Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 320/ШШ2026/00570

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 320/ШШ2026/00570

Хөвсгөл аймаг

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                                                               

 

          

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,

Нэхэмжлэгч: А*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Г.Б***-д  холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 1,779,881.37 (нэг сая долоон зуун далан есөн мянга найман зуун наян нэгэн төгрөг гучин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай, 320/2025/00405/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад           

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар *** тоот ”Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 1,764,881.37 төгрөг, нотариатын төлбөрт 15,000.0 төгрөг, нийт 1,779,881.37 төгрөгийг хариуцагч Гансүх Б***ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Б*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Г.Б*** миний бие  А*** ББСБ ХХК-аас нэхэмжилж буй үндсэн зээлийн үлдэгдэл 1,373,300.23 төгрөг, үндсэн хүү 290,052.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 101,528.73 төгрөг, нотариатын зардалд 15,000 төгрөг, нийт 1,779,881.37 (нэг сая долоон зуун далан есөн мянга найман зуун наян нэгэн төгрөг гучин долоон мөнгө) гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Г.Б***т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 1,779,881.37 (нэг сая долоон зуун далан есөн мянга найман зуун наян нэгэн төгрөг гучин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б*** нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд  нийт 1,779,881.37 (нэг сая долоон зуун далан есөн мянга найман зуун наян нэгэн төгрөг гучин долоон мөнгө)төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч А*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн                   43,428 (дөчин гурван мянга дөрвөн зуун хорин найм) төгрөгөөс 21,714 (хорин нэгэн мянга долоон зуун арван дөрөв) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 21,714 (хорин нэгэн мянга долоон зуун арван дөрөв) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Б***ээс 23,784 21,714 (хорин нэгэн мянга долоон зуун арван дөрөв)  тал хувь болох 11,892 21,714 (хорин нэгэн мянга долоон зуун арван дөрөв) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч Г.Б*** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч А*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Б***т холбогдох зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт  1,779,881.37 (нэг сая долоон зуун далан есөн мянга найман зуун наян нэгэн төгрөг гучин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Г.Б*** нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч А*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  43,428 (дөчин гурван мянга дөрвөн зуун хорин найм) төгрөгөөс 21,714 (хорин нэгэн мянга долоон зуун арван дөрөв) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 21,714 (хорин нэгэн мянга долоон зуун арван дөрөв) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Б***ээс 21,714 (хорин нэгэн мянга долоон зуун арван дөрөв)  тал хувь болох 21,714 (хорин нэгэн мянга долоон зуун арван дөрөв) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Б*** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА