Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 150/шш2026/00155

 

 

2026             04           02                                            150/ШШ2026/00155

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                           

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

Нэхэмжлэгч: ***хот, ****дүүрэг, ***, ***банкны төв байр, ***банк (РД:***)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***аймгийн ***сумын ***тоотод оршин суух, ****(РД:****)-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 11,316,330.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 03-ний өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэхэмжлэгч  “****банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн №1192/000284/2024 τοστ "Цалингийн зээлийн гэрээ"-ний дагуу нийт нэг зээлийн үндсэн төлбөрт 10,156,816.05 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 1,112,335.82 (нэг сая нэг зуун арван хоёр мянга гурван зуун гучин таван төгрөг наян хоёр мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 31,678.97 шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын үйлчилгээний зардалд 15,500.00 (арван таван мянга таван зуун) төгрөг, нийт 11,316,330.84 төгрөгийг хариуцагч  ****ээс гаргуулж, ****банк ХК-д олгуулахаар  шийдвэрлэж өгнө...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ****банк ХК нь хариуцагч **** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,316,330.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч **** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие нэхэмжлэл болох 11,316,330.84 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Мөнгийг бөөнд нь төлөх боломжгүй учир дараах графикийн дагуу төлж дуусгана. Үүнд: 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг,

2026 оны 04 дүгээр 05-ны өдөр 1,000,000 төгрөг,

2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг,

 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг,

2026 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг,

2026 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг,

2026 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг,

2026 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг,

2026 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг,

2027 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг,

2027 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг,

2027 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 316,330.84 төгрөг...” гэх тайлбарыг гаргасан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “…****банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч ***би хариуцагч ****ий гаргасан хариу тайлбар, төлбөрийн графикийг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.

Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөх санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч ****банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ****д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11,316,330.84 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 196,011 төгрөгийн 98,005.3 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 98,005.3 төгрөгийг хариуцагч ****ээс, улсын орлогоос 98,005.3 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “****банк” ХК-д олгох нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ****банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч **** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11,316,330.84 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2027 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 316,330.84 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 196,011 төгрөгийн 98,005.3 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 98,005.3 төгрөгийг хариуцагч ****ээс, улсын орлогоос 98,005.3 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “****банк” ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

          

              ШҮҮГЧ                      Г.АЛГИРМАА