нь 22.000.000 төгрөг гээд нийт 28.000.000 төгрөгийн 2 портер байгаа гэж ярьж байна. 6.000.0000 төгрөгийн портер нь ашиглах боломжгүй болсон. Нөгөө портерын тухайд 22.000.000 төгрөг хүрэхгүй. Энэ портерын ашиг үр шимийг нь хүртээд төмс ногоогоо хураагаад нэлээн элэгдэлд орсон. 3, 4 сая төгрөгөөр л зарагдана. Гэтэл Б.*** 22.000.000 төгрөг гэж маргаад байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ боломжгүй. Тийм учраас нэхэмжлэгч талын гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндэслэлээ тодруулсан талаар баримт байхгүй. Хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгч талын гаргасан сөрөг нэхэмжлэл болох гэрлэлт цуцлуулахаас бусад асуудлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчээс охин ***э, хүү ***, хүү ***нарын төрсний бүртгэлийн лавлагаа (хх-3-5), Ц.***, Б.*** нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-6), охин ***э, хүү ***, хүү ***нарын сургуулийн тодорхойлолт (хх-7-9), Б.***гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-10), Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 151/ЭТ2023/00207 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл (хх-11-12), нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Оюун-Эрдэнийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хүсэлт (хх-48), Б.***гийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар (хх-82-135), (хх-154-250), (2хх-83), Б.***гийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, хавсралт (2хх-84-110), Б.***гийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт (2хх-179-183), Б.***гийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (2хх-244-245) зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

6. Хариуцагчаас Ц.***гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-20), Ц.***гийн шүүхэд гаргасан хүсэлт, хариу тайлбар (хх-21-23), 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хх-49), Ц.***гийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-50), Ц.***гийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, хавсралт (хх-51-65), 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (2хх-137), Ц.***гийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага (2хх-154-155) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

7. Шүүхээс Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 53 дугаар албан бичиг, хавсралт (хх-27-29), Төв аймгийн Автотээврийн төвийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 0210 дугаар лавлагаа (хх-39), Б.***гийн Хаан банкны зээлийн дансны хуулга (хх-40-41), 20-65 УАА, 20-27 УАС дугаартай тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа (хх-137-148), Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1/519 дүгээр албан бичиг (2хх-123-135), хүү ***, охин ***э нарын шүүхэд өгсөн мэдүүлэг (2хх-144-152), Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 151/ЭТ2024/00102 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл (2хх-169), Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1/1141 дүгээр албан бичиг (2хх-198-203), Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 320 дугаар албан бичиг (2хх-205-238), Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/44 дүгээр албан бичиг (3хх-88), Төв аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 07/470 дугаар албан бичиг, шинжээчийн дүгнэлт (3хх-93-100) баримтуудыг шүүх бүрүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.-Шүүх Б.***гийн нэхэмжлэлтэй, Ц.***д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн хөрөнгөөс өөрт ногдох 384.880.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын өмчлөлийн хөрөнгөөс өөрт ногдох 212.925.000 төгрөг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийг биет байдлаар гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаж үзээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч болон хариуцагч тал татгалзсан талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.-Нэхэмжлэгч Б.*** нь дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Миний бие 2002 онд Цолмонгийн ***тэй арван жилийн сурагч байхдаа танилцсан. Бид 2008 онд анх үерхэж эхэлсэн бөгөөд 2009 оны 04 дүгээр сарын 03-ний өдөр гэрлэлтээ батлуулсан байдаг. 2009 оны 10 дугаар сарын 31-нд бидний том охин ***э, 2014 оны 10 дугаар сарын 23-ний өдөр дунд хүү Т. Чингүүн, 2018 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр хүү ***тус тус мэндэлсэн. Дараах хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ноогдох хувийг гаруулахаар шаардлага гаргаж байна. Үүнд:

Портер маркийн 38-94 УНЛ авто машин 23.000.000 төгрөг, МТЗ-82,1 трактор 95.000.000 төгрөг, манагч конн зараа броноо 23.000.000 төгрөг, газар хагалагч плүк 3 корпус 7.500.000 төгрөг, төмс гаргагч капатал шинэ 10.000.000 төгрөг, супер портер 6.000.000 төгрөг, 2022 оны ургац 30 га талбайд тарьсан 180.000.000 төгрөг, 2023 оны ургац 30 га талбайд тарьсан 80.000.000 төгрөг, Төв аймгийн *** сумын Баянбулаг 3 дугаар багийн агьтын хөндийд байрлах ногоо тарих зориулалт бүхий тариалангийн талбай 5 га газар 8.000.000 төгрөг, 65 инчийн смарт самсунг маркийн зурагт 4.600.000 төгрөг, нийт 481.000.000 төгрөгийг Б.*** болон охин ***э, хүү ***, ***нарт ноогдох хувийг гаргуулмаар байна гэв.

3. Хариуцагч Ц.*** нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Мөн дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагын шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

... 2 үл хөдлөх хөрөнгө байгаа учраас бид нарын хувьд Төв аймаг, *** сум, 3 дугаар баг, Баянбулаг хөшигтийн гудамжны 500 тоот хаягт байрлалтай 263 м.кв үл хөдлөх хөрөнгийг бид нар биет байдлаар авч үлдье гэж байгаа. Харин Улаанбаатар хотод байрлах үл хөдлөх хөрөнгийн хувьд ***ын үл хөдлөх хөрөнгөөс зах зээлийн үнэлгээ нь илүү өндөр үнэ ханштай. Б.***гийн хувьд сум орон нутаг гэхээс илүүтэйгээр хотод аж төрөн амьдрах амьдралын хэв маягтай гэж хариуцагч тал үзэж байгаа. Б.*** нь газар тариалан эрхлээд явах боломжгүй. Тэгэхээр Ц.***д үлдээх нь илүү оновчтой юм бол уу гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагч талд оногдох хэсэг нь нийтдээ 107.425.000 төгрөг байна гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ дунд нь Toyota маркийн 8 тонны ачааны машиныг 58.000.000 төгрөгөөр худалдан борлуулаад мөнгийг нь Б.*** авсан. Үүнээс оногдох хэсгийг нь 2 хуваагаад гаргуулна. Мөн 2023 оны 01 дүгээр сард Toyota Harrier маркийн суудлын автомашиныг худалдан борлуулсан. 2023 оны 05 сард гэрийнхээ 1.600.000 төгрөгийн үнэ бүхий бүрэн автомат угаалгын машиныг худалдан борлуулсан. Тухайн үед дэлгүүрт худалдаж байсан бараа, материал, лангуу, хөргөгч, хөлдөөгч зэрэг 30.000.000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг борлуулсан. Эдгээр баримтууд нь 1 дүгээр хавтаст хэргийн 51 дүгээр талд худалдан борлуулсан тус бүрийх нь үнэ, төрөл хэмжээг нь дурдаад хариуцагч талд оногдох хэсэг нь 107.425.000 төгрөг болж байгаа. Үүнийгээ гаргуулъя гэсэн байгаа ... гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн

охин ***э, хүү ***, хүү ***нарын төрсний бүртгэлийн лавлагаа (хх-3-5), Ц.***, Б.*** нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-6), охин ***э, хүү ***, хүү ***нарын сургуулийн тодорхойлолт (хх-7-9), Б.***гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-10), Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 151/ЭТ2023/00207 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл (хх-11-12), Ц.***гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-20), Ц.***гийн шүүхэд гаргасан хүсэлт, хариу тайлбар (хх-21-23), Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 53 дугаар албан бичиг, хавсралт (хх-27-29), Төв аймгийн Автотээврийн төвийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 0210 дугаар лавлагаа (хх-39), Б.***гийн Хаан банкны зээлийн дансны хуулга (хх-40-41), нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Оюун-Эрдэнийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хүсэлт (хх-48), 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хх-49), Ц.***гийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-50), Ц.***гийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, хавсралт (хх-51-65), Б.***гийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар (хх-82-135), (хх-154-250), (2хх-83), 20-65 УАА, 20-27 УАС дугаартай тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа (хх-137-148), Б.***гийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, хавсралт (2хх-84-110), Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1/519 дүгээр албан бичиг (2хх-123-135), 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (2хх-137), хүү ***, охин ***э нарын шүүхэд өгсөн мэдүүлэг (2хх-144-152), Ц.***гийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага (2хх-154-155), Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 151/ЭТ2024/00102 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл (2хх-169), Б.***гийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт (2хх-179-183), Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1/1141 дүгээр албан бичиг (2хх-198-203), Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 320 дугаар албан бичиг (2хх-205-238), Б.***гийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (2хх-244-245), Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/44 дүгээр албан бичиг (3хх-88), Төв аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 07/470 дугаар албан бичиг, шинжээчийн дүгнэлт (3хх-93-100) гэрлэгчдийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг шүүх тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно гэж зааснаар нэхэмжлэгч Б.***гийн өмгөөлөгчөөр *** 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хүсэлтээр оролцож эхэлсэн байна. /хх-ийн 48 дугаар хуудас/,

Харин хариуцагч Ц.*** нь өмгөөлөгч ***тэй 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г байгуулжээ. /хх-ийн 49 дүгээр хуудас/,

7. Зохигчид үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд дараах эвлэрлийн гэрээг байгуулсан болно. Үүнд:

Нэг талаас Б.***, нөгөө талаас Ц.*** бид дараах нөхцөлөөр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

- Гэрлэлт цуцлах асуудлыг харилцан зөвшилцөв

- Хүү ***, ***нарыг эцэг Ц.***гийн асрамжид үлдээх, охин ***ийг эх Б.***гийн асрамжид үлдээж харилцан хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй өөрийн авсан хүүхдийг тэжээн тэтгэж өсгөхөөр тохиролцов.

- Ц.*** үл хөдлөх эд хөрөнгийн *** тоот дугаартай Төв аймаг, *** сум, 3 дугаар баг, Баянбулаг, Хөшигт гудамж, 500 тоот хаягт байрлах хувийн сууц, үйлчилгээний сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хүү ***, хүү ***нарын хамтаар өмчлөх, мөн улсын бүртгэлийн Г-1414000721 дугаартай, Төв аймгийн *** сум, 3 дугаар баг, Баянбулаг, Хөшигт гудамж, 500 тоот хаягт байрлах 2136 м.кв газрыг хүү нарын хамт тус тус эзэмших,

- Б.***, охин ***ийн хамтаар Ү-2204048732 дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү /13311/ гудамж, 200 байр, 121 тоот хаягт байрлах 48.9 м.кв байрыг хамтран өмчлөх байдлаар авч үлдэхээр тус тус тохиролцов. Талууд өөр эд хөрөнгө, асрамж тэтгэлгийн маргаангүй болно.

- Хариуцагч Ц.*** нь сөрөг нэхэмжлэлийн эвлэрснээс бусад шаардлага болох 107.425.000 төгрөг гаргуулах, орон сууцны ногдох хэсэг 85.500.000 төгрөг гаргуулах, газрын төлбөрөөс ногдох хэсгээс 20.000.000 төгрөг гаргуулах шаардлагаас тус тус татгалзаж байгаа болно.

- Нэхэмжлэгч Б.*** нь 384.880.000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж байгаа болно гэжээ.

8. Дээрхээс дүгнэхэд уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Б.*** нь дундын өмчлөлийн хөрөнгөөс өөрт ногдох 384.880.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас, хариуцагч Ц.*** нь дундын өмчлөлийн хөрөнгөөс өөрт ногдох 212.925.000 төгрөг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийг биет байдлаар гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа болох нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна. /хх-ийн 132 дугаар хуудас/,

9. Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Гэрлэгчид цаашид хамтран амьдрах бодит нөхцөл байхгүй гэх тайлбарыг хэн аль нь гаргах бөгөөд гэрлэгчид 2022 оноос хойш тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэн аль нь хүлээн зөвшөөрдөг, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 151/ЭТ2023/00207 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 151/ЭТ2024/00102 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл зэргийг үндэслэн шүүх гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ. (хх-ийн 11-12 дугаар хуудас, 2хх-ийн 169 дүгээр хуудас),

10. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдүүдийг хэний асрамжид үлдээх ...тухайгаа бие даан эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болдог. Мөн хуулийн 14.6-д зааснаар гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдэх, тэтгэлгийн хэмжээг тогтоох асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэжээ.

11. Хүүхдийн асрамжийн хувьд:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа тохиролцож болно гэж зааснаар гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцож хүү ***, хүү ***нарыг эцэг Ц.***гийн асрамж үлдээж, охин ***ийг эх Б.***гийн асрамжид үлдээж тус тус шийдвэрлэсэн бөгөөд хэн аль нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэж эвлэрэхийн гэрээ байгуулжээ.

12. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй бөгөөд эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ үүрэг хэвээр үлдэхээр зохицуулсан тул нэхэмжлэгч Б.***, хариуцагч Ц.*** нар нь хүүхдүүдийн өмнө адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх үндэслэлтэй болно.

13. Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.***гийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.***гээс 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.***д олгож, хариуцагч Ц.***гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.***гаас 70.200 төгрөгийг гаргуулан хариуцагч Ц.***д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Хиад овогт Батдоржийн ***, Боржигин овогт Цолмонгийн *** нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дах хэсэгт зааснаар 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү ***, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү ***нарыг эцэг Ц.***гийн асрамжид, 2009 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин ***ийг эх Б.***гийн асрамжид тус тус үлдээсүгэй.

3. Гэрлэгчид хэн аль нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.***, хариуцагч Ц.*** нар нь дараах байдлаар эвлэрсэн. Үүнд:

- Улсын бүртгэлийн *** дугаартай, Төв аймгийн *** сум, 3 дугаар баг, Баянбулаг, Хөшигт гудамж, 500 тоотод байрлах, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай, 263 м.кв, үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн Г-1414000721 дугаартай, Төв аймгийн *** сум, 3 дугаар баг, Баянбулаг, Хөшигт гудамж, 500 тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 2136 м.кв газрыг тус тус хариуцагч Ц.*** болон хүү ***, хүү ***нарын хамтаар өмчлөх,

- Улсын бүртгэлийн Ү-2204048732 дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү /13311/ гудамж, 200 байр, 121 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, 48.9 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.*** болон охин ***ийн хамтаар өмчлөх-өөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсныг баталсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.***гийн 384.880.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, хариуцагч Ц.***гийн 107.425.000 төгрөг гаргуулах, орон сууцны ногдох хэсэг 85.500.000 төгрөг гаргуулах, газрын төлбөрөөс ногдох хэсгээс 20.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзсан татгалзлыг баталж хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосон болохыг дурдсугай.

7. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т зааснаар хүү ***, хүү ***нарыг эх Б.***тай хүссэн үед нь уулзуулж хамт байх эрхийг нь эдлүүлж байхыг эцэг Ц.***д, охин ***ийг эцэг Ц.***тэй хүссэн үед нь уулзуулж хамт байх эрхийг нь эдлүүлж байхыг эх Б.***д тус тус үүрэг болгосугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, эрхийг нь хамгаалах үүрэг хэвээр үргэлжлэхийг эх Б.***, эцэг Ц.*** нарт үүрэг болгосугай.

9. Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.***гийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.***гээс 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.***д олгож, хариуцагч Ц.***гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.***гаас 70.200 төгрөгийг гаргуулан хариуцагч Ц.***д тус тус олгосугай.

10. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ