Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 317/ШШ2026/00038

 

 

 

 

 

 

2025         12         26                                               317/ШШ2026/00038

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х овогт Б.А ,

Төв аймаг Д сумын Дуут хурим 00 дугаар баг, 000 тоот,

 

Хариуцагч: Төв аймгийн Д сумын ЕБС ,

Төв аймаг Д сумын 00 баг,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М,

Хариуцагчийн төлөөлөгч М.Х,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, Б.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавхлан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Төв аймгийн Д сумын ЕБС д холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд бичилт хийлгүүлэхийг хүсч нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Бямбаагийн Алтанхуяг нь Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр суралцаж 2012 онд төгсөж, улмаар 2019 онд нийгмийн ажилтан чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.

Төв аймгийн Д сумын ЕБС д 2012 оноос номын санч, дотуур байрны багш, монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байгаад 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс нийгмийн ажилтны албан тушаалд томилогдож 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ажлаас халагдах хүртлээ тогтвортой, алдаа зөрчилгүй, ажлаа хариуцлагатай гүйцэтгэж байлаа.

Захирал М.Х нь хууль бус шаардлага, ажлын байрны дарамт, ажил хэрэгч санал, санаачилгыг мушгин гуйвуулж, өөрийн үзэл бодлыг тулган шаардаж, үндэслэлгүйгээр цалин хасаж, хэл амаар дайрч, доромжилж эцэст нь 2025 оны 04 дүгээр сарын 00-ны өдрийн 00 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, сургуулийн хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэх үндэслэлээр ажлаас халсан.

Тухайлбал: Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 /зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;/, 7.1.8 /байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх;/, сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.3.1 /Төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж, хамт олны эв нэгдлийг хангаж ажиллана./, 13.3.9 /Сургуулийн захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж байна/, 13.5.1 /Шалтгаангүйгээр ажил, хурал, цуглаан бусад ажлаас хоцрох, таслахыг хориглоно/, 13.5.5 /сургуулийн орчинд согтууруулах ундаа, тамхи хэрэглэхийг хориглоно/, 13.5.6 /Салбарын болон байгууллага хамт олны нэр төр, ашиг сонирхлыг алдагдуулахад чиглэгдсэн мэдээ мэдээлэл санаатайгаар тараах, гутаах, хов жив хөөцөлдөх, хутган үймүүлэх, ажилтны эрх ашгийг хохироох, бусдыг гүтгэн доромжлох, өөрийн үзэл бодлыг тулган хүлээлгэхийг хатуу хориглоно/, 13.5.7 /Ажлын цагаар архи уусан, ажлын байранд согтуу байсан ажилтантай хөдөлмөрийн гэрээг шууд тасалсанд тооцох/, 13.5.8 /Сургуулийн захиргаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг зөрчсөн болон энэ журамд заасан үүргээ биелүүлээгүй бол хөдөлмөрийн хуулийн гэрээг цуцлах журмыг баримтална/-д заасныг зөрчсөн гэж үзэж ажлаас халсан ба Б.А нь эдгээрийг хүлээн зөвшөөрдөггүй, ийм зөрчил гаргаагүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэснийг зөрчсөн.

Б.А нь гомдлоо хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гаргаж, уг гомдлыг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шийдвэрлэж талууд гарын үсэг зурсан ба хариуцагч М.Х нь уг тэмдэглэлд гарын үсэг зурахгүй байсаар 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр зурсан.

Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул урьд эрхэлж байсан Төв аймгийн Д сумын ЕБС нийгмийн ажилтнаар ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Иймд урьд эрхэлж байсан Төв аймгийн Д сумын ЕБС нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч: Төв аймгийн Д сумын ЕБС  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Сургуулийн захирлын 2025 оны 04 дүгээр сарын 00-ны өдрийн 00 дугаар тушаалаар нийгмийн ажилтан Б.А сургуулийн Хөдөлмөрийн дотоод журам болон түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Нийгмийн ажилтан нь төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалд хамаардаг бөгөөд ТҮ зэрэглэлээр цалинждаг болно.

Сургуулийн нийгмийн ажилтан Б.А нь удаа дараа захирлын үүрэг даалгаврыг биелүүлдэггүй байсан бөгөөд дараах сахилгын зөрчлүүдийг гаргаж байсан тул хөдөлмөрийн дотоод журам болон төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэгт заасны дагуу ажлаас халах шийдвэрт хүрсэн билээ.

Үүнд: 1. Хүүхэд зодсон асуудлаар сургуулийн эцэг, эхээс гомдол ирсэн ба энэхүү хүүхэд зодсон зөрчил нь боловсролын ажилтны болоод багшийн ёс зүй, үйл ажиллагаанд нийцэхгүй сургуулийн дотоод журам зөрчсөн сахилгын зөрчил тул Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг баримталж ажлаас халсан болно.

Энэхүү зөрчил нь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 000 тоот албан бичиг, мөн Төв аймгийн Д сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 00-ны өдрийн 00 тоот албан бичгээр тогтоогдож байгаа болно.

Миний бие 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр сургуулийн захирлын албан тушаалд томилогдсон бөгөөд энэхүү цаг хугацаанаас хойш сургуулийн нийгмийн ажилтан нь удирдах албан тушаалын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, хэл амаар доромжилж үйлдэл нь төрийн албан хаагч, багшийн ёс зүй, Хөдөлмөрийн Гэрээ болон сургуулийн хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн сахилгын зөрчил болно.

Мөн нийгмийн ажилтан Б.А нь ажлын байранд архи согтууруулах ундаа ууж байсан, шалтгаангүйгээр ажил тасалдаг, ямар нэг байдлаар чөлөө авдаггүй хүндэтгэн үзэх ажил тасалсан эдгээр зөрчлүүд нь боловсролын ажилтны, мөн багшийн ёс зүйд нийцэхгүй сургуулийн дотоод журмыг зөрчсөн ноцтой зөрчил гэж үзэж ажлаас халсан бөгөөд заавал сонсгох ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзсэн.

Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, итгэмжлэл, Төв аймгийн Д сумын ЕБС захирлын 2025 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн 00 дугаар Б.А ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Зуунмод сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэл шийдвэр, хуралдаан даргалагч Д.С 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэл хүлээлгэн өгсөн баримт, 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа,

 

4. Хариуцагчаас  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Төв аймгийн Боловсролын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 00 дугаар М.Х  ажилд томилох тухай тушаалын хуулбар, Төв аймгийн Д сумын ЕБС Хөдөлмөрийн дотоод журам, 2025 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, Хүүхэд хамгааллын Ёс зүйн дүрмийг хүлээн зөвшөөрөх тухай Батламжийн хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Албан тушаалтын ажлын хариуцлагын гэрээний хуулбар, Л.Н ээж Э өргөдлийн хуулбар, Төв аймгийн Д сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 00 дугаар ЕБС захирал М.Х танаа гэх албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Төв аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 00 дугаар Арга хэмжээ авах тухай албан бичгийн хуулбар, Төв аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 00 дугаар албан бичиг, хавсралт 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №00 дугаар шийтгэлийн хуудас, Монгол улсын Боловсролын яамны 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 00 дугаар Дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны 2025 оны 04 дүгээр сарын 08-ны 06 дугаар Төв аймгийн Боловсролын газрын Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг хүчингүй болгох тухай дүгнэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Төв аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 00 дугаар “М.Х сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбар, Төв аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/31 дугаар Тушаал хүчингүй болгох тухай тушаалын хуулбар, Төв аймгийн Д сумын ЕБС ажилчдын сарын тайлан өгсөн бүртгэлийн хуулбар, Төв аймгийн Д сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 04 дугаар Хамтарсан багийг шинэчлэн байгуулах тухай, Төв аймгийн Д сумын Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 29-ны 00 дугаар албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хүүхдийн тусламжийн 108 утсанд бүртгэгдсэн дуудлагын дагуу сумын Хүүхэд хамгааллын хамтарсан баг нь сургуулийн нийгмийн ажилтан сурагчдын хооронд гарсан асуудлаар авч хэрэгжүүлсэн ажил 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хуулбар, Х овогт чаатны хуулбар, Сургуулийн нийгмийн ажилтан Б.А хүүхэд зодсон гэсэн гомдлын дагуу сонсох ажиллагааг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хурлын тэмдэглэл, Ж.Д, Л.А, Б.Х, М.С, Д.Д нарын тодорхойлолт, Сургуулийн захирал М.Х нь Б.А 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өгсөн үүргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Төв аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний 00 дугаар Д сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал, ахлах нягтлан бодогч нарт гэх актын хуулбар, Д сумын ЕБДС-ийн багш, ажилчдын 2025 оны 1 дүгээр сард ажил тасалсан, цалин хассан цагийн тооцооны хуулбар, ЕБС 2025 оны 1 дүгээр сарын ажилчдын цагийн тооцооны нотариатаар баталгаажуулсан хуулбар, ЕБС 2025 оны 1 дүгээр сарын ажилчдын ажилласан цагийн бүртгэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Төв аймгийн Д сумын ЕБС д Боловсролын газраас хяналт шалгалтыг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Төв аймгийн Д сумын ЕБС багш, ажилчдын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрүүдийн хурлын тэмдэглэлүүдийн нотариатаар баталгаажуулсан хуулбарууд, Төв аймгийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 00 дугаар Хяналт шалгалт хийх тухай захирамж, хяналт шалгалт хийх ажлын хэсгийн нэрс, Хяналт шалгалт хийх удирдамж, Аймгийн Засаг даргын шалгалт хийсэн ажлын хэсгийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтийн хуулбар, ЕБС нийгмийн ажилтны албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтын хуулбар зэргийг гаргаж өгсөн.

 

Шүүхээс хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, Ж.Ж нарын хүсэлтээр сиди, флаш-д үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн мөн нэхэмжлэгч Б.А цалин, ээлжийн амралтын олговрын дэлгэрэнгүй хуулга гаргуулах ажиллагааг хийсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх, хариуцагч Төв аймгийн Д сумын ЕБС , түүний захирал М.Х 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 00 дугаар “Б.А ажлаас чөлөөлөх тухай” тушаал хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн, нэхэмжлэгч Б.А Төв аймгийн Д сумын ЕБС нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 17,170,230 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд “ ... Захирал М.Х нь хууль бус шаардлага, ажлын байрны дарамт, ажил хэрэгч санал, санаачилгыг мушгин гуйвуулж, өөрийн үзэл бодлыг тулган шаардаж, үндэслэлгүйгээр цалин хасаж, хэл амаар дайрч, доромжилж эцэст нь Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, сургуулийн хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэх үндэслэлээр ажлаас халсан” гэж тодорхойлсон.

Хариуцагч Төв аймгийн Д сумын ЕБС  түүний захирал М.Х нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Сургуулийн захирлын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 00 дугаар тушаалаар нийгмийн ажилтан Б.А сургуулийн Хөдөлмөрийн дотоод журам болон түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж тодорхойлсон.

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох шаардлагын хувьд:

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд “Төв аймгийн Д сумын ЕБС д нэхэмжлэгч Б.А нь нийгмийн ажилтнаар, хариуцагч М.Х нь сургуулийн захирлаар тус тус ажиллаж байсан ба талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний үүргийн харилцаа үүссэн ба нэхэмжлэгч Б.А ажил үүргээ гүйцэтгэж байхад нь ажил олгогч тал буюу сургуулийн захирал М.Х нь “ Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.5, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7.1.2, 7.1.8, Сургуулийн хөдөлмөрийн дотоод дүрэм журмын 13 дугаар зүйлийн 13.3.1, 13.3.9, 13.5.1, 13.5.5, 13.5.6, 13.5.7, 13.5.8 заалтуудыг тус тус үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, сургуулийн хөдөлмөрийн дотоод дүрэм журмыг зөрчсөн тул ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Хариуцагч Төв аймгийн ЕБС захирлын 2025 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн Б.А ажлаас чөлөөлөх үндэслэлээ “... Хөдөлмөрийн тухай хуулийн Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, сургуулийн хөдөлмөрийн дотоод дүрэм журмыг зөрчсөн...” гэж бичсэн атлаа “…Хүүхэд зодсон, ажлын байранд архи согтууруулах ундаа ууж байсан, ажилдаа ирдэггүй, архидан согтуурдаг, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн, ажлын цагийг цалгардуулдаг, сургуулийн орчинд хов жив хутгасан, мөрийтэй тоглоом зохион байгуулсан, ажлын цагаар айлд зочилдог, шалтгаангүйгээр ажил тасалдаг, ямар нэг байдлаар чөлөө авдаггүй гэх зөрчлүүдийг гаргасан гэж тайлбарлаж маргаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.3-т заасанд нийцэхгүй байна.

Мөн түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол 80 дугаар зүйлийн 80.1-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан.

Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж сахилгын арга хэмжээг авахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг баримтална.

Ажилтан Б.А нь 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар “2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн албан өрөөнд нэр бүхий сурагч нарын нуруу, хөлийн ар хэсэгт нарийн утсаар ороолгосон” гэх үйлдэлд 300,000 нэгжээр торгох шийтгэл хүлээлгэсэн нь Төв аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 00 дугаар албан бичиг болон түүнд хавсаргасан 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 00 дугаар шийтгэлийн хуудсаар нотлогдож байна.

Мөн түүнчлэн Б.А нь 2025 оны 01 дүгээр сарын 6, 7, 8, 9, 10, 13, 14, 15, 16, 17-ний өдрүүдэд ажил тасалсан, ажил тасалсан 10 хоногийн цалин 708,000 төгрөгийг хассан нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Боловсролын газраас хяналт шалгалт хийсэн хурлын тэмдэглэл, мөн ажилласан цагийн бүртгэлээр тогтоогдож байна.

Харин хариуцагч Төв аймгийн Д сумын ЕБС багш, ажилчдын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрүүдийн хурлын тэмдэглэлүүдэд Б.А  сахилгын зөрчил гаргасан эсэх,  гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээний аль заалтад хамаарч байгаа эсэх, гаргасан зөрчил нь юугаар нотлогдож байгаа эсэх, түүнд сахилгын ямар арга хэмжээ тохирох эсэх, авах гэж буй арга хэмжээг ногдуулах талаар түүнд мэдэгдсэн эсэх, зөрчил гаргагч тайлбар өгсөн эсэх, гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарах зэрэг сахилгын зөрчлийн шинж, үр дагавар, хариуцлагын талаар хэлэлцсэн талаар тусгагдаагүй байна.   

Ажилтнаас хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэх, хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөхийг, хууль тогтоомжид нийцүүлэн ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл, эд хөрөнгийн хариуцлага ногдуулах, ажилтны саналыг харгалзан аж ахуй нэгж, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөх хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг тогтоож мөрдүүлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2, 43.1.4, 43.1.6-т тус тус заасан.

Төв аймгийн Д сумын ЕБС хэвийн үйл ажиллагааг хангах талаар багш ажилчдын мөрдөх зүйлээр сахилгын арга хэмжээ авсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл: Байгууллагын дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2, 15.7, Хөдөлмөрийн гэрээнд заасан хэм хэмжээний тохирох заалтыг баримтлахгүйгээр ажилтныг ажлаас чөлөөлж буй үйлдэл нь хууль зүйн үндэслэлгүй тушаал шийдвэр гаргасан гэж үзнэ.

Дээрх дүгнэхэд ажилтан Б.А нь зөрчил гаргасан хэдий боловч хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм журмын хэдийн хэдэд заасныг ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр зөрчсөн болох нь тодорхойгүй байна.

Хэдийгээр, хоёр талын гэрээнд нэг тал үүрэг зөрчсөн тохиолдолд уул гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, эсхүл цуцлахаар шаардах эрх нөгөө талд байдаг хэдий ч ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан үндэслэл бүхий шийдвэр /тушаал, захирамж/ гаргах нь ажил олгогчийн үүрэг болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар Б.А гаргасан зөрчлийг тогтоосон гэж үзэх боломжгүй байх бөгөөд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлсан зохицуулалтад нийцүүлэхгүйгээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож “ажлаас чөлөөлж” байгаа явдал нь ажилтны хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

 

Иймээс Төв аймгийн Д сумын ЕБС нийгмийн ажилтан Б.А ажлаас чөлөөлсөн нь тус сургуулийн захирлын захирлын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/16 дугаар тушаал үндэслэлгүй гэж дүгнэн Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.1, 158.2.2-т заасныг баримтлан Б.А  урьд эрхэлж байсан Төв аймгийн Д сумын ЕБС нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

 

            Цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагын хувьд: 

            Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны үеэр хариуцагч талаас нэхэмжлэгчийг өөр ажилд орсон гэж тайлбар гаргасан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн тайлбарыг үгүйсгээгүй.

 

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 4-т “ ... ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох нь Б.А эрх тул өөр ажил эрхэлж буй нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй тул нэхэмжлэгч Б.А ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны нөхөх олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих шимтгэл суутгалыг төлж бичилт хийлгэхийг шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг ажлаас чөлөөлсөн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл тооцсон бөгөөд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцох”-оор заасан.

 

Нэхэмжлэгч Б.А Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа болон хариуцагчаас гаргаж ирүүлсэн цалингийн карт, ээлжийн амралтын задаргаанд бичигдсэн 2,3,4 сарын цалингийн нийлбэр 7,685,870 төгрөгийг ажилласан 61 хоногт хувааж 1 өдрийн цалин буюу 125,997 төгрөгийг ажилгүй байсан нийт ажлын 168 хоногт үржүүлээд 21,167,496 төгрөгийг гаргуулах боловч ээлжийн амралтын мөнгийг Б.А  3,997,266 төгрөгийг олгосныг хасч 17,170,230 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна. 

 

Мөн түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар дээрх нөхөх олговроос зохих шимтгэл суутгалыг төлж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв. 

 

Нэхэмжлэгчийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас төлөхөөс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Төв аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 243,801 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасанд нийцнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.1, 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Б.А Төв аймгийн Д сумын ЕБС нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч Төв аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулиас ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 17,170,230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А  олгосугай.

3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2., Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7.-д зааснаар нэхэмжлэгч Б.А ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагч Төв аймгийн Д сумын ЕБС д даалгасугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Д.Болормааг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, хариуцагч “Төрийн банк” Төв аймаг дахь салбараас улсын тэмдэгтийн хураамжид 243,801 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

          5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.АЛТАНТУУЛ