| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2026/00091/И |
| Дугаар | 150/шш2026/00156 |
| Огноо | 2026-04-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 150/шш2026/00156
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: ***хот, ***дүүрэг, **-р хороо, ***“***” ХХК (РД:***)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***аймгийн *** сумын **-р баг, ***тоотод оршин суух, ****(РД:****)-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,091,423.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "***" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч *** нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2023-44/99 100 зээлийн гэрээ дагуулан 3,451,800.00 төгрөг, төгрөгийн зээлийг нэг сарын 2.79% хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч *** нь Барьцаат зээлийн гэрээний биелүүлэлтгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 815 зээл, зээлийн хүүгийн төлбөр төлж барагдуулаагүй байна Иймд хариуцагч ***аас Барьцаат зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 22.7 дугаар зүйлийн 7.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг тус тус үндэслэн үндсэн зээл 2,161,198.67 төгрөг, үндсэн хүү 788,880.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 141,34435 төгрөг. 3,091,423.25 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна. Талуудын хооронд байгуулагдсан Барьцаат зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 хүлээсэн үүргээ талууд бүрэн биелүүлж гээд зээлийн хүү хүүгийн төлбөрийг бүрэн барагдуулснаар г дуусгавар болсонд тооцно" гэж заасан байна. тохиролцож тогт тодорхойлох хур хуримтлагдсан үүргээ бүрэн барагдуулснаар зээлийн гэрээний хугацаанд Талууд гэрээг 36 сарын хугацаатай байгуулсан байх ба энэхүү хугацаа нь үүргээ хэсэгчлэн биелүүлж дуусах хугацаа байх ба гэрээний үүрэг бүрэн биелүүлж дуусах эцсийн огно байгуулсан ба харин дуусах хугацааг Гэрээгээр хүл дуусгавар болохоор тохирсон байна. Өөрөөр хэлбэл гэрээний үүргээ гэрээний хугацаанд зээлээ хаах эрхийг энэхүү заалтаар олгосонтой ал дагуу төлбөрийн үүрж дуусгавар болоогүй бол үүрэг үргэлжлэн зохицуулалт буюу гэрээний утга юм. Гэрээний 36 сард хээл хаагдаагүй байгаа тул гэрээ үргэлжилж байгаа ба гэрээ тодорхойгүй хугацаагаар үргэлжлэн тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан байгаа ба шүүхийн журмаар гэрээг цуцалж байна. Иймд ***аас ДА-БЗГ-2022-44199 тоот зээлийн гэрээний дагуу үүссэн 3,091,423.25 төгрөгийг гаргуулж өгнө үү..." гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "***" ХХК нь хариуцагч *** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,091,423.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хариуцагч *** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие “***” ХХК-иас 3,091,423.25 төгрөг авсан. Төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч талтай утсаар тохиролцсон тул дараах байдлаар төлнө. Үүнд:
2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 200,000 төгрөг,
2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 560,000 төгрөг,
2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 560,000 төгрөг,
2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 560,000 төгрөг,
2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 560,000 төгрөг,
2026 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 651,423.25 төгрөг...” гэх тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “…*** ХХК-с нэхэмжлэлтэй ***т холбогдох хэрэгт хариуцагчийн гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.
Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөх санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч "***" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,091,423.25 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64,413 төгрөгийн 32,206.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 32,206.5 төгрөгийг хариуцагч ***аас, улсын орлогоос 32,206.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “***” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч "***" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,091,423.25 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч *** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 560,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 560,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 560,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 560,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 651,423.25 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64,413 төгрөгийн 32,206.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 32,206.5 төгрөгийг хариуцагч ***аас, улсын орлогоос 32,206.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “***” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА