Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 532

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

Улсын яллагч Н.Ням-Очир,

Шүүгдэгч Г.Г-, түүний өмгөөлөгч Н.О- нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З- овогт Г-ын Г-од холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч  ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 00 настай, .........боловсролтой, ________мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт байрлах “Т” компанийн ____ажилтай, ам бүл _, эхнэр _ хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 00 дугаар хороо 0000 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй З- овогт Г-ын Г- /РД:000000000

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Г.Г- нь 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутагт байрлах Ө хотхоны 00-00 тоотод оршин суух Ө.Б-гийн гэрт хамт архи ууж байхдаа нууцаар хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр эд зүйл хулгайлан авч 1,766,720 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г- мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтэд үйлдсэн хэргийн талаар үнэн зөв бичигдсэн байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэрээ авч явдаг надаас өөр ажил хийдэг хүн байхгүй тул хөнгөн ял оноож өгнө үү” гэв.

 

Хохирогч Ө.Б- мэдүүлэхдээ: “...манай үеэл ах эхнэртэйгээ ирсэн хамт ирсэн. Тэгээд бид гурав 1.4 литр шар айраг 4 ширхэг, 0,5 шилтэй хоёр шил архи хувааж уусан. Би нилээн муудсан байсан хэсэг унтаад сэрэхэд гэртээ ганцаараа байсан. Гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжсэн байсан. Манай үеэл ах эхнэртэйгээ явсан байсныг мэдээгүй. Тэгээд би гадуур гарах гээд ээмэг бөгжөө зүүх гээд шкафанд байсан нэг алтан гинж, монетон ээмэг хосоороо, монетон 2 ширхэг бөгж монетон унжлага зэрэг эд зүйл алга болсон байсан. “үеэл ах Г-ыг сэжиглэж байна” гэжээ.

...Г- надад миний алдагдсан бүх эд зүйлийг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн..” /хх 6/

 

Гэрч Ч.Б- мэдүүлэхдээ: “...тэр өдөр ямар учраас Болороогийн гэрээс тэр зүйлсийг хулгайлсанд их гайхаж байна. Архины халуунд л болчихсон байх гэж бодож байна...” гэжээ. /хх 9/

 

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 11-12/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 17/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 36/

Хохирол авсан баримт /хх 47/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Г- нь 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутагт байрлах Ө хотхоны 00-00 тоотод оршин суух Ө.Б-гийн гэрт хамт архи ууж байхдаа нууцаар хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр эд зүйл хулгайлан авч 1,766,720 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ө.Б- /хх 6/, гэрч Ч.Б- /хх 9/ нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 11-12/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 17/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 36/, хохирол авсан баримт /хх 47/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Г-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Г- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Г-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримт хураагдаагүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.