Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 317/ШШ2026/00082

 

 

 

 

 

 

 

 

 

   2026      01       07                                             317/ШШ2026/00082

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

 

Нэхэмжлэгч: “ТАХХҮГ” ТБАГ

/Төв аймаг, Зуунмод сум, 00/

 

Хариуцагч: Е овогт Ч.М

/Төв аймаг, Зуунмод сум, 00 баг, 00 тоот/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,567,248 төгрөг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “ТАХХҮГ” ТБАГ нь хариуцагч Ч.М холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,567,248 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.        

 

1.1 Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Төв аймаг Зуунмод сумын иргэн Ч.М  нь 2022 оны 10 сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатай, барьцаагүй, хүүгүйгээр 100% эргэн төлөгдөх гэрээг үндэслэн, нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож, байгуулсан санхүүжилтийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон. Зээлийн эргэн төлөлтийг төлөх талаар ХХҮГ мэргэжилтнүүдийн тавьсан удаа дараагийн шаардлагыг биелүүлэхгүй байгаа тул хариуцагч Ч.М эс зээлийн үлдэгдэл төлбөр 2,238,000 төгрөг, гэрээний 4.5 дахь заалт алдангийн дүн 326,748 төгрөг, нотариатын үнэ 2500 төгрөгийг төрийн сангийн Тө.Хөд эрхлэлтийг дэмжих сан 0000 тоот дансанд төлүүлж Төв аймгийн ХХҮГазрыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ч.М  шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ч.М  би ХХҮГ-ын гаргасан нэхэмжлэл болох 2,567,248 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг шаардлагыг 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор 567,248 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.М  нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,567,248 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн төлбөрийг 3 сарын төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.   

 

3. Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.   

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т  зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ч.М эс 2,567,248 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 56,026 төгрөгийн тал хувь болох 28,013 төгрөгийг гаргуулж Төв аймгийн Төрийн сангийн 190090100140000941 тоот дансанд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “ТАХХҮГ” ТБАГ-ийн зээлийн гэрээний үүрэгт 2,567,248 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.М  хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ч.М эс 28,013 төгрөгийг гаргуулж Төв аймгийн Төрийн сангийн 190090100140000941 тоот дансанд олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол хуульд зааснаар албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Д.АЛТАНТУУЛ