| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2026/00403/И |
| Дугаар | 320/ШШ2026/00565 |
| Огноо | 2026-03-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 320/ШШ2026/00565
| 2026 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 320/ШШ2026/00565 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
Нэхэмжлэгч: А*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.Л***-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 1,716,277.92 (нэг сая долоон зуун арван зургаан мянга хоёр зуун далан долоон төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай, 320/2025/00403/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар *** тоот ”Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 1,701,277.92 төгрөг, нотариатын төлбөрт 15,000.0 төгрөг, нийт 1,716,277.92 төгрөгийг хариуцагч М.Л*** аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Л*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч М.Л*** би А*** ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие М.Л*** А*** ББСБ ХХК –аас нэхэмжилж буй цахим зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 1,490,000 төгрөг 00 мөнгө, зээлийн хүү 186,147 төгрөг 95 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 25,129 төгрөг 97 мөнгө, нотариатын зардалд 15,000 төгрөг, нийт 1,716,277 төгрөг 92 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч М.Л***д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 1,716,277.92 (нэг сая долоон зуун арван зургаан мянга хоёр зуун далан долоон төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Л*** нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 1,716,277.92 (нэг сая долоон зуун арван зургаан мянга хоёр зуун далан долоон төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч А*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,346 (дөчин хоёр мянга гурван зуун дөчин зургаа) төгрөгөөс 21,173 (хорин нэгэн мянга нэг зуун далан гурав) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 21,173 (хорин нэгэн мянга нэг зуун далан гурав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Л***аас 21,173 (хорин нэгэн мянга нэг зуун далан гурав) тал хувь болох 21,173 (хорин нэгэн мянга нэг зуун далан гурав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагч М.Л*** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч А*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Л***д холбогдох зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 1,716,277.92 (нэг сая долоон зуун арван зургаан мянга хоёр зуун далан долоон төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч М.Л*** нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч А*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,346 (дөчин хоёр мянга гурван зуун дөчин зургаа) төгрөгөөс 21,173 (хорин нэгэн мянга нэг зуун далан гурав) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 21,173 (хорин нэгэн мянга нэг зуун далан гурав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Л***аас 21,173 (хорин нэгэн мянга нэг зуун далан гурав) тал хувь болох 21,173 (хорин нэгэн мянга нэг зуун далан гурав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М.Л*** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА