Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 320/ШШ2026/00566

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 320/ШШ2026/00566

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

          Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,

Нэхэмжлэгч:  Х***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т***гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.С***-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт  нийт 4,330,328.82 (дөрвөн сая гурван зуун гучин мянга гурван зуун хорин найман төгрөг наян хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай, 320/2026/00402/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч П.С*** нь 2022 оны 04 дугаар сарын 27-ны өдөр ХӨ-БЗГ/*** тоот зээлийн гэрээ байгуулан 5,194,800.00 (таван сая нэг зуун ерэн дөрвөн мянга найман зуу) төгрөгийн зээлийг нэг сарын 2.55 % хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч П.С*** нь Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёссоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 837 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөр төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч П.С***-тай байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг тус тус үндэслэн үндсэн зээл 3,483,544.00 төгрөг, үндсэн хүү 711,860.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 134,924.82 төгрөг нийт 4,330,328.82 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна.

Хариуцагч  тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч П.С*** миний бие Х***ХХК–ийн  шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие П.С*** Х***ХХК–аас  нэхэмжилж буй зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 3,483,544 төгрөг 00 мөнгө, зээлийн хүү 711,860 төгрөг 00 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 134,924 төгрөг 82  мөнгө нийт 4,330,328 төгрөг 82 мөнгө  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. П.С*** миний бие уг нэхэмжлэлийн төлөлтийг хийхдээ өөрийн төлөх боломж нөхцлийг тооцож 2026 оны 4-р сараас 12 сар хүртэл сар болгоны 30 нд 500000 төгрөгөөр хувааж төлж дуусгах хүсэлтэй байна. Миний энэхүү хүсэлт амьдралын бололцоог харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т*** нь хариуцагч П.С*** холбогдуулан  зээлийн гэрээний үүрэгт 4,330,328.82 (дөрвөн сая гурван зуун наян  гурван мянган төгрөг таван зуун дөчин дөрвөн төгрөг наян хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан   шийдвэрлэх  ажиллагааны  явцад  хариуцагч  П.С*** нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 4,330,328.82 (дөрвөн сая гурван зуун наян  гурван мянган төгрөг таван зуун дөчин дөрвөн төгрөг наян хоёр мөнгө) төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Х***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84,235 (наян дөрвөн мянга хоёр зуун гучин тав) төгрөгөөс 42,117.5 (дөчин хоёр мянга нэг зуун арван долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 42,117.5 (дөчин хоёр мянга нэг зуун арван долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч П.С***гаас улсын тэмдэгтийн хураамжийн  тал хувь болох 42,117.5 (дөчин хоёр мянга нэг зуун арван долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч П.С*** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т***гийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.С***д холбогдох  зээлийн гэрээний 4,330,328.82 (дөрвөн сая гурван зуун наян  гурван мянган төгрөг таван зуун дөчин дөрвөн төгрөг наян хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч П.С*** нь нэхэмжлэлийн шаардлага 4,330,328.82 (дөрвөн сая гурван зуун наян  гурван мянган төгрөг таван зуун дөчин дөрвөн төгрөг наян хоёр мөнгө) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84,235 (наян дөрвөн мянга хоёр зуун гучин тав) төгрөгөөс 42,117.50 (дөчин хоёр мянга нэг зуун арван долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 42,117.50 (дөчин хоёр мянга нэг зуун арван долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч П.С***гаас улсын тэмдэгтийн хураамжийн  тал хувь болох 42,117.50 (дөчин хоёр мянга нэг зуун арван долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Х***хязгаарлагдмал хариуцлагатай компанид   олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч П.С*** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА