Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 504

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,

Улсын яллагч А.Намдаг,

Иргэдийн төлөөлөгч О.Ж-,

Гэрч Б.Б-, Д.Д-

Хохирогч Б.Э-, түүний өмгөөлөгч С.Б-,

Хохирогч Г.Ч-

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Д- ҮД:****, Ж.О- /ҮД:****/

Шүүгдэгч Д.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт У овогт Д-гийн Э-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 0000000000000 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч  ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 00 настай эрэгтэй, ....... боловсролтой, ......... мэргэжилтэй, Т ХХК-д технологийн ажил хийдэг, Сонгионхайрхан дүүрэг 0 дугаар хороо, 00000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан ял шийтгэл, гавъяа шагналгүй, У овгийн Д-гийн Э- /РД:000000000

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Э- нь согтуурсан үедээ 23 см урттай, бариул хэсэг 11 см, ажлын хэсэг нь 12 см урттай ахуйн хэрэглээний хутгыг зэвсгийн чанартай ашиглан харгис хэрцгийгээр 2018 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 дүгээр байрны орчим гэр бүлийн хамаарал бүхий Б.Э-, иргэн Г.Ч- нарын гэр бүлийн хамааралтай болсон байна гэх хардалтын улмаас маргалдан Б.Э-ын нуруун тус газарт 2 удаа хуртгалж биед хүнд хохирол, Г.Ч-ын толгойн тус газар 3 удаа хутгалж биед нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э- мэдүүлэхдээ: “Хэрэг хийсэндээ гэмшиж байна. Хохирогч нараас уучлал гуйж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Э- мэдүүлэхдээ: “би утсаа сольдог байсан юм гэтэл миний утас руу залгахаар нь сандраад Ч-ыг гуйгаад хэлүүлчихвэл салах байх гэж бодсон юм. Өөрөө хүнд өөр хүнтэй болсон бол сална гэсэн байсан. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 25-ны орой хүргэн ахындаа очсон юм. Ахынд ороход охиноо хувцаслаад байж байхаар нь айл маргалдаад яах юм гээд цуг гарсан. Хүүхдүүдээ чамайг ална гэдэг байсан тул хүүхдүүдээ яв орцноос гараад гүйгээрэй гээд явуулаад жолоочтой явж байгаа гэж хэлсэн бөгөөд Ч-ад хутгатай байгаа шүү гэж хажуугаар нь гарахдаа хэлсэн. Тэгтэл Ч-ын хажуугаас шууд хутгалаад намайг хутгалсан. Хутгаа буцааж миний нуруунаас авах үед их өвдсөн. Эмчилгээний зардал 5,000,000 төгрөг авсан. Нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ч- мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Э-тай Багшийн дээд таарсан ба намайг Дарь эхэд гэр лүү хүргээд өгчих гэсэн. Ер нь нөхөр нь байнга зоддог талаараа ярьдаг байсан. Тэр үед утас нь дуугараад манай нөхөр намайг хүнтэй болсон гэвэл сална гэж Нямкад хэлсэн байсан чи яриад өгчих гэхээр нь би ярьсан. Тэгээд би гэртээ хариад байж байтал намайг утсаар яриад өгчих, эгчийнх рүү хүргээд өгчих гэхээр нь хүргэж өгөөд гадаа нь хүлээгээд сууж байтал нөхөр хүүхэдтэйгээ гарч ирээд Э-ыг хашаа руу бариал мөргүүлээд байхаар нь би эмэгтэй хүнийг болиоч гэтэл шууд намайг хутгалаад аймаар их цус гараад байсан. Тэгээд би зугатаагаад эмнэлэгт хүргэгдсэн. Маш их гомдолтой байна. Эрүүл мэндээр маш их хохирсон. Шүүх эмнэлэгийн дүгнэлтээр хөнгөн гарсаныг гайхаж байна. Толгойны 4/1 нь мэдрэл байхгүй. Хэнгэрэг гэмтсэн. Дахин шинжээч томилоод дүгнэлт нь бас хөнгөн гарсан. Шүүгдэгчийн ар гэрээс хохиролд 1.5 сая төгрөг өгсөн” гэв.

 

Хохирогч Д.Э-ын: “...би Ч-ыг гуйгаад чи найздаа туслаад нөхөр Э-той надтай цуг амьдарч байгаа гээд хэлээд өгөөч гэж хэлээд гуйсан Ч- зөвшөөрөөд миний 99994513 гэсэн дугаараас залгахыг нь хүлээж байхад Э- залгасан. Тэгээд Ч- миний утсаар Э-той ярихдаа би нөхөр нь байна хамт бид 2 амьдарч байгаа чи битгий эмэгтэй хүн зовоогоод бай 2-лаа уулзаж байгаад ярилцъя гэж хэлсэн. Тэгээд Э- нь ханын материалд байна гэхээр нь эгч Болормаа Очироо ахынхаа гэрт яваад очиход нөхөр Э- нь эгчийн гэр ирчихсэн орилоод хашхираад байсан. Тэгэхээр нь би нялх нойтон хүүхэдтэй айлд хэрэлдээд яах вэ хоёулаа гараад уулзья гээд Э- охин Анхбаяр, дүү Х-ын хамт гэрээс нь гарсан. Тэгтэл Э- н нэг пакет задлаад байхаар нь юу юм бол гээд харахад Э- нь баруун гарынхаа ханцуйнд хар иштэй хутга харуулаад алнаа гэхээр нь би бууц байгаад яръя хүүхдүүд байна тайван бай гэж хэлсэн. Орцноос гараад машинруу алхаад явж байхад татаж түлхээд чи овоо хүүхэн юмдаа чамайг ална гээд байсан. Би машины багажийг онгойлгоод дотроос нь хайрцагтай ууттай юм гаргаад охин Анхболор дүү Х- нарт өгөөд оруулсан. Тэр үед Эндором нь машины багажны хэсгээр Ч-ыг хараад энэ тэр залуу юм уу гэхэд би таксины жолооч байгаа юм гэхэд Ч- машинаас бууж ирээд би таксины жолооч байгаа юм би Ч-ад Э-ын ханцуйнд хутга байгаа шүү гээд явъя гэж хэлээд гүйгээд машинд суухад Ч- машинд суухад машины хаалгаар Э- гүйж ирээд хутгаараа нүүрлүү нь 2 удаа дүрэхэд Ч- нь чи боль л доо намайг 2 удаа шаачлаашдээ гээд тайван хэлэхээр нь би наадах чинь чамайг хутгалчихлаашдээ гээд гараад машинаа тойроод Э- руу очиход Ч- машинаа асаагаад зугтаасан, Э- надруу ирээд миний биерүү 1 удаа өшиглөхөд би сөхрөөд унахад үстэж дараад миний нурууны дал орчимд цохих шиг болохоор нь би сөхөрч унасан. Тэр үед Э- нь муухай орилоод миний дал руу хутгаараа дүрсэн. Цаанаас нэг залуу орилоод зодоод байна би энэ намайг хутгалчихлаа шдээ гэхэд Э- нь явах гэснээ буцаж ирээд өшиглөөд буцаж ирээд хутгаа сугалж аваад зугтаасан. Нэг мэдсэн чинь баахан хүмүүс тойрсон байсан. Надаас хутга сугалаад аваад явахад их өвдсөн. Тэгээд миний нуруунаас цус гараад байгааг мэдэрсэн. Нэг харахад цагдаа ирсэн. Дахиад нэг харахад эмч нар ирсэн би тэр үед нь их даараад ухаан санаа орж гараад тэгээд эмнэлэгт орж ирээд нүд анилдаад ам зуураад байхад эмч намайг архи уусан уу гээд асуугаад байсан...” гэжээ. /хх 47 хуу/

 

Хохирогч Г.Ч-ын: “...Э-той яриад өгөөч манай нөхөр намайг дарамтлаад байна чи тэрэнд одоо болно гээд хэлээд өгөөч гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд би Э-ын утсаар Э-той утсаар ярсан. Би утсаар ярихдаа би Э-ын найз залуу нь байгаа юм гэхэд Э- нь 2-уулаа уулзах уу гэхээр нь би тэгье би завтай болохоороо чамтай ярья гэхэд би 21 дүгээр хороололд байна гээд Э- хэлэхээр нь заза тэгвэл 2-лаа жоохон байж байгаад уулзъя завгүй гээд утсаа салгасан. Тэгээд Э- бид 2 Э-ын эгчийн гэрийн гадаа ирэхэд Э- нь хүүхдийн памперс аваад эгчийнхээ гэрлүү орсон. Би машинд суугаад үлдсэн. Удаагүй Э- нь нөхөр Э- охин эгчийнх нь охинтой нь цуг гарч ирээд Э-, Э- 2 хоорондоо маргалдаж байгаад машины багаж руу тортой юм хийхэд Э- нь энэ нөгөө залуу юм уу гээд Э-ыг хашааруу түлхээд байхаар нь би машинаас буух гээд хаалга онгойлгоход машины хаалганы завсраар гар орж ирээд нэг юм зүсэгдэх шиг болохоор нь харахад хутга шиг харагдсан. Би бултах гэсэн боловч зай давчуу байсан чинь Э- нь намайг нүүрлүү зүүн хацар нэвч цоолсон зүүн чихний араас гуурсан хоолой хүртэл нэвт хатгасан. Гуурсан хоолой зүсэгдэж чих нь тал хүртлээ зүсэгдэж язарсан. 3 дахь нь зүүн чихний хөндлөн урт зүсэгдсэн. Тэгэхээр нь би машинаа асаагаад шууд Баянгол дүүргийн эмнэлэг рүү орсон. Нэг сэрсэн чинь түргэний машинд явж байсан...” гэжээ. /хх 54 хуу/

 

Гэрч Д.Б-гийн: “...хаалга онгойлгоход Э- нь ганцаараа байсан ба манай гэрт ороод охин Анхболорыг хувцсаа өмс хамт ээж дээр чинь очье гэж хэлсэн. Тэр үед манай нөхөр О- нь цаанаас дуугарахад Э- нь ах байгаа юм уу гээд том өрөөрүү ороод нөхөр О-тай юм яриад суугаад байсан Э- нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба бага зэргийн согтолттой байсан. Энэ үед би угаалгын өрөөнд юм угааж байсан учраас нөхөр Э- 2-ыг юу яриад байгааг сонсоогүй. Тэгтэл удаагүй гаднаас дүү Э- нь ганцаараа орж ирсэн. Тэгээд Э- Э- 2-ын хоорондоо уулзахад тэр 2 айлд муудалцаад яах вэ гээд гарахаар болоод 3 хүүхдийг гаднаас памперс халуун сав тортой эд зүйл оруул гээд Э- Э- болон 3 хүүхдийн хамт гарсан. Би нээх удаагүй гэрийнхээ цонхоор харахад Ц эмнэлгийн урд талын шороон зам дээр Э-ыг нөхөр Э- нь нуруу руу нь гараараа 2 удаа цохих шиг болоход Э- газар унасан. Би О-д Э- Э-ыг цохиход Э- ухаан алдаад газар уначихлаа гэж хэлээд гэрээс гарах гэтэл өөдөөс Зхүүхэд гэрт ирсэн. Том охин Х- эн Э- ах хутгатай байна гэж хэлэхээр нь гэрээсээ гараад Э-ын унасан гэх газар очиход Э- ганцаараа газар хэвтсэн байдалтай нуруунаасаа маш их хэмжээний цус алдагдаж байсан. Э-ын машин байхгүй Э- бас байхгүй байсан. ..Э- архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан Э-ын нурууруу 2 удаа хутгалсан гэсэн. Нэг нь гүнзгий хатгасан гэсэн нөгөө нь гайгүй. ...Ер нь бол мөнгө төгрөгнөөс болоод маргалдаж байсан..” /хх 57-58 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Д.Э-ын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэх 2309 тоот дүгнэлт /хх 63 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Г.Ч-ын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан гэх 2308 тоот дүгнэлт /хх 65 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 423 тоот дүгнэлт: 1. Г.Ч-ын биед зүүн чамархайн, хацар, зүүн чих, чихний ар доод хэсэгт тус сорви гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд ир үзүүр бүхий зүйлийн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2.3 Г.Ч-ын биед тогтоогдсон гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2308 дүгнэлт үндэслэлтэй. /хх 195 хуудас/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ний өдрийн 386 тоот дүгнэлт /хх 209 хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Э- нь 2018 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 дүгээр байрны орчим гэр бүлийн хамаарал бүхий Б.Э-, иргэн Г.Ч- нарыг  гэр бүлийн хамааралтай болсон байна гэх хардалтын улмаас хутгийг зэвсгийн чанартай ашиглан харгис хэрцгийгээр Б.Э-ын нуруун тус газарт 2 удаа хуртгалж биед нь хүнд хохирол, Г.Ч-ын толгойн тус газар 3 удаа хутгалж биед нь хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг

 

Хохирогч Г.Ч-ын: “Э- нөхөр хүүхэдтэйгээ гарч ирээд Э-ыг хашаа руу бариал мөргүүлээд байхаар нь би эмэгтэй хүнийг болиоч гэтэл ирээд шууд намайг хутгалахад толгойноос аймаар их цус гараад байсан. Тэгээд би зугатаагаад эмнэлэгт хүргэгдсэн” гэх мэдүүлэг

 

Хохирогч Д.Э-ын: “...Э- нь ханын материалд байна гэхээр нь эгч Болормаа Очироо ахынхаа гэрт яваад очиход нөхөр Э- нь эгчийн гэр ирчихсэн орилоод хашхираад байсан. Тэгэхээр нь би нялх нойтон хүүхэдтэй айлд хэрэлдээд яах вэ хоёулаа гараад уулзья гээд Э- охин Анхбаяр, дүү Х-ын хамт гэрээс нь гарсан. Тэгтэл Э- нь нэг пакет задлаад байхаар нь юу юм бол гээд харахад Э- нь баруун гарынхаа ханцуйнд хар иштэй хутга харуулаад алнаа гэхээр нь би бууж байгаад яръя хүүхдүүд байна тайван бай гэж хэлсэн. ...Тэр үед Э- нь машины багажны хэсгээр Ч-ыг хараад энэ тэр залуу юм уу гэхэд би таксины жолооч байгаа юм гэхэд Ч- машинаас бууж ирээд би таксины жолооч байгаа юм би Ч-ад Э-ын ханцуйнд хутга байгаа шүү гээд явъя гэж хэлээд гүйгээд машинд суухад Ч- машинд суухад машины хаалгаар Э- гүйж ирээд хутгаараа нүүрлүү нь 2 удаа дүрэхэд Ч- нь чи боль л доо намайг 2 удаа шаачлаа шдээ гээд тайван хэлэхээр нь би наадах чинь чамайг хутгалчихлаа шдээ гээд гараад машинаа тойроод Э- руу очиход Ч- машинаа асаагаад зугтаасан, Э- надруу ирээд миний бие рүү 1 удаа өшиглөхөд би сөхрөөд унахад үстэж дараад миний нурууны дал орчимд цохих шиг болохоор нь би сөхөрч унасан. Тэр үед Э- нь муухай орилоод миний дал руу хутгаараа дүрсэн. Цаанаас нэг залуу орилоод зодоод байна би энэ намайг хутгалчихлаа шдээ гэхэд Э- нь явах гэснээ буцаж ирээд өшиглөөд буцаж ирээд хутгаа сугалж аваад зугтаасан. Нэг мэдсэн чинь баахан хүмүүс тойрсон байсан. Надаас хутга сугалаад аваад явахад их өвдсөн...” гэх мэдүүлэг /хх 47 хуу/

 

Гэрч Д.Б-гийн: “...хаалга онгойлгоход Э- нь ганцаараа байсан ба манай гэрт ороод охин Анхболорыг хувцсаа өмс хамт ээж дээр чинь очье гэж хэлсэн. ...Тэгтэл удаагүй гаднаас дүү Э- нь ганцаараа орж ирсэн. Тэгээд Э- Э- 2-ын хоорондоо уулзахад тэр 2 айлд муудалцаад яах вэ гээд гарахаар болоод 3 хүүхдийг гаднаас памперс халуун сав тортой эд зүйл оруул гээд Э- Э- болон 3 хүүхдийн хамт гарсан. Би нээх удаагүй гэрийнхээ цонхоор харахад Ц эмнэлгийн урд талын шороон зам дээр Э-ыг нөхөр Э- нь нуруу руу нь гараараа 2 удаа цохих шиг болоход Э- газар унасан. ...гэрээсээ гараад Э-ын унасан газар очиход ...нуруунаасаа маш их хэмжээний цус алдагдаж байсан” гэх мэдүүлэг /хх 57-58/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Д.Э-ын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэх 2309 тоот дүгнэлт /хх 63/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Г.Ч-ын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан гэх 2308 тоот дүгнэлт /хх 65/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 423 тоот дүгнэлт: 1. Г.Ч-ын биед зүүн чамархайн, хацар, зүүн чих, чихний ар доод хэсэгт тус сорви гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд ир үзүүр бүхий зүйлийн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2.3 Г.Ч-ын биед тогтоогдсон гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2308 дүгнэлт үндэслэлтэй” гэх дүгнэлт /хх 195/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ний өдрийн 386 тоот дүгнэлт /хх 209/ зэрэг хавтаст хэрэг авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон тул шүүгдэгч У овогт Д-гийн Э-ыг зэвсэг хэрэглэн онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол онц хэрцгийгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Э- нь үйлдсэн хэргээ шударгаар мэдүүлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч Г.Ч-ад 1.891.550 төгрөгийн, хохирогч Д.Э-ад 5.000.000 төгрөгийн хохирол тус тус төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч Д.Э- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн учруулсан хохирлоо төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан хөнгөн ял оноож өгнө үү” гэх хүсэлт гаргасныг шүүгдэгчийн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.  

 

Хохирогч Г.Ч-ын нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны цалин 850875 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг нийгмийн даатгалын дэвтэр байхгүй тул хангахгүй орхиж иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.  

 

Шүүгдэгч Д.Э-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг” нэг хоногоор тооцохоор заасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялыг 33 хоногоор тогтоож  мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 4 жил 1 сар 3 хоногоор тогтоож уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.Э-ад, Г.Ч- нарт баримтаар төлөх төлбөргүй, хохирогч Д.Э- нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хар иштэй хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн тамгын газрын дэргэдэх эд мөрийн баримт устгах комисст даалгалаа.