| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2026/00151/И |
| Дугаар | 150/шш2026/00168 |
| Огноо | 2026-04-10 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 150/шш2026/00168
2026 04 10 150/ШШ2026/00168
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: *****аймгийн *******сумын ***тоотод оршин суух, ****(РД:*****)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******аймгийн *****сумын *****тоотод оршин суух,**** (РД:****)-д холбогдох,
Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1,220,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие 2026 оны 02 дугаар сарын 22-ны оройн 20 цаг 30 минутад өөрийн өмчлөлийн ***СБА улсын дугаартай Приус 20 маркийн суудлын авто машинтай вокзал ороод буцах үед эсрэг талын замаас иргэн ***СЭН Хьюндай соната 7 маркийн машинаар миний машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. Цагдаагийн байгууллагад дуудлага өгөлгүй тохиролцож 500,000 төгрөгийг 2 хувааж дансаар шилжүүлж өгсөн. Миний бие хохирлын үнэлгээг ****үнэлгээ ХХК-иар хийлгэхэд 1,220,000 төгрөгийн үнэлгээ гарсан бөгөөд миний хохирлыг ****гүйцээж барагдуулахгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Миний эд хөрөнгөд хохирол учруулсан буруутай хариуцагч ****хөрөнгийн үнэлгээ тогтоогдсон 1,120,000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд төлсөн төлбөр 100,000 төгрөг нийт 1,220,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *****нь хариуцагч ****холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1,220,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч ***нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...***би хариуцагч ***холбогдуулан гаргасан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1,220,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү…” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.
Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч ****нэхэмжлэлтэй хариуцагч ****холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1,220,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ****нэхэмжлэлтэй хариуцагч ****холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1,220,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-т зааснаар нэхэмжлэгч ****улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА