Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 517

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг

Улсын яллагч С.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч Г.О- нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогтой Г-ын О-т холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1980 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, халх, эрэгтэй, 00 настай, ..... боловсролтой, ....... хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., эхнэр 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 00000 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн 0 хороо, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогтой Г-ын О- /РД:0000000

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Г.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” зочид буудалд найз Б.Э-тай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар микрофоны булангаар түүний нүүрэн тус газар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О- мэдүүлэхдээ: “2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр найз Г-ийн төрсөн өдөр болоод Э-тай ялихгүй зүйлээс болж маргалдсан. Тэгээд Э-ыг микрофоны булангаар нүүрэн тус газар нь цохьсон. Хохиролд 250.000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Э- мэдүүлэхдээ: “...би 2018.3.12-ны өдөр найз Ганаагийн төрсөн өдөр болж О- болон бусад 2 найзын хамт Т гэдэг караокед орсон. Тэгээд тэнд бид нар ярьж ууж сууж байгаад Б- Т- хоёр тамхи татах гээд гарсан хойгуур О-тай маргалдсан. Уг маргаан нь бид хоёрын өмнө нь бага зэргийн мөнгөний асуудалтай байснаас үүдсэн маргаан юм. Ингээд О- надруу “чи хэзээ ийм болчихсон юм бэ” гээд гартаа барьсан байсан микны булангаар цохисон. Тэгэхээр нь би согтуу хүнтэй юу ярихав гээд уг караокенаас гарсан. Бид хоёр найзлаад 17 жил болж байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, би хохирлын мөнгө болох 250,000 төгрөг бэлнээр О-аас авсан байгаа. Гомдолгүй, О- надаас уучлалт гуйж бид сайн дурын үндсэн дээр эвэрсэн байгаа... ” /хх 16-17 хуу/

Хохирогч гомдол саналгүй гэх баримт /хх 49 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 25 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 26 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 3615 дугаар дүгнэлт: “1. Б.Э-ын биед тархи доргилт, зүүн зовхи хамарт шалбаралт, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ. /хх 8 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

          Шүүгдэгч Г.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” зочид буудалд найз Б.Э-тай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар микрофоны булангаар түүний нүүрэн тус газар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд хохирогч Б.Э- /хх 16-17 хуу/ мэдүүлэг, хохирогч гомдол саналгүй гэх баримт /хх 49 хуу/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 25 хуу/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 26 хуу/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 3615 дугаар дүгнэлт /хх 8 хуу/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.О-т холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.О- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдлаа.