Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 307/ШШ2026/00836

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2026/00409/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар баг, ******* хаягт байрлах Х*******к ХКомпани *******, *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******дугаар баг, ******* тоот хаягтай ******* О*******г *******, *******,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******дугаар баг, ******* тоот хаягтай ******* Б*******й *******, нарт холбогдох,

 

7,645,905.86 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х*******к ХКомпани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...7,645,905.86 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч З.О*******г, К.Б*******й нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Х*******кнаас зээлсэн 7,645,905.86 төгрөгийг төлж барагдуулна. Ямар нэгэн маргах зүйлгүй болно... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Х*******к ХКомпани нь хариуцагч З.О*******г, К.Б*******й нарт холбогдуулан 7,645,905.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Хариуцагч З.О*******г, К.Б*******й нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргахгүй тайлбарыг ирүүлсэн байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.

 

4. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 207,484 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 103,742 төгрөг, төрийн сангийн орлогоос 103,742 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Х*******к ХКомпанийн нэхэмжлэлтэй, З.О*******г, К.Б*******й нарт холбогдох 7,645,905.86 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 207,484 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 103,742 төгрөг, төрийн сангийн орлогоос 103,742 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х*******к ХКомпанид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС