Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 317/ШШ2026/00425

 

 

 

 

         2026        02       26

               317/ШШ2026/00425

 

 

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг 

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

         

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

 

Нэхэмжлэгч: “Ж” ХХК

/Улаанбаатар хот, Х дүүрэг, 0 дугаар хороо, 0, Ж ХХК-ийн төв байр/,

 

Хариуцагч: Ё.Л

/Төв аймаг, Б сум, 00 тоот/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 800,000 төгрөг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ж” ХХК-иас Ё.Л зээлийн гэрээний үүрэгт 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.н.

 

1.1 Нэхэмжлэгч “Ж” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ё.Л, нэхэмжлэгч "Ж" ХХК-тай үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авч, "Д" нэртэй дэлгүүрээр дамжуулан зарж борлуулж ашиг олдог. Хариуцагчид нийлүүлсэн барааны төлбөр 1,000,000 төгрөгийн үлдэгдлийг 2025 оны 11 сарын 12-ны өдөр тулган "Тооцооны үлдэгдлийн баталгаа" баримт үйлдэж, баталгаажуулсан. Хариуцагч дээрх тооцооноос 2025 оны 12 сарын 03 өдөр 100,000 төгрөгийг, 12 сарын 17-нд 100,000 төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 800,000 төгрөгийг төлөлгүй бидний хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байна. Иймд хариуцагч Ё.Л тооцоо нийлсэн актаар баталгаажсан тооцооны үлдэгдэл төлбөр 800,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхланбаяр нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Нэхэмжлэгч Ж ХХК /2822067/ нэхэмжлэлтэй, хариуцагч Ё овогтой Л /00/-т холбогдуулан 800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ё.Л нэхэмжлэлийн шаардлага болох 800,000 төгрөгийг бүрэн төлж дууссан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч Ё.Л зээлийн гэрээний үүрэгт 800,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь “...Нэхэмжлэгч Ж ХХК /2822067/ нэхэмжлэлтэй, хариуцагч Ё овогтой Л /000/-т холбогдуулан 800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ё.Л нэхэмжлэлийн шаардлага болох 800,000 төгрөгийг бүрэн төлж дууссан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг ирүүлжээ.

 

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг зөрчөөгүй байна.

 

4. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн хариуцагч Ё.Л зээлийн гэрээний үүрэгт 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,750 төгрөгийн тал хувь болох 11,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100190000941 данснаас 11,875 төгрөгийг, хариуцагч Ё.Л улсын тэмдэгтийн хураамжид 11,875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  “Ж” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                                                                                     

 

 

ШҮҮГЧ                             Д.АЛТАНТУУЛ