| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/0444/Э |
| Дугаар | 2026/ДШМ/13 |
| Огноо | 2026-02-25 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., 11.1.2.4., 17.2.3.2., |
| Улсын яллагч | Э.Г |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2026/ДШМ/13
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 540 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн
1 дэх заалтын “... Өсвөр насны шүүгдэгч Б овогт Т-н Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж, дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд …” гэснийг
“… Өсвөр насны шүүгдэгч Б овогт Т-н Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд …” гэж,
мөн заалтын “… Өсвөр насны шүүгдэгч Б овогт О-н С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж, дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд …” гэснийг
“… Өсвөр насны шүүгдэгч Б овогт О-н С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд …” гэж,
2 дахь заалтын “… Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Цэлмүүнд 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял …” гэснийг
“… Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Ц-д 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял…” гэж,
мөн заалтын “… Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч О.С-т 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял …” гэснийг
“… Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.С-т 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял …” гэж,
3 дахь заалтын “…өсвөр насны шүүгдэгч Т.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 10 /арав/ жилийн хугацаагаар,
өсвөр насны шүүгдэгч О.С-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 10 /арав/ жилийн хугацаагаар тус тус тогтоосугай …” гэснийг
“… өсвөр насны шүүгдэгч Т.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 8 /найм/ жилийн хугацаагаар,
өсвөр насны шүүгдэгч О.С-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 8 /найм/ жилийн хугацаагаар тус тус тогтоосугай …” гэж,
4 дэх заалтын “… өсвөр насны шүүгдэгч О.С-т оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял, Т.Ц-д оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус хоёр дахин багасгаж, өсвөр насны шүүгдэгч О.С-н эдлэх ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар, Т.Ц-ний эдлэх ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар тогтоосугай …” гэснийг
“… өсвөр насны шүүгдэгч О.С-т оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял, Т.Ц-д оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус хоёр дахин багасгаж, өсвөр насны шүүгдэгч О.С-н эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар, Т.Ц-н эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тус тус тогтоосугай …” гэж,
5 дахь заалтын “… Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Ц-д оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар, О.С-т оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй…” гэснийг
“… Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Ц-д оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, О.С-т оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй …” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Өсвөр насны шүүгдэгч Т.Ц, түүний өмгөөлөгч А.Ш, Э.М, өсвөр насны шүүгдэгч О.С, түүний өмгөөлөгч Б.Б, хохирогчийн өмгөөлөгч Р.Ц нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ
Г.ЖАРГАЛТУЯА