Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 305/ШШ2026/00357

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***** аймгийн ***** сумын ***** багийн ***** тоотод оршин суух, ***** овгийн *****-н *****-н нэхэмжлэлтэй

Цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *****-г оролцуулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1985 оны 06 дугаар сарын 12-наас 1988 оны 06 дугаар сарын 11-нийг өдрийг хүртэлх хгуацаанд Ховд аймгийн Булган сумын 0130-р ангид цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие ***** онд төрсөн. Одоо ***** настай. Миний бие Ховд аймгийн Булганы Үенчийн 0130-р ангид 1985 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 11-нийг хүртэл хугацаанд цэргийн алба хаасан боловч халагдсан талаарх лавлагаа гарахгүй байна. уг лавлагаа гарахгүй байгаа учраас цэргийн алба хаасан хугацаа ажилласан жилд тооцогдохгүй гэсэн тул цэргийн алба хаасан хугацааг зайлшгүй шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1985 оны 06 дугаар сарын 12-наас 1988 оны 06 дугаар сарын 11-нийг өдрийг хүртэлх хгуацаанд Ховд аймгийн Булган сумын 0130-р ангид цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 08/579 албан бичиг/Цэргийн алба хаасан тухай лавлагаа/,

- Говь-Алтай аймгийн Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны Цэргийн хэлтсээс 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдөр *****-д олгосон цэргийн батлах,

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ***** нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах цэргийн алба хаасан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

1. Говь-Алтай аймгийн Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны Цэргийн хэлтсээс 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдөр *****-д олгосон *****0 дугаартай цэргийн батлахт 1985 оны 06 дугаар сарын 21-ний өдөр татагдаж, 1985 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хилийн ба дотоодын цэргийн 0130 дугаар ангийн дансанд бүртгэгдэж, 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр цэргийн албан хаагчийн тангараг өргөж, Батлан хамгаалах яамны сайдын 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/805 дугаар тушаалаар 0130 дугаар ангийн хугацаат цэргийн албанаас халагдсан, 1988 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тус ангийн данснаас хасагдсан бичилт тусгагджээ.

Уг цэргийн батлах нь зохих журмын дагуу хөтлөгдөж, Хилийн ба дотоодын цэргийн 0130 дугаар ангийн захирагчийн гарын үсэг, тэмдгээр албажсан байна.

2. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 08/579 дугаар албан бичигт ***** нь Говь-Алтай аймгаас Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар 0130 дугаар ангид цэрэгт татагджээ. Хилийн ба ДЦУЕГ-ын 0130 дугаар ангийн 1988 оны халагдсан цэргийн бүртгэлийг тус архивт шилжүүлж ирүүлээгүй тул *****-н цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа гарахгүй-г тодорхойлжээ.

Эдгээр бичмэл нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч ***** нь 1985 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 1988 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд Хилийн дотоодын цэргийн 0130 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан байдал тогтоогдов.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал-ыг шүүх тогтоохоор заасны дагуу нэхэмжлэгч *****-гийн хугацаат цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

4. Шүүхээс нэхэмжлэгч *****-гийн цэргийн алба хаасан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ж.Равжаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ***** овгийн *****-н *****-г 1985 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 1988 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд Хилийн ба дотоодын цэргийн 0130 дугаар ангид цэргийн алба хаасан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *****-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УУГАНБАЯР