Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 508

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

Улсын яллагч Н.Ням-Очир,

Шүүгдэгч Н.Ч-, түүний өмгөөлөгч Г.А- нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Н-ын Ч-т холбогдох 0000000000000 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч  ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, ..............боловсролтой, мэргэжилгүй, ____ хөдөлмөр эрхэлдэг, ам бүл _, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 000 тоотод оршин суудаг, Урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, О овогт Н-ын Ч-  /РД:000000000

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Н.Ч- нь 2018 оны 5 дугаар сарын 12-ноос 13-ны хооронд шилжих шөнө Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах М караокед найз М.Ж-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ч- мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч М.Ж- мэдүүлэхдээ: “...2018 оны 2 дугаар сарын 12-13-ны өдөр шилжих шөнө 02 цагийн орчим Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М" нэртэй караокед найз Л-, Ч-оос гуйгаад оруулаад өгөөч гэхээр нь би найз Ч-той ярьж байгаад Л-г оруулж өгсөн юм. Ч- нь тус караокег түрээспэн ажпуулдаг юм. Тэгээд 0.75 грамын “Хар сувд” нэртэй архиа ууж дуусчихаад намайг Ч- нойл орое гээд дагуулаад буусан. Нойлд оронгуутаа ямарч үгийн зөрөө байхгүй намайг зүүн талын хацар, хамар хэсэгрүү 2 удаа баруун гараараа цохисон миний хамарнаас цус гоожоод тэгээд би яаж байгаа юм бэ гэхэд, миний ээжид чи бөөгөөр хараал хийлгэсэн байна лээ гэж намайг зодсон. Би цусаа тогтоочихоод гадагшаа гарах гэхэд гаднах хаалгаа цоожилсон байсан зөөгч гээд байгаа залуугаас нь би үүднийхээ түлхүүрийг өгчих гэхэд Ч- ах аваад далд хийчихсэн байгаа би мэдэхгүй гэж хэлсэн Ч- дээрээс бууж ирээд намайг хаалганы хажууд зогсож байхад чамайг би явуулахгүй гэж хэлээд миний нүүрлүү гараараа 2-3 удаа ээлжсэн цохисон миний хамарнаас дахин маш их хэмжээгээр цус гарсан тэгсэн цаанаас Л- ирж салгасан байгаа. Л- Ч-оос чи юунаас болж найзыгаа ингэж зодож байгаа юм бэ гэхэд энэ муу пизда миний ээжид бөөгөөр хараал хийлгэсэн байна лээ гэж хэлсэн”  гэжээ. /хх 9-11 хуу/

 

Гэрч У.Л- мэдүүлэхдээ: “...2018 оны 02 сарын 12-оос 13-ны өдөр шипжих шөнө Баянгол дуүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах М нэртэй караокег найз Ж-аар яриулаад би найзуудын хамт очиж суусан. Би найзуудын хамт байж байгаад 1 давхарлуу буухад Ж-ы хамарнаас цус гарсан. Тэгээд Ч-той маргапдаад байж байсан. Тэгээд би салгах гэсэн чинь Ч- нь найзуудын хооронд үл ялих зүйл болж байна хоорондоо бид хоёр учраа олно гээд нойлын өрөөрүү орсон. Ч- ганц хоёр удаа Ж-ыг цохиж байсан. Би ч тэгээд нээх оролцоогүй хажуунаас нь хараад байж байсан. Тэгээд ч тэр хоёр удалгүй муудалцахаа больсон, Ж- толиороо Ч-ийг шүргээд өнгөрсөн. Тэгсэн замын нөгөө талын боржур мөргөчихөөд хөдлөөд явсан” гэжээ. /хх 12-13 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2599 дугаартай дүгнэлтэнд: М.Ж-ы биед 2 нүдний дээд, доод зовхины цус хуралт, хамрын ясны болон таславчны хугарал, зүүн доод үүдэн 2, 3 дугаар шүдний ирмэг эмтэрсэн дух хамрын нуруу баруун завьж чамархайн хуйханд зулгаралт зэрэг гэмтэл тогтоогдлоо” гэжээ. /хх 17 хуу/,

 

Хохирлын баримт /хх 22,21,20,23/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 36/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 33,34/

Шийтгэх тогтоол /хх 39-40/

Гомдол саналгүй гэх баримт /хх 47, 61, 62/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Н.Ч- нь 2018 оны 5 дугаар сарын 12-ноос 13-ны хооронд шилжих шөнө Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах М караокед найз М.Ж-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд хохирогч М.Ж- /хх 9-11/, гэрч У.Л- /хх 12-13/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2599 дугаар дүгнэлт /хх 17/, хохирлын баримт /хх 22, 21, 20, 23/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 36/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 33, 34/, шийтгэх тогтоол /хх 39-40/, гомдол саналгүй гэх баримт /хх 47, 61, 62/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

  Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Н.Ч-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

  Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлж байгаа, хохирогч М.Ж- нь гомдол саналгүй гэсэн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

  Шүүгдэгч Н.Ч- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Ч- нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Ж- нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.