Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 317/ШШ2026/00329

 

 

 

 

 

 

 

 

 2026      02        06                                             317/ШШ2026/00329

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

 

Нэхэмжлэгч: “Г Б ” ХК

/Улаанбаатар хот, Ч дүүрэг, 0  дүгээр хороо, Сүхбаатарын нэрэмжит талбай-5 Г Б ны төв байр, РД:00/

 

Хариуцагч: Б овогт Б Д

Төв аймаг, С сум, 00 дүгээр баг, /РД:00/,   

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 17,415,941.25 төгрөг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г Б  ХК нь хариуцагч Б.Д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,415,941.25 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.          

 

1.1 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Б овогтой Д нь Г Б тай цахимаар ЗГ-00 тоот "Дижитал зээлийн гэрээ" байгуулж, 2024 оны 12 сарын 24-ны өдөр 00 тоот зээлийн данс үүсгэн 20,320,000.00 (Хорин сая гурван зуун хорин мянган төгрөг)-н зээлийг жилийн 14.4 (Арван дөрөв аравны дөрөв) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатайгаар авч ашигласан.

 

Зээлдэгч Б.Д нь ЗГ-00 тоот зээлийн гэрээний дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 148 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд: үндсэн зээлийн төлбөр 16,431,098.62 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 964,857.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 19,985.52 төгрөг, нийт 17,415,941.25 төгрөг төлөөгүй иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг "Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй" гэж заасныг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагч Б.Д нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б овогтой Д нь Г Б  ХК-ийн нэхэмжилсэн 17,415,941.25 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 915,941.25 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Д нь “...нэхэмжлэлийн шаардлага болох 17,415,941.25 төгрөгийг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн” хариу тайлбарыг шүүхэд гаргасан.  

 

3. Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.   

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тооцож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,030 төгрөгийн тал хувь болох 122,515 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 122,515 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г Б  ХК нь зээлийн гэрээний үүрэгт 17,415,941.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Боржигин овогт Баяраагийн Д хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,030 төгрөгийн тал хувь болох 122,515 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Д улсын тэмдэгтийн хураамжид 122,515 төгрөгийг төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г Б  ХК-д олгосугай.      

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол хуульд зааснаар албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                Д.АЛТАНТУУЛ