| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 307/2025/03043/И |
| Дугаар | 307/ШШ2026/00863 |
| Огноо | 2026-03-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 307/ШШ2026/00863
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 307/2025/03043/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ********давхарт байрлах Н*******и ХХКомпани *******, ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 1******* дугаар баг, ******** тоотод оршин суух хаягтай ******* овогтой ******* Г********н *******-д холбогдох,
29,887,172.94 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А********р,
Хариуцагч Б.Г********н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ихэржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А********р нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Барьцаа хөрөнгө гуравдагч этгээдэд шилжсэн байсан. Манай зүгээс нийтийн сүлжээнд мэдээллийг байршуулаад, хайж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна... гэжээ.
Хариуцагч Б.Г********н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 29,887,172.94 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна. Иймд хариуцагч миний зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Н*******и ХХКомпанийн нэхэмжлэлтэй Б.Г********нд холбогдох 29,887,172.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
2. Хариуцагч Б.Г********н нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан болно.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заажээ.
4. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 29,887,172.94 төгрөгийг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Н*******и ХХКомпанийн нэхэмжлэлтэй Б.Г********нд холбогдох 29,887,172.94 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн ...Миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 29,887,172.94 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна... гэх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 307,386 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г********нгээс улсын тэмдэгтийн хураамж 307,386 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н*******и ХХКомпанинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС