Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 317/ШШ2026/00318

 

 

 

 

2026 02 05

317/ШШ2026/00318

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

 

Нэхэмжлэгч: Т ББСБ ХХК

/Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 00 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр, 0 дугаар давхар/

 

Хариуцагч: Д овогтой С

/Төв аймаг, Бсум,00 дугаар баг, 00 гудамж, 0 тоот/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 712,017.37 төгрөг гаргуулах тухай

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-иас Д.С гэрээний үүрэгт 712,017.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.н.

 

1.1 Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д овогтой С нь Токи ББСБ-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 000 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 560,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагын гаргаж байна. Үүнд: 00 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 556,579.74 төгрөг, үндсэн хүүнд 136,287.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8,049.90 төгрөг, шимтгэлд 2,100 төгрөг, нотариатын төлбөрт 9,000 төгрөг, нийт 712,017.37 төгрөгийг хариуцагч Доржсүрэн овогтой Солонгоос гаргуулах нэхэмжлэл гаргасан.

 

1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... хариуцагч Д овогтой С  /РД:000/ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Д.С гэрээний үүрэгт 712,017.37 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нь ... хариуцагч Д овогтой С /РД:00/ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлжээ.

 

3. .Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг зөрчөөгүй байна.

 

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн хариуцагч Д.С гэрээний үүрэгт 712,017.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж, биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,353.4 төгрөгийн тал хувь болох 11,176.7 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100190000941 данснаас 11,176.7 төгрөгийг, хариуцагч Д.С улсын тэмдэгтийн хураамжид 11,176.7 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн хариуцагч Д.С гэрээний үүрэгт 712,017.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,353.4 төгрөгийн тал хувь болох 11,176.7 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100190000941 данснаас 11,176.7 төгрөгийг, хариуцагч Д.С улсын тэмдэгтийн хураамжид 11,176.7 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ