Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 509

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

Улсын яллагч Н.Ням-Очир,

хохирогч Б.О-,

Шүүгдэгч Ц.Ө- нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн О овогт Ц-ы Ө-т холбогдох эрүүгийн 00000000000000 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 00 настай, _____боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эцэг, дүү, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо 000 тоотод оршин суух, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 159 дугаарй шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай агийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, О овогт Ц-ы Ө- /РД:000000000

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Ц.Ө- нь 2018 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 0 дүгээр хороо Г хотхоны 000 дугаар байрны 000 тоотод хамтран амьдрагч Б.О-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ө- мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.О- мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө найз Я-ийнд бид нар архи дарс хэрэглэсэн. Тэнд Ө-ын өмнөх асуудал буюу өөр хүнтэй талаар яриа эхэлснээс болоод маргаан болсон. Үүнээс болоод миний нүүр хацар шанаа руу олон удаа алгадаж шанаадсан. Өглөө босоход миний нүүр хавдаж хөхрөөд тэгширсэн байсан. Эмчилгээний төлбөр 128,000 төгрөг болсон. Хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” гэв.

 

Шинжээч Н.Э- мэдүүлэхдээ: “...О-ын биед баруун нүдний алимны гадна дотно салстын цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины шинэ цус хуралт зөөлөн эдийн няцрал нь шинэ гэмтэл харин зүүн мөрний ар гадаргуу, баруун бугалга зүүн толгойн шимэгдэж буй хуучин цус хуралт гэмтэл нь хамаарна...” гэжээ. /хх 48/

 

Гэрч Ж.Я- мэдүүлэхдээ: “...2018.01.13-14-ний өдөр шилжих шөнө БГД-н 0 дүгээр хороо Г хотхоны 000-000 тоотод найз О- хамтран амьдрагч Өлийбаярын хамт ирсэн. Тэгээд юм ярьж сууцгааж байгаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн би архи хэрэглээгүй тэгсэн О- надад хамтран амьдрагч Ө-ын талаар гомдолсон Ө- өмнө найзалдаг байсан хүүхэнтэйгээ уулзаад байна, нөгөө хүүхэн нь надруу залгаж янз бүрээр хэлээд байна гэж уйлсан Ө- энэ хүмүүст бидний амьдрал ямар хамаатай юм пизда минь гээд сууж байсан модон жижиг сандлаар О-ын цохих гэж далайхад нь би урдуур нь орж нуруулуугаа цохиулсан. Тэгээд би энэ 2-г эвлэрүүлж санаатай юм ярьж 2 талд суулгаж байсан чинь үлдсэн тал шил архиа Ө- гүйцээж уугаад дууссан. Би жижиг өрөөнд ор засч өгөөд тэр хоёр унтахаар орсон. Тэгээд удалгүй түс гээд цохих чимээ гарсан Болороо уйлсан байсан. Тэгсэн өрөөнд нь ороход дээр нь гараад суусан нүүрлүү нь баруун зүүн гараараа алгадаж байсан чи болиоч гэхэд унтахгүй байна би унтуулах гэж байна гэсэн энэ байдлаар үүрийн 5-6 цаг хүртэл унтацгаахгүй байсан. Өглөө босоод ирэхэд нь харсан чинь нүүр нь хавдаад тэгширсэн байсан. хажуу өрөөнөөс сонсоход амыг нь дарж байгаад цохиод байх шиг байсан...” гэжээ. /хх 50/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1617 дугаар дүгнэлтэнд: 1. Б.О-ын биед баруун нүдний алимны гадна, дотно салстын цус харвалт, баруун, зүүн нүдний дээд доод зовхины шинэ цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрний ар гадаргуу, баруун бугалга, зүүн тохойн шимэгдэж хуучин цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 16 хуу/

 

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 23/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 29/

-Оршин суугаа хаягын тодорхойлолт /хх  31/

-Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 33/

-Томографкийн шинжилгээ /хх 17/

-Шүүхиийн шийтгэх тогтоол/хх 25-28/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Ө- нь 2018 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 0 дүгээр хороо Г хотхоны 000 дугаар байрны 000 тоотод хамтран амьдрагч Б.О-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.О-, шинжээч Н.Э- /хх 48/, гэрч Ж.Я- /хх 50/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1617 дугаар дүгнэлт /хх 16/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 23/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 29/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх  31/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 33/, томографкийн шинжилгээ /хх 17/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

   Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Ц.Ө-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

  

Шүүгдэгч Ц.Ө- нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 159 дугаарй шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай агийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар хойшлуулсан ба 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар ялтай байдал дууссан тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл бүхий байна.

  

Шүүгдэгч Ц.Ө- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч Ц.Ө- нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.