Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 492

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

Улсын яллагч С.Батгэрэл,

Шүүгдэгч Б.Д- нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Б-ын Д-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч  ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, ......... боловсролтой, мэргэжилгүй, “О” шатахуун түгээх  станцад ____ ажилтай, ам бүл 0, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүрэг 0 дугаар хороо, 0000 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Г овогт Б-ын Д- /РД:000000000

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Д- нь 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 000 дугаар байрны гадна талд иргэн Д.Ц-ыг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт цус хуралт, тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д- мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтэд болсон асуудлын талаар үнэн зөв бичигдсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Ц- мэдүүлэхдээ:  “2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо Гэмтлийн эмнэлгийн ард талын 000 дугаар байранд найзууд болох Ц-, Т-, Т- нар манай аав ээжтэй золгох гэж ирсэн. Утсаар яриад Д-д хойноос нь ирсэн. Манай аав ээж хоёр гадагшаа золголт хийх гээд гараад явсан байсан. бид хэд үлдсэн. Д- ганц юм аваад өгчих гээд гуйгаад байхаар нь 0,72 литрийн Хараа архи авч өгөөд бид хэд уусан. ...Тэр хэд 1 давхарт байж байсан. би одоо хэдүүлээ хайчих уу гэж асуухад Д- “чи бид нарыг яах гэж энд байлгаад байгаа юм, хаачихийг чи мэддэг юм биш үү” гээд том том дуугараад байхаар нь манай эгч М- уурлаад чи яагаад манай дүүг загнаад байгаа юм, чи явах мөрөөрөө яваач” гэж хэлсэн. Тэгсэн Д- манай эгчийг ална шүү та хоёроос айхгүй гээд эгчийг түлхээд нуруу луу нь цохисон би дундуур нь ороход намайг заамдаж аваад хацар луу алгадсан. Тэгэхэд Д- миний нүүр лүү шууд ирээд мөргөсөн. Хамраас цус гараад байж байхад цагдаа ирсэн...” гэжээ. /хх 37-38 хуу/

...Д-тай сайн дураар эвлэрсэн ба эмчилгээний зардалд 500,000 төгрөг авсан. Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хөнгөн байдлаар шийдэж өгнө үү. Д- надаас уучлалт гуйж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн миний хувьд цаашид цагдаагийн байгууллагаар шалгуулах зүйлгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэжээ. /хх 57/

 

Гэрч Д.М- мэдүүлэхдээ: “2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо Гэмтлийн эмнэлгийн ард талын 000 дугаар байрны 52 тоот гэртээ байж байсан. Тэр өдөр Т-, Ц-, Т- нар манайд ирсэн. Цагаан сарын дараа байсан. Араас нь Т-ын найз болох Д- ирсэн. Бид хэд манайд юм ярьж суусан. Д- манай дүү Ц-оос гуйсаар байгаад 1 шил архи авахуулаад манайд уусан. Манай аав ээж ирж байна гээд тэд нар гараад явсан. Намайг гарахад тэд нар 1 давхарт байж байсан. би дүү Ц-той юм ярьж байхад Д- хажуунаас орж ирээд дайраад “яах гэж дуудсын гээд” орилоод байсан. Тэгж хэрүүл хэлээд Д- дүү Ц- бид хоёрыг хэл амаар доромжлоод над руу гар далайгаад байсан. Д-д “түрээсийн байранд амьдардаг янхан” гэж хэлээд Ц-ыг хэлээд хацар луу нь алгадсан. Би тэгэхээр нь цагдаа дуудна байж бай гээд цагдаа дуудсан. Д- явах гээд байхаар нь цагдаа дуудсан байж бай гэж хэлээд байж байхад дүү Ц-ыг толгойгоороо нүүр лүү нь мөргөсөн. Ц-ын хамраас цус гарсан...” гэжээ. /хх 42-43 хуу/

 

Гэрч Т.Т- мэдүүлэхдээ: “...би гадаа тамхи татаад зогсож байхад М-, Ц-, Т-, Ц-, Д- нар бууж гарч ирсэн. Б.Д- руу М- Ц- нар дайраад байсан. Б.Д- Ц-ын нүүр лүү толгойгоороо мөргөсөн. Цагдаа дуудаад цагдаа ирсэн....” гэжээ. /хх 46 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2891 дугаартай дүгнэлт: “1. Д.Ц-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт цус хуралт, тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ. /хх 24 хуу/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 32/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 34/

140,000 төгрөгийн хохирлын баримтууд /хх 39 хуу/

Эмчийн тэмдэглэл /хх 41/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Д- нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 000 дугаар байрны гадна талд иргэн Д.Ц-ыг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт цус хуралт, тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Ц- /хх 37-38, 57/, гэрч Д.М- /хх 42-43/, Т.Т- /хх 46/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2891 дугаартай дүгнэлт /хх 24 хуу/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 32/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 34/, хохирлын 140,000 төгрөгийн баримтууд /хх 39/, эмчийн тэмдэглэл /хх 41/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Б.Д- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

             Шүүгдэгч Б.Д- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.      

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч Б.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдлаа.