Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 307/ШШ2026/00911

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс 307/2026/00411/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** дугаар баг, *******тоотод оршин суух хаягтай ******* ******* овогтой ******* Б*******га *******, *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Орхон сум, ******* дугаар баг, ******* тоотод оршин суух хаягтай ******* овогт ******* М********а , -д холбогдох,

 

10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г*******х,

Хариуцагч М.М********а,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ихэржаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зохигч шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

...Б.Б*******ын нэхэмжлэлтэй, М.М********ад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч талаас хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 2,300,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч. Уг төлбөрийг хариуцагч М.М********а нь нэхэмжлэгч Б.Б*******гын эзэмшлийн хаан банкны 5046277995 тоот данс руу 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 750,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 750,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөгийг тус тус төлж бүрэн барагдуулна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Б.Б*******ын нэхэмжлэлтэй, М.М********ад холбогдох 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

2. Зохигч нь хэрэг хянан шийдвэрлэх явцад ...Б.Б*******ын нэхэмжлэлтэй, М.М********ад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч талаас хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 2,300,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч. Уг төлбөрийг хариуцагч М.М********а нь нэхэмжлэгч Б.Б*******гын эзэмшлийн хаан банкны 5046277995 тоот данс руу 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 750,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 750,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөгийг тус тус төлж бүрэн барагдуулна... гэж эвлэрсэн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт шүүх хуралдаан дээр гаргасан болно.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага 7,700,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 2,300,000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тохиолцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Н.Амаржаргалын нэхэмжлэлтэй П.Мөнхзаяа, Өсөх трейд ХХКомпани нарт холбогдох иргэний хэрэгт зохигчийн ...Б.Б*******ын нэхэмжлэлтэй, М.М********ад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч талаас хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 2,300,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч. Уг төлбөрийг хариуцагч М.М********а нь нэхэмжлэгч Б.Б*******гын эзэмшлийн хаан банкны 5046277995 тоот данс руу 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 750,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 750,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөгийг тус тус төлж бүрэн барагдуулна... гэх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 51,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б*******гад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ үүргийн зөрчилтэй холбоотой асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй боловч, үүргийн харилцаа дуусгавар болоогүй учир энэхүү үүргийн харилцаанаас дахин үүдэн гарсан үүргийн зөрчилтэй холбоотой асуудлаар нэхэмжлэгч дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС