Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 510

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

Улсын яллагч Б.Бямбадагва,

Шүүгдэгч Э.Г- нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн С овогт Э-ын Г-т холбогдох эрүүгийн 000000000000 дугаар хэргийг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй,....___ боловсролтой, _______ мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, хадам эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт, Баянгол дүүрэг 0 дугаар хороо 000 байрны 0 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай С овогт Э-ын Г- /РД:00000000000

 

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Э.Г- нь 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо 00/0 дугаар байрны 0 тоотод хадам аав Х.Д-г зодож хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г- мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч Х.Д- мэдүүлэхдээ: “...2018 оны 4 дүгээр сарын 25-ны орой 17 цагийн үед Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 00/0 байр 0 тоот гэр рүүгээ орж явахад манай гэрээс нэг согтуу залуу гарч явсан. Эхнэр манайхаас хүн гараад явж байна гэж хэлээд бид 2 хөдөөнөөс ирсэн бие муутай дүүгээ дагуулаад гэртээ орох гэтэл гэрт хүмүүс архи уусан байдалтай байсан. манай хүргэн гэх хүн согтуу ширээний хажууд суучихсан, шалан дээр нэг согтуу хүн хэвтэж байсан. ...би гэр рүүгээ ороод юм хэлэлгүй унтлагын өрөөндөө хувцасаа тайлаад байж байхад манай хүргэн юм шидээд байхаар нь би өрөөнөөс гарч ирэхэд 2 сандалыг авч шидээд, хөдөөний хүн би гадаа гарлаа гэхээр би нөгөө хөдөөний хүнээ гаргаж байтал манай хүргэн намайг гаргахгүй араас татаад хаалга хаасан. Тэгээд хүргэн намайг хана руу түлхээд мөргүүлээд миний хоолойг боосон, уруул руу цохисон... миний Нокиа гар утсыг эвдсэн, гэрт 2 сандал эвдсэн..

...би шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, гар утас сандал хоёрын үнэлгээг хийлгэсэн байсан тэр үнийн дүнгээр 24,000 төгрөг, би толгойгоо 5 удаа барианд орсон 25,000 төгрөг, толгой бариулсан баримт байхгүй, нийт 57,000 төгрөг болж байна. Энэ мөнгийг нэхэмжилнэ...” гэжээ. /хх 21-22, 23/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018-04-27-ны өдрийн дүгнэлт 5489 дугаартай дүгнэлтэнд: Д-гийн биед тархи доргилт, уруулын дотор салстад ялзрал үүсчээ. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх 28 хуу/,

 

Эд зүйлийн үнэлгээ /хх 32-34/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 35/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 38,52/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.Г- нь 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо 00/0 байр 5 тоотод хадам аав Х.Д-г зодож хүний биед хөнгөн гэмтэл учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд хохирогч Х.Д- /хх 21-23/ мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 5489 дугаар дүгнэлт /хх 28/, эд зүйлийн үнэлгээ /хх 32-34/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 35/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 38, 52/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

  Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Э.Г-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх бөгөөд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

  Шүүгдэгч Э.Г-ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч Э.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар төлөх төлбөргүй зэргийг дурдлаа.