Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 319/ШШ2026/00125

 

 

 

 

 

 

 

  2026      01        12                                         319/ШШ2026/00125

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч Д овогт Ж.М,

/Төв аймаг, З сум, 00 дүгээр баг, 00 тоот/

 

Хариуцагч: Д овогт С.И

/Төв аймаг, З сум, 00 баг 00 тоот/

 

Нэхэмжлэлийн шаардлага: 9,872,000 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Ж.М ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.С

Хариуцагч: С.И

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү нарыг оролцуулан хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.М  нь хариуцагч С.И аас 9,872,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад хариуцагчаас 7,900,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,972,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ж.М  нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Би 2024 оны 09 дүгээр сарын 10-ны үед зарын фэйсбүүк зарын дагуу С.И тай холбогдож 0,07 га газарт 4 тал хашаа бариулахаар ам хэлцэл хийсэн. С.И  нь 80 гаруй хоногийн хугацаанд 4 удаа мөнгө шилжүүлэн авч, хэсэг хэсгээр барьсаар 2025 оны 12 дугаар сарын 20-ны үед барьж дууссан ч барьсан хашаа нь нуран унасан. Өөрт нь хэлсэн ч барьж өгнө гээд барихгүй удсаар 06 сар хүргэв. Чанаргүй, стандартын бус хашаа барьсан тул уг хашааг бүгдийг нь өөрийнх нь амьдарч буй хашаанд нь  буулгаж өгсөн. Нийт 9,872,000  төгрөгийг энэ хүнээс болж хохирсон тул мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч С.И  нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах байдлаар үгүйсгэсэн тайлбар гаргасан. Үүнд: Фэйсбүүкээр бус манай эхнэртэй чатаар холбогдож миний дугаарыг аваад надтай холбогдсон. Ж.М  ирээд надтай уулзахдаа 0.7 га газрын 4 талтай евро хашаа 8,000,000 гаруй төгрөгөөр 10 хоногийн

 

хугацаанд бариулахаар тохирсон ба 7 хоногийн дараа барьж эхэлнэ гэж хэлсэн. Ерөнхийдөө бол 14 хоногийн хугацаатай хашаагаа барьж дуусгахаар тохиролцсон бөгөөд барих гэж байгаа материал нь миний материал учраас, дээрээс нь бүх хашаа барьдаг газар урьдчилгаа 50 хувийг нь авдаг болохоор мөнгө авч эхэлсэн. Мөн надад 500,000 төгрөгийг түлшний мөнгө гэж өгсөн бөгөөд 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн өдөр нь хоёр хүнтэй очоод 3 хашаа барьж үзүүлсэн. Надад уг нь урьдчилгаа 50 хувийг өгсөн бол материалаа аваад ажилчдынхаа цалинг өгөх ёстой байдаг. Тэгээд нийт 12 хавтан, 5 шон нийт 3 байр хашаа босгоод ийм болох талаар хэлэхэд бариулахаар болсон. Тэр өдөр нэхэмжлэгч Дундговь аймаг руу ямар нэгэн арга хэмжээнд явчихсан ба тэр хугацаанд нэхэмжлэгчийн ах нь согтуу ирээд нүүрний 12 хашаа буюу 44 хавтан 14-15 шон барьж байхад хөөгөөд байсан болохоор би хүмүүсдээ орхиод яв гэж хэлсэн. Д гэх залуу над руу утсаар яриад согтуу хүн ирээд хөөгөөд байна гэж хэлсэн ба та нараар ийм хашаа бариулахгүй гуйлгачин минь гэж хэлсэн учраас би Ж.М  руу залгаад ах чинь ингээд байна болилоо. Гэхдээ энэ мөнгийг чинь өгөхгүй. Тус мөнгийг ажилчдын цалинд өгнө гэж хэлээд салсан. Дараа нь надаас гуйгаад байхаар нь хашааг нь барьж өгөхөөр болсон. Өвөл тус хашааг хийхэд орой нь хөлдөөд бутарч унаад байгаа учраас хавар дуусгах талаар Ж.М т хэлэхэд яахав, яахав ах нь энэ хашааг зарах гээд байна гэж хэлсэн. Би тухайн үед ээлжийн ажилтай, амралтын хугацаагаараа барьж өгнө шүү гэж хэлээд 12 дугаар сард тус хашаа нь дууссан. Тус хашааг хүлээлгэж өгсөн зүйл байхгүй бөгөөд хашаа нурсныг хүлээн зөвшөөрсөн. Хашаа нурчхаар нь би хавар гүйцээгээд бариад өгье гэж хэлсэн. Нэхэмжлэгч нь өөрийн буулгасан хашаагаа бүгдийг нь эвдээд, нураагаад манай хашаанд аваачиж ирээд мөнгөө бүтэн нэхэхээр нь өгөхгүй гэж хэлсэн. Зээлийн тухайд энэ хэрэгтэй ямар ч хамаа байхгүй ба хүү төлөх шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэл, түүнд хавсаргасан улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч Ж.М ын 2024 оны 09 дугаар сарын 21-ний өдрийн 6226040 дугаар, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 00 дугаар, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 00 дугаар, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 00 дугаартай мөнгө шилжүүлсэн баримтууд, хашаа нурсан гэрэл зураг, Төв аймгийн Прокурорын газрын 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 429 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол зэргээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, урьдчилгаа болон  төлбөрийг төлсөн байх ба мөн хашааг барьсан үйл баримт тогтоогдож байх ба энэ талаар хэн аль нь маргахгүй байна.

 

5. Харин хариуцагч С.И  нь гэрээ байгуулаагүй, гарын үсэг зураагүй, хашаа барьж өгсөн, төлбөрийг төлөхгүй гэх үндэслэлээр маргаж байх хэдий боловч энэ тайлбар нь үндэслэлгүй байна.

 

6. Нэхэмжлэгч Ж.М  нь хашааны төлбөрт нийт 7,900,000 төгрөгийг хашааны үнэ гэх гүйлгээний утгатайгаар С.И ын ХААН банкны 000 дугаарын дансанд шилжүүлсэн нь тогтоогдож байх ба мөн хариуцагч С.И  нь захиалсан хашааг барьсан үйл баримт тогтоогдож байна.

 

7. Талууд тохиролцож Ж.М ын газар дээр евро хашаа барьж өгөхөөр харилцан тохиролцсон байх ба гэрээг бичгээр байгуулаагүй, гарын үсэг зурж баталгаажуулаагүй ч талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзлээ. Мөн түүнчлэн гэрээний төлбөр шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно.

 

8. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

9. Хуульд ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулахыг шаардахгүй, төлбөр шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно.

 

10. Нэхэмжлэгч Ж.М  нь гэрээгээр төлбөр төлж, гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах үүргийг хуульд зааснаар хүлээнэ.

 

11. Хариуцагч С.И  нь өөрийн материалаар хашааг барьж, хүлээлгэж өгч, хөлс авах үүргийг хуульд зааснаар хүлээнэ.

 

12. Хариуцагч С.И  нь барьсан хашааг нэхэмжлэгч Ж.М т хүлээлгэж өгөөгүй, мөн түүнчлэн барьсан хашаа нурсан нь төлбөр төлөх үндэслэл болно.

 

13. Мөн түүнчлэн Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1-т Үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй гэж зааснаар тэдгээрийн эрх, үүргийг хуульд зааснаар тодорхойлно.

 

14. Хариуцагч С.И  нь хашааг ердийн шаардлагад нийцүүлэн барьсан эсэх талаар баримт гаргаагүй, нотлоогүй тул хашааны төлбөрт шилжүүлсэн 7,900,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

15. Харин нэхэмжлэлийн шаардлагын 1,972,000 төгрөгийг хашаа бариулахын тулд зээл авсан гэж тайлбарлаж байх хэдий ч хариуцагч С.И тай зээлийн гэрээний үүрэг хамаарахгүй тул “авсан зээлийн хүү” гэж 1,972,000 төгрөг гаргуулахаар шаардаж буй нь үндэслэлгүй тул нэхэмжлэгч Ж.М ын нэхэмжлэлийн шаардлагаас 1,972,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

16. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 214 дүгээр зүйлийн 214.1-т тус тус зааснаар С.И аас хашааны үнэд шилжүүлсэн 7,900,000 төгрөгийг гаргуулан Ж.М т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,972,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

17. Хашаа нь байгалийн нөлөөллөөр унаж нурсан гэж тайлбарлаж буйгаар төлбөр төлөх гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй байна.

 

18. Хэдийгээр Ж.М  нь нураагүй үлдсэн хашааг буулгаж өгсөн буулгаж өгөхдөө хашааг эвдэлсэн түүнийг хасч тооцуулна гэж тайлбарласан боловч энэ талаарх баримтыг гаргаж ирүүлээгүй тул хашааны үнээс хасч тооцох боломжгүй гэж үзсэн болно.

 

19. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 172,902 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.И аас улсын тэмдэгтийн хураамжид 141,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасанд нийцнэ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 214 дүгээр зүйлийн 214.1-т зааснаар хариуцагч С.И аас хашааны үнэ 7,900,000 төгрөгийг гаргуулан Ж.М т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,972,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 172,902 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.И аас 141,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.М т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.АЛТАНТУУЛ