| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 307/2026/00457/И |
| Дугаар | 307/ШШ2026/00910 |
| Огноо | 2026-03-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 307/ШШ2026/00910
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2026/00457/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* дугаар хороо, ******* төв байранд байрлах хаягтай Г*******к ХКомпани *******, *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* дугаар баг, ******* тоотод оршин суух хаягтай ******* овогтой ******* Ц*******а *******, *******-д холбогдох,
45,840,523.89 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
...Г*******к, Дархан Зээлиийн төв салбарын нэхэмжлэлтэй С.Ц*******а -д холбогдох "зээлийн гэрээний дагуу 45,840,523.89 төгрөг гаргуулах тухай" иргэний хэрэгт талууд бид дараах нөхцөлөөр эвлэрч байгаа болно. Үүнд:
Хариуцагч зээлийн гэрээний дагуу 45,840,523.89 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно.
Дээрх 45,840,523.89 төгрөгийг төлөхдөө:
2026.03.30-ны өдөр 500,000.0 төгрөгийг,
2026.04.30-ны өдөр 500,000.0 төгрөгийг
2026.05.30-ны өдөр 4,592,976.49 төгрөгийг
2026.06.30-ны өдөр 4,592,976.49 төгрөгийг
2026.07.30-ны өдөр 4,592,976.49 төгрөгийг
2026.08.30-ны өдөр 4,592,976.49 төгрөгийг
2026.09.30-ны өдөр 4,592,976.49 төгрөгийг
2026.10.30-ны өдөр 4,592,976.49 төгрөгийг
2026.11.30-ны өдөр 4,592,976.49 төгрөгийг
2026.12.30-ны өдөр 4,592,976.49 төгрөгийг
2027.01.30-ны өдөр 4,592,976.49 төгрөгийг
2027.02.30-ны өдөр 3,503,735.48 төгрөгийг тус тус төлөхдөө Г*******к 4315106488 тоот данс руу овог нэр, регистрээ бичээд хийж байхаар харилцан тохиролцож эвлэрэв.... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Г*******к ХКомпани нь хариуцагч С.Ц*******ад холбогдуулан 45,840,523.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч болон хариуцагчаас хугацаа тохирч эвлэрсэн талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,353 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 228,676.5 төгрөг, төсвийн орлогоос 228,676.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Г*******к ХКомпанийн нэхэмжлэлтэй С.Ц*******ад холбогдох 45,840,523.89 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...Г*******к, Дархан Зээлиийн төв салбарын нэхэмжлэлтэй С.Ц*******а -д холбогдох "зээлийн гэрээний дагуу 45,840,523.89 төгрөг гаргуулах тухай" иргэний хэрэгт талууд бид дараах нөхцөлөөр эвлэрч байгаа болно. Үүнд:
Хариуцагч зээлийн гэрээний дагуу 45,840,523.89 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно.
Дээрх 45,840,523.89 төгрөгийг төлөхдөө:
2026.03.30-ны өдөр 500,000.0 төгрөгийг,
2026.04.30-ны өдөр 500,000.0 төгрөгийг
2026.05.30-ны өдөр 4,592,976.49 төгрөгийг
2026.06.30-ны өдөр 4,592,976.49 төгрөгийг
2026.07.30-ны өдөр 4,592,976.49 төгрөгийг
2026.08.30-ны өдөр 4,592,976.49 төгрөгийг
2026.09.30-ны өдөр 4,592,976.49 төгрөгийг
2026.10.30-ны өдөр 4,592,976.49 төгрөгийг
2026.11.30-ны өдөр 4,592,976.49 төгрөгийг
2026.12.30-ны өдөр 4,592,976.49 төгрөгийг
2027.01.30-ны өдөр 4,592,976.49 төгрөгийг
2027.02.30-ны өдөр 3,503,735.48 төгрөгийг тус тус төлөхдөө Г*******к 4315106488 тоот данс руу овог нэр, регистрээ бичээд хийж байхаар харилцан тохиролцож эвлэрэв.... эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС