Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 150/шш2025/00157

 

 

2026            04           02                                                150/ШШ2026/00157

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                            

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

Нэхэмжлэгч: ***хот, ****дүүрэг, ** дүгээр хороо, ***төв байр, ****банк ХК (РД:****)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****аймгийн ****сумын ***тоот хаягт оршин суух, ****(РД:****)-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 18,119,969.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

    

Нэхэмжлэгч “****банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч **** нь Дугаар 0697/000284/2023 тоот Цалингийн зээлийн гэрээний Хавсралт № 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлийн гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон зэргийг үндэслэн зээлдэгч ***/РД:***/-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Талуудын хооронд байгуулсан 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дугаар 0697/000284/2013 τοστ "Цалингийн зээлийн гэрээ", "Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ"-ний гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон тул хариуцагч ****үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүүний үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүүний төлбөр болон шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гарсан нотариатын зардалд нийт 18,119,969.78 (арван найман сая наг зуун арван есөн мянга есөн зуун жаран есөн төгрөг далан найман мөнгө) төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ****банканд олгохоор шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ****банк ХК нь хариуцагч ****д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,119,969.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

Хариуцагч **** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие ****банк ХК-ийн нэхэмжлэл болох 18,119,969.78 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***ярилцаж зөвшөөрсөн болно...” гэх тайлбарыг гаргасан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “…Хариуцагч ****нь нэхэмжлэлээ гардаж аваад ****банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэсэн хариу тайлбартай танилцлаа. Энэ иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.

Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч ****банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ****д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,119,969.78 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,550 төгрөгийн 124,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 124,275 төгрөгийг хариуцагч ****оос, улсын орлогоос 124,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “****банк” ХК-д олгох нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “****банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ****д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,119,969.78 төгрөг гаргуулах тухай  иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,550 төгрөгийн 124,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 124,275 төгрөгийг хариуцагч ****оос, улсын орлогоос 124,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “****банк” ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

          

              ШҮҮГЧ                      Г.АЛГИРМАА