Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2026/ДШМ/14

 

 

 

 

 

 

2026       02        25                                           2026/ДШМ/14

 

 

Э.Б, М.И нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Г.Жаргалтуяа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Ц.Л

Шүүгдэгч                                                       Э.Б, М.И

Шүүгдэгч нарын  өмгөөлөгч                     Д.Э, Д.О

Нарийн бичгийн дарга                               П.П нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 559 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Э.Бгийн давж заалдах гомдлоор Э.Б, М.И нарт холбогдох эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

С овогт М-н И, Монгол Улсын иргэн,

 

С овогт Э-н Б, Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч М.И нь Э.Бтэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн    аймгийн    сумын     багийн нутаг дэвсгэрт С нэртэй зочид буудлын урд талын явган хүний зам дээр 2025 оны 04 дүгээр сарын 13-ны шөнө 02 цагийн орчимд хохирогч Х.Э-н мөнгийг авах зорилгоор биед нь халдаж, хүч хэрэглэн довтолж гар утсыг нь авч зугтаан, улмаар хохирогчийн гар утсыг Э.Бд өгч Худалдаа хөгжлийн банкны интернэт банк руу нэвтэрч 2 удаагийн гүйлгээгээр 5,700,000 төгрөгийг Хаан банкны      дугаарын данс руу шилжүүлэн авч, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн,

 

шүүгдэгч Э.Б нь хохирогч Х.Э-н мөнгийг авах зорилгоор М.Итай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн гар утсыг дээрэмдэх гэмт хэргийг санаачилсан,    аймгийн    сумын    багийн нутаг дэвсгэрт С нэртэй зочид буудлын урд талын явган хүний зам дээр 2025 оны 4 дүгээр сарын 13-ны шөнө 02 цагийн орчимд хохирогч Х.Э-д хүч хэрэглэн довтолж, дээрэмдэж авсан хохирогчийн гар утсыг ашиглан Худалдаа хөгжлийн банкны интернэт банк руу нэвтэрч 2 удаагийн гүйлгээгээр 5,700,000 төгрөгийг Хаан банкны      дугаарын данс руу шилжүүлж, эд хөрөнгийг дээрэмдэх гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: М.Иын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 

Э.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч С овогт М-н Иыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж, дээрэмдэх гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч С овогт Э-н Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж, дээрэмдэх гэмт хэргийг санаачилж, төлөвлөж, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Иыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бг 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 3 дахь хэсэгт зааснаар Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Ит оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 14 буюу 134 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 4 сар 14 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 10 сар 14 хоногийн хугацаагаар тогтоож,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ит оногдуулсан 2 жил 10 сар 14 хоногийн, Э.Бд оногдуулсан 2 жил 4 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бгийн цагдан хоригдсон 27 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,

 

Шүүгдэгч М.И нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч М.Ит авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар - 437 нээлттэй хорих ангийн харьяа цагдан хорих байранд цагдан хорьж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Иаас 1.150.000 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Э-д олгож, шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүйг дурдаж,

 

Шүүгдэгч М.И, Э.Б нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хадгалагдах хугацаанд хэрэгт хадгалж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Б-н Ц-н Хаан банкны      дугаартай дансны хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Орхон аймгийн хяналтын прокурорын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 113 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, данс дахь 40,071.50 /дөчин мянга далан нэг төгрөг, тавин мөнгө/ төгрөгийг Б.Ц-с гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Б давж заалдах гомдолдоо:

 

“... миний бие өөрт холбогдох хэргийг анхнаас нь үнэн зөвөөр гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан гэх мэтийг минь харгалзан үзэж ялыг минь хөнгөвчилж өгнө үү ...” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.Б тайлбартаа: ... ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.И тайлбартаа: ... утсыг нь авсан үнэн, булааж хүч хэрэглэж аваагүй, шүүрээд авсан гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э тайлбартаа: ... Хэргийг дээрэмдэх санаа зорилгоор хийгдсэн юм уу, үгсэн тохиолцсон юм уу гэдгийг шалгаж тогтоогдсон зүйл байдаггүй ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О тайлбартаа: ... давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: ... Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.Бгийн давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч М.И нь шүүгдэгч Э.Бтэй урьдчилан үгсэн тохиролцож, иргэн Х.Э-н мөнгийг авах зорилгоор бүлэглэн 2025 оны 04 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд        аймгийн         сумын    багийн нутаг дэвсгэрт байрлах “С” зочид буудлын урд талын явган хүний зам дээр хохирогчийн биед нь халдаж, хүч хэрэглэн довтолж гар утсыг нь дээрэмдэн авч, улмаар уг гар утсыг шүүгдэгч Э.Бд өгч Худалдаа хөгжлийн банкны интернэт банк руу нь нэвтэрч      тоот данснаас нь 2 удаагийн гүйлгээгээр нийт 5,700,000 төгрөгийг Хаан банкин дахь Б Ц гэсэн     дугаарын данс руу шилжүүлэн авч, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн,

шүүгдэгч Э.Б нь хохирогч Х.Э-н мөнгийг авах зорилгоор М.Итай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн гар утсыг дээрэмдэх гэмт хэргийг санаачилж, 2025 оны 04 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд      аймгийн   сумын  багийн нутаг дэвсгэрт “С” зочид буудлын урд талын явган хүний зам дээр шүүгдэгч М.Иын хохирогч Х.Э-д хүч хэрэглэн довтолж, дээрэмдэж авсан гар утсыг нь ашиглан Худалдаа хөгжлийн банкны интернэт банк руу нэвтэрч         тоот данснаас нь 2 удаагийн гүйлгээгээр нийт 5,700,000 төгрөгийг Хаан банкин дахь Б Ц гэсэн   дугаарын данс руу шилжүүлж, эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, шүүгдэгч Э.Бгээс гаргаж өгсөн Самсунг -АО5 эс маркийн гар утас, Худалдаа хөгжлийн банкин дахь Х.Э-н эзэмшлийн      тоот дансны хуулга, Хаан банкин дахь Б.Ц-н эзэмшлийн     тоот данс зэрэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, хохирогч Х.Э, гэрч Г.Э, Ж.О нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О нь “... хохирогчид хүч хэрэглээгүй ... дансанд нь мөнгө орсон Ц гэсэн хүнийг шалгаагүй ... ” гэсэн тайлбарыг давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан боловч

       аймгийн      сумын       багт байрлах     дүгээр сургуулийн урд талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирүүлсэн дуу – дүрсний бичлэг зэргийг судалж үзвэл

... шүүгдэгч М.И нь хохирогч Х.Э, гэрч Г.Э, Ж.О нарыг хамт явж байхад араас нь гүйн очиж хохирогчийг ... баруун гараараа цохиж, гар утсыг нь булаан авч ... нүүр лүү нь 2 удаа мөргөж ... зугтаасан үйл баримт тогтоогдож байна.

Мөн хэргийн үйл баримтын талаар хохирогч Х.Э нь “...бааранд ороод гарах үедээ 2 эмэгтэй хүнтэй танилцаж “Б” баарнаас гарсан ... хамт алхаж явсан. Аюулгүйн тойргийн ойр орчимд явж байх үед “Б” бааранд хамгаалагч хийж байсан нэг хамгаалагч залуу над дээр ирээд миний гарт байсан гар утсыг гараараа цохиж аваад явсан ... цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ... гэрийн гадаа байх үед цагаан өнгийн Приус - 30 маркийн автомашин ирж зогсоод миний гар утсыг жолооч эрэгтэй хүн өгөөд явсан ... гар утсаа шалгаж үзтэл миний Худалдаа хөгжлийн банкнаас 5.700.000 төгрөг гүйлгээ хийгдэж гарсан байсан ... ” гэж /1 хх 68/,

дахин мэдүүлэхдээ “... миний гар утсыг дээрэмдсэн хамгаалалтын бор шар өнгийн хувцастай залуу намайг нүүр лүү цохиж мөргөөд гар утсыг минь авч зугтсан ... ” гэж /1 хх 71/ тус тус мэдүүлсэн байх ба түүний мэдүүлгүүд нь

гэрч Г.Э-н “ ...    дүгээр сургуулийн урд О бид гурав алхаж явтал Б буюу И араас гүйж ирээд тухайн залууг цохиж, ноцолдоод гар утсыг нь шүүрч зугтаагаад нөгөө залуу араас нь гүйгээд гүйцээгүй буцаж ирсэн ... ” гэсэн мэдүүлэг /1 хх 74-75/,

гэрч Ж.О-н “... Э бид гурав алхаж явтал Б араас гүйж ирээд тухайн залууг цохиж, ноцолдоод гар утсыг нь шүүрч авч булаагаад зугтаасан ...” гэсэн мэдүүлэг /1 хх 77-78/ болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй, тохирсон байна.

Бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хохирогчийн бие махбодид халдаж, хүч хэрэглэж эд хөрөнгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Иыг “бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж, дээрэмдэх гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж үйлдсэн”, шүүгдэгч Э.Бг “бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж, дээрэмдэх гэмт хэргийг санаачилж, төлөвлөж, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэнээс гадна шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Э.Б нь “... ялыг хөнгөрүүлж өгнө үү ... ” гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байх боловч тэрээр хохирогч Х.Э-н мөнгийг авах зорилгоор М.Итай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн хохирогчийн гар утсыг дээрэмдэх гэмт хэргийг санаачилж, төлөвлөсөн, өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийг зохион байгуулж, хамтран оролцсон байна.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байх учиртай.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч М.И, Э.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял /хоёр жилээс найман жил хүртэл/-ын хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулсан нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, Хууль ёсны бөгөөд Шударга ёсны зарчимд нийцжээ.

 

Мөн шүүгдэгч М.И нь урьд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолоор 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүх түүний эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, энэхүү гэмт хэрэгт оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялыг 2 жил 10 сар 14 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.  

 

Энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Бгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч М.И, Э.Б нар нь хохирогч Х.Э-н       тоот данснаас онлайн покер тоглоомын данс гэх Хаан банкин дахь Б Ц-н      тоот данс руу 3.000.000 төгрөгийг Har11 гэсэн утгаар, 2.700.000 төгрөгийг Har00 гэсэн нэрээр шилжүүлсэн байх ба дээрх гэмт хэрэгт өөр этгээд хамтран оролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.И нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан хохирол төлбөр 1.150.000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлсөн талаарх баримтыг ирүүлснийг дурдав.

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О-н нэрийг Д.О гэж бичиж /2 хх 50/ техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг анхаарах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 559 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Бгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                        З.ХОСБАЯР

 

                        ШҮҮГЧИД                                                                 Г.ЖАРГАЛТУЯА

 

                                                                                                            С.УРАНЧИМЭГ