Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 317/ШШ2026/00422

 

 

 

 

         2026        02       26

               317/ШШ2026/00422

 

 

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг 

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

         

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

 

Нэхэмжлэгч: “М К ” ХХК

/Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-00, М цогцолбор/,

 

Хариуцагч: Б.Ц

/Төв аймаг, З сум, 00 дугаар баг, Х/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 250,776.32 төгрөг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М К ” ХХК-иас Б.Ц зээлийн гэрээний үүрэгт 250,776.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.н.

 

1.1 Нэхэмжлэгч “М К ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 00 тоот "Үйлчилгээний гэрээ" болон "Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ" байгуулан 00 дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Интернэт төхөөрөмж зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1. Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, "Үйлчилгээний гэрээ" болон "Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ"-ний 4.1-д заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 94,595.22 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 154,914.43 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлөгдөөгүй төлбөрт тооцсон 11,266.67 торгууль төгрөг нийт 250,776.32 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...М ХХК-с иргэн Баатар овогтой Цэцэгсүрэнгээс 250,776.32 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн дагуу хэргийг хянан шийдвэр ажиллагааны явцад иргэн Б.Ц нь 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 250,776.32 төгрөгийг манай дансанд төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М К ” ХХК нь хариуцагч Б.Ц зээлийн гэрээний үүрэгт 250,776.32 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “М К ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь “...Мобиком ХХК-с иргэн Б овогтой Ц 250,776.32 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн дагуу хэргийг хянан шийдвэр ажиллагааны явцад иргэн Б.Ц нь 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 250,776.32 төгрөгийг манай дансанд төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлтийг ирүүлжээ.

 

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг зөрчөөгүй байна.

 

4. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М К ” ХХК-ийн хариуцагч Б.Ц зээлийн гэрээний үүрэгт 250,776.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,173 төгрөгийн тал хувь болох 4,086.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100190000941 данснаас 4,086.5 төгрөгийг, хариуцагч Б.Ц улсын тэмдэгтийн хураамжид 4,086.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  “М К ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                                                                                     

 

 

ШҮҮГЧ                             Д.АЛТАНТУУЛ