| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лоолгойн Нямдорж |
| Хэргийн индекс | 2526000080089 |
| Дугаар | 2026/ДШМ/18 |
| Огноо | 2026-03-17 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2026/ДШМ/18
2026 оны 3 сарын 17 2026/ДШМ/18
Б.Д-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Хохирогчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д /цахимаар/
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн
Шүүгдэгч Б.Д
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Мөнхтуяагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор Б.Д-т холбогдох эрүүгийн 2526000080089 тоот хэргийг 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Б.Д
Б.Д нь Өвөрхангай аймгийн Н сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Мандалын ам гэх газарт 2024 оны 12 дугаар сарын 05-ны шөнө 02 цагийн орчимд улсын дугааргүй улаан өнгийн М маркийн мотоциклийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас тус мотоцикльд зорчиж явсан зорчигч насанд хүрээгүй Х.П-гийн амь нас хохирч "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын зөрчсөн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Б.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Д-г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8-н жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-т оногдуулсан 8-н жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолохоор, шүүгдэгч Б.Д-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар оршуулгын зардалд 5,084,145 төгрөгийг, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 8,353,400 төгрөгийг шүүгдэгч Б.Д-с тус тус гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д д олгохоор, шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-гийн цагдан хоригдсон 38 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, мөн өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26 -ны өдрийн 2026/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оршуулгын зардалд 5,084,145 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 8,353,400 төгрөг төлүүлэхээр заасныг би эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгч Б.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийг буруу тайлбарлаж буруу хэрэглэж, шүүгдэгч насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж дүгнэж байгаа нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг тооцохдоо хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг нэг бүрчлэн судалж дүгнэлт хийлгүй зөвхөн хохирогчийн хэлсэн мөнгөний дүнгээр тооцож байгаа нь үндэслэлгүй. Шүүгдэгч Б.Д-гийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь насанд хүрээгүй хүмүүст архи согтууруулах ундаагаар үйлчилсэн, шүүгдэгч хохирогч нарт анхаарал халамж тавих хүн байгаагүйгээс нийлж архи согтууруулах ундаа хамтаараа хэрэглэчихээд гэрийн зүг хамтаараа явж байгаад авто осолд орсон нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийсэнгүй. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д-т хорих ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээж гэм хорын хохирлоо бүрэн төлсөн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан хэм хэмжээг хэрэглэх эрх зүйн үндэстэй байхад ч анхаарсангүй.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч Б.Д-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар заалтыг журамлаж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, үндэслэлгүй нэмж гаргасан төлбөр болох оршуулгын зардалд 5,084,145 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 8,353,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдэхдээ насанд хүрээгүй байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалж хэрэг их удааширч хэргийн зүйлчлэлийг хэд дахин өөрчилж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг улам дордуулсан. Мөн шүүгдэгчийг насанд хүрэхийг нь хүлээсэн юм шиг хугацаа өнгөрүүлсэн. Давж заалдах шатны шүүх ийм ийм алдаанууд байна гэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон байхад анхан шатны шүүх эдгээр алдааг засаж биелүүлээгүй үүнийг биелүүлэх ёстой. Гэтэл сэтгэцэд учирсан хохирлыг 20, 30 дахин нэмэгдүүлж шийдвэрлэж байгаа нь хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх эрхийг зөрчиж байна. Мөн шүүгдэгч нь насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжтой. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Шүүгдэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэв.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд заасныг баримтлан ял оногдуулах талаар гомдол гаргасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд зааснаар албадлагын арга хэмжээ хэрэглэхээр Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-оны өдрийн 533 дугаартай тогтоолд гэмт хэрэг үйлдэх үед 17-н настай, гэмт хэрэг үйлдсэн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 18-н насанд хүрсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4, 8.5 дахь хэсэгт заасныг хэрэглэж болохоор заасан. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэж ял оногдуулах боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн байхыг хуульд заасан. Гэтэл энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хүний амь насыг нөхөн төлнө гэсэн ойлголт байхгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг гаргуулсан нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол нь ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хохирол төлбөрийн асуудлыг нягталж шалгаж өгнө үү гэсэн гомдол гаргасан байсан. Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн нөхцөл байдалд тохирсон учир шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй бүхий болсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр тогтоолгож, 4 дүгээр зэрэглэлийн хохирлын хэмжээг 45,99%-иар гаргуулах санал хүсэлттэй байдаг. Иргэний хуульд заасан 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр хохирлыг гаргадаггүй.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гомдолтой байна. Хохирлоо гаргуулж авмаар байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Д-г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8-н жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ... Шүүгдэгч Б.Д нь гэм буруугаа хүлээж гэм хорын хохирлоо бүрэн төлсөн байхад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан хэм хэмжээг хэрэглээгүй, мөн шүүгдэгч нь насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг холбогдсон байхад шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүй хэргийг шийдвэрлэсэн, үндэслэлгүй нэмж гаргасан төлбөр болох оршуулгын зардалд 5,084,145 төгрөг, мөн сэтгэцэд учирсан хохирол 8,353,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ...гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, мөн шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Учир нь: Шүүгдэгч Б.Д нь 17 нас, 9 сар, 23 хоногтой байх үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. /1-р хх-ийн 150 хуу/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг хэрэглээгүй шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулсан нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, мөн эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг заалгүйгээр шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэв.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.Д-т энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.НЯМДОРЖ
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Б.ЦЭРЭНПҮРЭВ