| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пэрлээгийн Гандолгор |
| Хэргийн индекс | 2502004490497 |
| Дугаар | 2026/ДШМ/305 |
| Огноо | 2026-03-17 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | Н.Нямдорж |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2026/ДШМ/305
Ж.У-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Н.Нямдорж,
яллагдагч Ж.У-, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2026/ШЗ/416 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Нямдоржийн бичсэн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 13 дугаар эсэргүүцлээр Ж.У-т холбогдох 2502004490497 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овогтой Ж-ийн У-, ......., урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД:РЖ-).
Яллагдагч Ж.У- нь Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллана” гэж заасныг,
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-т “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, мөн зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т “Албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэж заасныг,
Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д “Орон сууцны тухай хуулийн 15.1, 15.3-т заасныг зөрчиж нийтийн зориулалттай орон сууцны хийц, бүтээц, зориулалтыг өөрчилсөн бол холбогдох өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно” гэж заасныг,
Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т “Орон сууцны байшингийн техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно” гэж заасныг,
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т “Орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө” гэж заасныг,
Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Барилгын норм ба дүрмийн Орон сууцны барилгын зураг төсөл, төлөвлөлтийн 2.4-т “Орон сууцны барилгад байх нийгмийн үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай өрөө тасалгааны талбайг БНбД 2-02-03-ын дагуу тусад нь тооцно. Техникийн давхар, шатны тавцан, шатны хонгил, гадна задгай шатны талбайнуудыг сууцны барилгын нийт талбайд оруулж тооцохгүй” заасныг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүгийн 16 дугаар хороо (одоогийн Хан-Уул дүүргийн 25 дугаар хороо) Буянт Ухаа хороолол, Баруун сонсголон гудамжны У- хотхоны Ж- дугаар байрны техникийн давхарт байрлах 94,61 м.кв талбайтай өрөөг иргэн М.Ө-ын нэр дээр Улсын бүртгэлийн мэдээллийн санд Ү-Ө- дугаарт бүртгэж, өмчлүүлэгчид 165,328,769 төгрөгийн давуу байдал,
Үргэлжилсэн үйлдлээр:
2024 оны 8 дугаар сарын 8-ны өдөр тус хотхоны Ө- дүгээр байрны техникийн давхарт байрлах 94,79 м,кв талбайтай өрөөг иргэн М.Ө-ын нэр дээр Улсын бүртгэлийн мэдээллийн санд Ү-Ө- дугаарт бүртгэж, өмчлүүлэн 158,441,416 төгрөгийн давуу байдал,
2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр тус хотхоны Ө- дүгээр байрны техникийн давхарт байрлах 94,61 м.кв талбайтай өрөөг иргэн М.Ө-ын нэр дээр Улсын бүртгэлийн мэдээллийн санд Ү-Б- дугаарт бүртгэж, өмчлүүлэн 158,140,546 төгрөгийн давуу байдал,
2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр тус хотхоны Ж- дугаар байрны техникийн давхарт байрлах 94,79 м.кв талбайтай өрөөг иргэн М.Насанбатын нэр дээр Улсын бүртгэлийн мэдээллийн санд Ү-Б- дугаарт бүртгэж, өмчлүүлэн 165,643,315 төгрөгийн давуу байдал,
2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр тус хотхоны Ж- дугаар байрны техникийн давхарт байрлах 33,5 м.кв талбайтай өрөөг иргэн М.Насанбатын нэр дээр Улсын бүртгэлийн мэдээллийн санд Ү-Б- дугаарт бүртгэж, өмчлүүлэн 58,540,469 төгрөгийн давуу байдал,
2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр тус хотхоны Ө- дүгээр байрны техникийн давхарт байрлах 32,01 м.кв талбайтай өрөөг иргэн В.Мөнхтулгын нэр дээр Улсын бүртгэлийн мэдээллийн санд иргэн Ү-У- дугаарт бүртгэж, өмчлүүлэн 53,499,469 төгрөгийн давуу байдал тус тус бий болгож, У- хотхоны Сууц өмчлөгчдийн холбоонд нийт 759,593,984 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Ж.У-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Яллагдагч Ж.У-т холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.
Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно”, 1.1 дэх заалтад “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2 дахь заалтад “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3 дахь заалтад “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр ... гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол ... 2 дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол....” гэж хууль тогтоогчоос тус тус хуульчилжээ.
Прокурорын яллах дүгнэлтэд яллагдагчийг яллагдагч Ж.У-ийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа ....бүртгэж, өмчлүүлэн ....төгрөгийн давуу байдал тус тус бий болгож, У- хотхоны Сууц өмчлөгчдийн холбоонд нийт 759.593.987 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Прокуророос яллагдагчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн атлаа ...тус зүйл заалтад заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн ...өөрт, эсхүл бусдад давуу байдал бий болгосон ...гэх гэмт хэргийн шинжийг бүрэн тогтоогоогүй, өөртөө эсвэл бусдад давуу байдал бий болгосон нь ойлгомжгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Мөн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд яллагдагч өөртөө эсхүл хэнд давуу байдал бий болгосон талаар тусгаагүй нь уг гэмт хэргийн шинжийг бүрэн тусгаагүй байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Яллах дүгнэлтэд Мөнхтулгад гэж бичих ёстой байсныг бичээгүй байна гэсэн прокурорын тайлбарыг хүлээн авч яллагдагчийг шүүхэд шилжүүлж хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Яллагдагч нь өөртөө бус бусдад давуу байдал бий болгосон гэж үзэж байгаа бол тухайн давуу байдал олж авсан этгээд хэн болох тухайн этгээдийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх нь зүйтэй.
Тухайн хэрэгт Өнгөт нэгдэл гэх компанийн эрхийг ашиглан, Н- гэх хүн зураг гүйцэтгэсэн, зурагт өөрчлөлт оруулсан гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Дээрх Н- гэх хүний хийж байгаа үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай байна.
Мөн гэрч М- нь ямар зорилгоор зөвшөөрөлгүй хүмүүсээр зураг хийлгэсэн, яллагдагчтай ямар байдлаар холбогдсон зэрэг хэрэгт нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж нотлоогүй байна.
Прокурор хэлэлцүүлэгт яллагдагч нь санаатай үйлдэл хийсэн нь ойлгомжтой боловч одоо эдгээр нөхцөл байдлыг тогтоох боломжгүй гэж тайлбарласан ба шүүх таамаглалд үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжгүй юм.
Тухайн гэмт хэрэгт яллагдагч өөртөө давуу байдал бий болгосон эсхүл давуу байдал бий болгосон байдлыг тогтоохгүйгээр уг гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэн зөвхөн яллагдагч Ж.У-ийг шүүхэд шилжүүлж түүний гэм бурууг шүүхээр хэлэлцүүлэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.
Иймд яллагдагч Ж.У-т холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотлоогүй, шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаануудыг шүүх хуралдааны шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэв. Хэргийг прокурорт очтол яллагдагч Ж.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын Хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Н.Нямдорж давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүгчийн 2026/ШЗ/416 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ. Шүүгчийн захирамжийг 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Шүүгчийн захирамжийн “Тодорхойлох” хэсэгт: Шүүх “... яллагдагч Ж.У- нь өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгосныг тогтоохгүйгээр хэрэг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж...” шийдвэрлэснийг дараах байдлаар үгүйсгэж байна. Үүнд: Нэг, прокурорын яллах дүгнэлтэд: Яллагдагч Ж.У- нь Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллана” гэж заасныг, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-т “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, мөн зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т “Албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4- т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэж заасныг, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д “Орон сууцны тухай хуулийн 15.1,15.3-т заасныг зөрчиж нийтийн зориулалттай орон сууцны хийц, бүтээц, зориулалтыг өөрчилсөн бол холбогдох өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно” гэж заасныг, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т “Орон сууцны байшингийн техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно” гэж заасныг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т “Орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө” гэж заасныг, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Барилгын норм ба дүрмийн Орон сууцны барилгын зураг төсөл, төлөвлөлтийн 2.4-т “Орон сууцны барилгад байх нийгмийн үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай өрөө тасалгааны талбайг БНбД 2-02-03-ын дагуу тусад нь тооцно. Техникийн давхар, шатны тавцан, шатны хонгил, гадна задгай шатны талбайнуудыг сууцны барилгын нийт талбайд оруулж тооцохгүй” заасныг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүгийн 16 дугаар хороо (одоогийн Хан-Уул дүүргийн 25 дугаар хороо) Буянт Ухаа хороолол, Баруун сонсголон гудамжны У- хотхоны Ж- дугаар байрны техникийн давхарт байрлах 94,61 м.кв талбайтай өрөөг иргэн М.Ө-ын нэр дээр Улсын бүртгэлийн мэдээллийн санд Ү-Ө- дугаарт бүртгэж, өмчлүүлэн 165,328,769 төгрөгийн давуу байдал,
Үргэлжилсэн үйлдлээр: 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр тус хотхоны Ө- дүгээр байрны техникийн давхарт байрлах 94,79 м,кв талбайтай өрөөг иргэн М.Ө-ын нэр дээр Улсын бүртгэлийн мэдээллийн санд Ү-Ө- дугаарт бүртгэж, өмчлүүлэн 158,441,416 төгрөгийн давуу байдал, 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр тус хотхоны Ө- дүгээр байрны техникийн давхарт байрлах 94,61 м.кв талбайтай өрөөг иргэн М.Ө-ын нэр дээр Улсын бүртгэлийн мэдээллийн санд Ү-Б- дугаарт бүртгэж, өмчлүүлэн 158,140,546 төгрөгийн давуу байдал, 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр тус хотхоны Ж- дугаар байрны техникийн давхарт байрлах 94,79 м.кв талбайтай өрөөг иргэн М.Н-ын нэр дээр Улсын бүртгэлийн мэдээллийн санд Ү-Б- дугаарт бүртгэж, өмчлүүлэн 165,643,315 төгрөгийн давуу байдал,
2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр тус хотхоны Ж- дугаар байрны техникийн давхарт байрлах 33,5 м.кв талбайтай өрөөг иргэн М.Н-ын нэр дээр Улсын бүртгэлийн мэдээллийн санд Ү-Б- дугаарт бүртгэж, өмчлүүлэн 58,540,469 төгрөгийн давуу байдал,
2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр тус хотхоны Ө- дүгээр байрны техникийн давхарт байрлах 32,01 м.кв талбайтай өрөөг иргэн В.М-ын нэр дээр Улсын бүртгэлийн мэдээллийн санд иргэн Ү-У- дугаарт бүртгэж, өмчлүүлэн 53,499,469 төгрөгийн давуу байдал тус тус бий болгож, У- хотхоны Сууц өмчлөгчдийн холбоонд нийт 759,593,984 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэж бичсэн.
Тодруулбал, давуу байдал олж авсан иргэн В.М-, М.Н-, М.Ө- нарын нэрийг бичиж, ямар давуу байдал олж авсан болохыг, хэзээ олж авсан болохыг, хэдэн төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгийн давуу байдлыг олж авсан болохыг, хаана тухайн эд хөрөнгө нь бүртгэлтэй байгаа болохыг бүрэн дүүрэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд тусгасан байхад шүүхээс дүгнэхдээ хэнд давуу байдал бий болгосон нь ойлгомжгүй байна гэж дүгнэж хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Хоёр, 2.1 Шүүх нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн үйл баримтаас хальж М- нь ямар зорилгоор зөвшөөрөлгүй хүмүүсээр зураг хийлгэсэн асуудлыг шалгаагүй гэж дүгнэсэн. Уг үйл баримтыг тодруулах зорилгоор хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Дараах нөхцөл байдал тогтоогдсон. Тодруулбал:
2.2. Гэрч Ц.Н-ийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн “... 2012 онд Барилгын зураг төслийн чиглэлээр үүсгэн байгуулж байсан. Компанийн хувьд 2 хүний бүрэлдэхүүнтэй буюу надаас гадна 2024 оноос Б.Г- гэх архитектораар ажиллаж байна. Компани нь 2020 оноос Барилгын зураг төслийн тусгай зөвшөөрлөө аваад тогтвортой үйл ажиллагааг явуулж байгаа. Д.Х- гэх хүнийг сайн танихгүй. Зүс мэддэг манай найз Э-ын найз нь байгаа юм. “Э-” ХХК-ийн үйл ажиллагааг явуулдаг зургийн компани гэж мэддэг.
Миний хувьд “Э-” ХХК-д ажиллаж байсан удаа байхгүй. Захирлыг нь зүс мэдэхээс цаашгүй. Тухайн үед буюу 2016 онд “Ө-” ХХК-д ерөнхий инженерээр ажилладаг байсан. “Ө-” ХХК нь барилгын зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байсан. Тухайн үед М.Ө- гэх хүн Ц.Ц- гэх хүнээс хоосон газар худалдан аваад М.Ө- гэх хүний захиалгаар зургийг зурсан. Тухайн үед “Ө-” ХХК нь холбоо цахилгааны зураг зурах чиглэлтэй байсан бөгөөд Барилын зураг зурах зөвшөөрөлгүй байсан. Тухайн үед тусгай зөвшөөрөлтэй найзаасаа гуйгаад компанийнх нь нэр дээр зургийг нь зурах гээд Э- өөрийнхөө найз Д.Х-ы компанийн нэрээр буу “Э-” ХХК-ийн нэрээр зургийг нь би өөрөө зурсан. Яагаад гэхээр би тухайн үед тухайн ажлыг олсон буюу М.Ө-ыг таньдаг учраас уг ажлыг хийхээр болсон.
Би өөрөө тухайн ажлыг олж зургийг хийсэн гэх утгаараа “Э-” ХХК-ийг төлөөлөөд гарын үсэг зурчихсан юм. “Э-” ХХК-ийн зүгээс ямар нэгэн байдлаар эрх олгосон асуудал байхгүй. Энэ талаар Д.Х-д хэлж байсан. Тодруулбал: Д.Х-ы компанийн нэрийг нь ашиглаад уг ажлыг хийсэн гэсэн ойлголт. Тухайн үед Э-оор дамжуулаад Д.Х-тай уулзаж байсан.
Ц.Ц- гэх хүнийг танихгүй, М.Ө- гэх хүнийг танина. М.Ө-тай 2012, 2013 оноос барилгын зураг зуруулж байхад нь танилцаж байсан. Түүнээс хойш байнга хамтран ажиллаж байгаа хүн гэж ойлгож болно. М.Ө- надтай холбогдоод дээрх барилгын техникийн давхрыг хэмжээд зураг гаргаад өгөөч гэж хэлсэн түүнийх нь дагуу би өөрөө очиж хэмжилт хийгээд хэмжилтийн зургийг нь гаргаад м.кв-ыг нь тооцож өгсөн. Уг хэмжилтийг нь тусгай зөвшөөрөлтэй компани гаргадаг юм. Дээрх орон сууцуудын бүх зургийг миний бие гаргасан гэж хэлж болно. Тухайн үед тусгай зөвшөөрөл байхгүй байсан учраас “Э-” ХХК-ийг ашигласан юм. Нэг удаа өөрчлөлт орсон бөгөөд тэр нь 2019 онд орсон түүнээс хойш барилгын ажлын зурагт өөрчлөлт оруулж байгаагүй. Одоог хүртэл хэвээрээ байгаа.
2016 онд гарсан ажлыг зурагт 2019 онд өөрчлөлт оруулахдаа техникийн давхрыг том болгож өргөтгөсөн зургаас харагдаж байна. Магадлал хийлгээгүй. Магадлал хийлгээгүй байх үндэслэл БнБД-д барилгын 30 хувиас илүүгүй хэсэгт өөрчлөлт оруулсан магадлал хийлгэхгүй...” гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 35-37 дугаар хуудас),
2.3. Гэрч М.Ө-ын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн “...Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 16 дугаар хороо Баруун Сонсголонгийн гудамжны Ө-, Ж- дугаар орон сууцуудыг 2017-2021 оны хооронд манай “Ц-” ХХК нь барилган угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн буюу манай компанийн барьсан барилга байгаа юм. Дээрх барилгыг барих явцад “Ц-” ХХК нь өөрийн хөрөнгөөр тус барилгыг барих боломжгүй байсан бөгөөд миний хувьд өөрийн хөрөнгөөс компанид хөрөнгө оруулалт хийсэн мөн өөрийн төрсөн дүү М.Н-аас мөнгө зээлсэн, мөн тус барилгыг барьж байгуулахад шаардлагатай барилгын материалыг В.М- тээврийн асуудлыг хариуцаж байсан. Ингээд би болон манай дүү, В.М- нар өөрсдийн оруулсан хөрөнгө оруулалтын хариуд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг өмчилсөн асуудал байгаа юм. Ө-, Ж- дугаар орон сууцуудын гэрчилгээ хэдийд яаж гарсан талаар мэдэхгүй байна.
Манай компанийн барьсан Хан-Уул дүүрэг 16 дугаар хороо Буянт-Ухаа хороолол /17120/ Баруун сонсголон гудамж Ө-, Ж- дугаар 2 блок тус бүр 12 давхар, үйлчилгээтэй орон сууцны зориулалттай барилга байгаа юм. Орон сууц мөн. Миний өмчлөлд байгаа дугаар бүхий 3 ширхэг үл хөдлөх хөрөнгө нь барилгын хамгийн дээд давхарт буюу техникийн давхарт байрлаж байгаа үл хөдлөх хөрөнгүүд байгаа юм.
Анх барилгаа барихдаа тус 2 блок барилгын хамгийн дээд давхар буюу 12 дугаар давхарт байгаа айлын дээд давхрыг техникийн давхар гэж магадлуулсан байх. Ингээд анх барилгын зураг гаргасан Ц.Н- гэх хүнд хүсэлт гаргаад техникийн давхрыг ашигламаар байна. Ашиглах ямар үндэслэл байна вэ гэсэн чинь барилгын норм дүрэмд зааснаар болно гэж хэлсэн. Тэгээд зургийг нь өөрчлөөд талбайг нь хэмжүүлж байсан.
Дээрх 3 ширхэг “Ү” дугаар бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг Улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг би өөрөө гаргаж байсан. Би баримтуудаа бүрдүүлээд Буянт Ухаад байх нэг үйлчилгээний төвд баримтуудаа өгсөн санагдаад байна.
Надад энэ талаар тайлбар байхгүй байна. Зураг Ц.Н-тай ярилцаж байгаад болох юм байна гээд зургийг нь өөрчлөөд түүнийхээ Улсын бүртгэлд хүсэлт гаргасан. Би Ж-ийн У- гэх хүнийг танихгүй. Энэ хүнтэй ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Мөн өөрийн төрсөн дүү М.Н-ын нэр дээр бүртгэлтэй 2 ширхэг үл хөдлөх, манай үеэл В.М-ын нэр дээр бүртгэлтэй 1 ширхэг үл хөдлөх хөрөнгүүд миний сая мэдүүлсэн процессын дагуу Улсын бүртгэлд бүртгэгдээд би өөрөө дээрх 2 хүний нэр дээр бүртгүүлье гээд бүртгүүлсэн асуудал байгаа юм. М.Н-, В.М- нар нарийн процессын талаар сайн мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 26-28 дугаар хуудас),
2.4. Гэрч Д.Х-ы 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн “...Манай “Э-” ХХК-ийн зүгээс тус барилгын ажлын зургийг хийж гүйцэтгэж байгаагүй. Өөрчлөлтийн зургийг манай компани хийсэн байж магадгүй. Би лавлагаатай танилцлаа уг ажлын зургийн гүйцэтгэсэн хэсэгт миний нэр, болон архитектор Б.Ц-, Ц.Н- нарын нэр бичигдэж гарын үсэг зурагдсан байна. Уг гарын үсгийг харахад миний гарын үсэг мөн байна. Харин би Б.Ц-, Ц.Н- гэх хүмүүсийг танихгүй. Энэ хүмүүс компанид ажиллаж байгаагүй хүмүүс байна. Манай “Э-” ХХК-д Ц.Н-, Б.Ц- гэх хүмүүс ажиллаж байгаагүй. Би эдгээр хүмүүсийг танихгүй. Хэрвээ манайх уг барилгын зургийг нь зохиосон бол би мэднэ шүү дээ.
Мөн яагаад миний нэр уг комиссын дүгнэлтэд байхгүй байна вэ гэдэг асуудал бас байна. Гэрээгээр хүмүүстэй хамтран ажилладаг боловч Ц.Н-, Б.Ц- гэх хүмүүстэй хамтран ажиллаж байгаагүй. Би Ц.Ц-, М.Ө- гэх хүмүүсийг танихгүй ээ. Хэрвээ эдгээр хүмүүс манай компаниар зураг хийлгэхээр холбогдож байсан бол би мэднэ шүү дээ. Компанийн тамга тэмдэг надад л байдаг, өөр хүнд шилжүүлэн өгч байгаагүй. Өөрчлөлтийн зураг дээр захирал гэсэн мөр байхгүй, архитектор, Б.Ц-, Ш.Д-- гэсэн хүмүүсийн нэр бичигдэж гарын үсэг зурагдсан байна. Өөрчлөлт хийж байгаа бол миний нэр буюу захирлын нэр байх ёстой...” гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 31-32 дугаар хуудас),
2.5. Гэрч Д.Х-ы 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн “...Манай “Э-” ХХК-ийн зүгээс тус барилгын ажпын зургийг хийж гүйцэтгэж байгаагүй. Өөрчлөлтийн зургийг манай компани хийсэн байж магадгүй. Би лавлагаатай танилцлаа уг ажлын зургийн гүйцэтгэсэн хэсэгт миний нэр, болон архитектор Б.Ц-, Ц.Н- нарын нэр бичигдэж гарын үсэг зурагдсан байна. Уг гарын үсгийг харахад миний гарын үсэг мөн байна. Харин би Б.Ц-, Ц.Н- гэх хүмүүсийг танихгүй. Энэ хүмүүс компанид ажиллаж байгаагүй хүмүүс байна. Манай “Э-” ХХК-д Ц.Н-, Б.Ц- гэх хүмүүс ажиллаж байгаагүй. Би эдгээр хүмүүсийг танихгүй. Хэрвээ манайх уг барилыг зургийг нь зохиосон бол би мэднэ шүү дээ. Мөн яагаад миний нэр уг комиссын дүгнэлтэд байхгүй байна вэ гэдэг асуудал бас байна. Гэрээгээр хүмүүстэй хамтран ажилладаг боловч Ц.Н-, Б.Ц- гэх хүмүүстэй хамтран ажиллаж байгаагүй. Би Ц.Ц-, М.Ө- гэх хүмүүсийг танихгүй ээ. Хэрвээ эдгээр хүмүүс манай компаниар зураг хийлгэхээр холбогдож байсан бол би мэднэ шүү дээ. Компанийн тамга тэмдэг надад л байдаг, өөр хүнд шилжүүлэн өгч байгаагүй. Өөрчлөлтийн зураг дээр захирал гэсэн мөр байхгүй, архитектор, Б.Ц-, Ш.Д-- гэсэн хүмүүсийн нэр бичигдэж гарын үсэг зурагдсан байна. Өөрчлөлт хийж байгаа бол миний нэр буюу захирлын нэр байх ёстой...” гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 31-32 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд цугларсан бөгөөд энэ талаар дахин ямар мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь тодорхойгүй байна. Мөн Ж.У-ийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд огт хамааралгүй зураг зурсан, зуруулсан үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжтэй эсэх асуудлыг энэ хэрэгт хамтатган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байхад хамааруулж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.
Гурав. Үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд ямар ямар баримт бичиг бүрдүүлэх талаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дугаар зүйлд “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана:”
10.6.1-Өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг;
10.6.2.газар өмчлөх эрх олгосон шийдвэр;
10.6.3.газрын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг;
10.6.4.иргэнд өмчлүүлсэн газрын хувьд газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт;
10.6.5.барилга байгууламжийн зураг төсөл, бүтэн харуулсан гэрэл зураг;
10.6.6.тухайн үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг;
10.6.7.улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлсөн баримт;
10.6.8.тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, хэлцэл хийгдсэн эсэх, хийгдсэн бол гэрээ, хэлцлийн хуулбар, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалт.
10.7.Өмчлөгч нь иргэн бол иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, үүсгэн байгуулах баримт бичиг, дүрмийг улсын бүртгэгч цахим мэдээллийн санд нэвтэрч, нягтлан шалгах бөгөөд боломжгүй тохиолдолд мэдүүлэг гаргагчаас иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг авч, мэдүүлэгт хавсаргана.
10.8.Улсын бүртгэгч нэгж талбарын кадастрын мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд нэвтэрч, нягтлан шалгана.
10.9.Төрийн болон албаны нууцын тухай хуульд зааснаас бусад төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх журмыг энэ хууль болон холбогдох бусад хуульд нийцүүлэн Засгийн газар батална...” гэж хуулиар зохицуулсан, тус хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Тодруулбал яллагдагч Ж.У-ийг Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “орон сууцны байшингийн техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно” гэж заасныг,
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараах эд хөрөнгө хамаарна”, мөн зүйлийн 15.1.1-т “сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө” гэж заасныг,
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-т “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох”, 19.4.3-т ”энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, 19.4-10-т “улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх” гэж заасныг,
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана”, 29.1.3-т “мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй, агуулга нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн” гэж заасныг,
Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолоор батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5.7-д “Захиалгаар барьж дууссан барилгын дундаа хэсгээр өмчлөгч бүрд ногдох хэсгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд мэдүүлэг гаргагчийн ирүүлсэн нотлох баримтыг захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн болон ногдох талбайн хэмжээ, байршлын хаяг, хэлцлийн мэдээллийг тусгасан захиалагчдын нэрсийн жагсаалт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлттэй тулгаж нягтална” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, иргэн В.М-, М.Н-, М.Ө- нарт давуу байдал бий болгосон байдлаар буруутгаж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байгааг шүүх анхаарч үзээгүй байна.
Дөрөв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх талаар тодорхой тусгаагүй, ойлгомжгүй, хэт ерөнхийлөн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдлыг тогтоож чадаагүй гэж дүгнэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Шүүхээс дүгнэлт хийж, прокуророос яллаж буй баримтуудыг няцаан үгүйсгэж чадаагүй атал хэргийн үйл баримтаас хальж, хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн иргэдийн үйлдэлд өөр гэмт хэргийн шинж байгаа эсэх талаар шалгах шаардлагатай гэж дүгнэн хэрэгт ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ...прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн яллагдагчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг тогтоож, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож ...” гэж тус тус заасан байна.
Түүнчлэн мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх бөгөөд энэ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ бөгөөд анхан шатны шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна гэж үзнэ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийг ноцтой зөрчсөнд тооцох арван тохиолдлыг хуульчлан тогтоосон бөгөөд мөн зүйл, хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж тодорхой заасан ба хуульд тусгайлан нэрлэн заасан тохиолдолд тухайн зөрчлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцож, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болгохоор хуульчилжээ.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй гэж заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээнийг үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол хэргийг мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж зохих шаардлагатай ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэх боломжийг олгосон.
Гэтэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр гэрч Ц.Н- (зураг зурсан иргэн), В.М- (зураг зуруулсан иргэн) нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж, хэргийн хүрээнээс хальж дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдохоор байна.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2026/ШЗ/416 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив...” гэв.
Яллагдагч Ж.У-ийн өмгөөлөгч Б.Баатарсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа прокурортой санал нэг байна. Гэхдээ яллах дүгнэлт, шүүгч нарын саяны асуусан асуудлын хүрээнд мэтгэлцэхгүй бол болохгүй байна. Прокурор сая “Ж.У- нь В.М-, М.Н-, М.Ө- нарыг мэдэхгүй, танихгүй” гэж хэллээ. Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.1 дэх хэсэгт “Нийтийн зориулалттай орон сууцны барилгын доторх сууц /өрөө/ болон дундын өмчлөлийн зүйлд хамаарахгүй сууцны бус зориулалттай талбайн хэсгийг дангаар өмчилж болно” гэж заасан. Техникийн давхрыг өөрчлөөгүй. Прокурорууд очиж үзэх хэрэгтэй гэж бодож байна. Би бүртгэлийн байгууллагад 10 гаруй жил ажилласан. Прокурор өөрөө харилцаагаа ойлгохгүй байна. Маш олон барилгын дээд талд сэндвичээр барьсан, техникийн давхрыг орон сууц болон орон сууцны бус зориулалтаар өмчилсөн тохиолдол байгаа. Хэргийн хүрээнд прокурортой мэтгэлцэх бүрэн боломжтой гэж үзэн шүүх хуралдаанд оролцсон. Анхан шатны шүүх “өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон эсэхийг тогтоо” гэж шийдвэрлэсэн. Энэ талаар шалгаад юм гарахгүй. Энэ хэргийн хохирогч нь Дулаан хан. Дулаан хан гэдэг Сууц өмчлөгчдийн холбоо хэзээ байгуулагдсан бэ, нэр заагдаж байгаа В.М-, М.Ө- нар нь тухайн орон сууцыг барьсан хүмүүс. Сууц өмчлөгчдийн холбоонд орон сууцыг хүлээлгэж өгсөн баримтыг Сууц өмчлөгчдийн холбооноос олж авч, гаргаж өгөхөөр бэлдсэн. 4 бүртгэлийн асуудал дээр 4 хавтаст хэрэг баримт цуглуулж, маш олон жил болж байна. Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд мэтгэлцэх бүрэн боломжтой, хэргийг прокурорт буцаагаад ямар ч үр дүн гарахгүй. Сууц өмчлөгчийн холбоонд хүлээлгэж өгсөн талбайгаас дур мэдэж авсан зүйл байхгүй. Техникийн өрөөний хажуу талд орон сууцны бус, ажлын байрны зориулалтаар эзэмших эрх олгосон...” гэв.
Яллагдагч Ж.У- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тайлбар байхгүй...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар Ж.У-т холбогдох эрүүгийн хэргийн шийдвэр, ажиллагааг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Прокуророос яллагдагч Ж.У-ийг “Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3, 7.1.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.1, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1, 37.1.2, 37.1.13, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3, 39.1.4, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7, 15.1, 15.3, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Барилгын норм ба дүрмийн Орон сууцны барилгын зураг төсөл, төлөвлөлтийн 2.4-т заасныг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2024 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Хан-Уул дүүгийн 16 дугаар хороо (одоогийн Хан-Уул дүүргийн 25 дугаар хороо) Буянт Ухаа хороолол, Баруун сонсголон гудамжны У- хотхоны Ж- дугаар байрны техникийн давхарт байрлах 94,61 м.кв талбайтай өрөөг иргэн М.Ө-ын нэр дээр Улсын бүртгэлийн мэдээллийн санд Ү-Ө- дугаарт бүртгэж, өмчлүүлэгчид 165,328,769 төгрөгийн давуу байдал,
Үргэлжилсэн үйлдлээр: 2024 оны 8 дугаар сарын 8-ны өдөр тус хотхоны Ө- дүгээр байрны техникийн давхарт байрлах 94,79 м,кв талбайтай өрөөг иргэн М.Ө-ын нэр дээр Улсын бүртгэлийн мэдээллийн санд Ү-Ө- дугаарт бүртгэж, өмчлүүлэн 158,441,416 төгрөгийн давуу байдал,
2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр тус хотхоны Ө- дүгээр байрны техникийн давхарт байрлах 94,61 м.кв талбайтай өрөөг иргэн М.Ө-ын нэр дээр Улсын бүртгэлийн мэдээллийн санд Ү-Б- дугаарт бүртгэж, өмчлүүлэн 158,140,546 төгрөгийн давуу байдал,
2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр тус хотхоны Ж- дугаар байрны техникийн давхарт байрлах 94,79 м.кв талбайтай өрөөг иргэн М.Н-ын нэр дээр Улсын бүртгэлийн мэдээллийн санд Ү-Б- дугаарт бүртгэж, өмчлүүлэн 165,643,315 төгрөгийн давуу байдал,
2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр тус хотхоны Ж- дугаар байрны техникийн давхарт байрлах 33,5 м.кв талбайтай өрөөг иргэн М.Н-ын нэр дээр Улсын бүртгэлийн мэдээллийн санд Ү-Б- дугаарт бүртгэж, өмчлүүлэн 58,540,469 төгрөгийн давуу байдал,
2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр тус хотхоны Ө- дүгээр байрны техникийн давхарт байрлах 32,01 м.кв талбайтай өрөөг иргэн В.М-ын нэр дээр Улсын бүртгэлийн мэдээллийн санд иргэн Ү-У- дугаарт бүртгэж, өмчлүүлэн 53,499,469 төгрөгийн давуу байдал тус тус бий болгож, У- хотхоны Сууц өмчлөгчдийн холбоонд нийт 759,593,984 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн ...a/ өөрт, эсхүл бусдад давуу байдал бий болгосон... гэх гэмт хэргийн шинжийг бүрэн тогтоогоогүй, b/ Н- гэх хүний хийж байгаа үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай, c/ гэрч М- нь ямар зорилгоор зөвшөөрөлгүй хүмүүсээр зураг хийлгэсэн, яллагдагчтай ямар байдлаар холбогдсон зэрэг хэрэгт нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж нотлоогүй байна...” гэж үзээд Ж.У-т холбогдох эрүүгийн хэргийг прокурорын газарт буцааж...” шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Учир нь, Ж.У-т холбогдох хэрэгт шалгавал зохих зүйлсийг шалган тогтоосон, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд авагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлэн дүгнэж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүх хуульд зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэх талаар хянан хэлэлцэж, шийдвэр гаргах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “... тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмээн тодорхойлон тогтоосон.
Хуулийн энэхүү зохицуулалтаар зөвхөн прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан, Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэн ангилагдсан болон шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлсэн хэрэг, хүний хувьд л шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үүрэгтэй юм.
Өөрөөр хэлбэл, прокурорын яллах дүгнэлт, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны хэмжээ хязгаар тодорхойлогдох бөгөөд эдгээрт дурдагдаагүй хэрэг, хүний талаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ямар нэгэн ажиллагаа явуулах эрхгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн...гэм буруугийн хэлбэр...Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал...-ыг нотлон тогтоохоор, мөн Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “...нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн алдааг зөвтгөх зорилгоор” хэргийг хянан хэлэлцэхийг 60 хүртэл хоногоор хойшлуулах боломжийг хуулиар олгосон байна.
Иймд прокурор Н.Нямдоржийн бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурор Н.Нямдоржийн бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2026/ШЗ/416 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Ж.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР