| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2026/00400/И |
| Дугаар | 320/ШШ2026/00571 |
| Огноо | 2026-03-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 320/ШШ2026/00571
| 2026 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 320/ШШ2026/00571 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Х*** банк (нээлттэй) хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хөвсгөл салбарын захирал Т.Д***ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш.Д***,
Хариуцагч: Л.Э***нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 15,900,000.00 (арван таван сая төгрөг) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 320/2026/00400/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х*** банк хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х*** Банк нь харилцагч Ш.Д***, Л.Э*** нартай 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1170098143 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 15,900,000 (арван таван сая есөн зуун мянган) төгрөгийг жилийн 18.0 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1, 421.2 дэх хэсгүүд, 196 дугаар зүйлийн 169.1, 169.1.8 дахь заалт 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсгүүдэд тус тус заасны дагуу харилцагч нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код зэргийг ашиглан цахимаар зээлийн хүсэлт гаргаж, зээлийн гэрээг байгуулсан болно.
Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 3,308,679.45 төгрөгийг төлсөн.
Х*** Банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2025 оны 11 дугаар сарын 02-ний өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөөр бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 92 хоног хугацаа хэтрүүлээд байна.
Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 14,578,119.58 (арван дөрвөн сая таван зуун далан найман мянга нэг зуун арван есөн төгрөг тавин найман мөнгө) төгрөгийг хариуцагч Ш.Д***, Л.Э*** нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.Д***, Л.Э*** бид нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Ш.Д***, Л.Э***бид нар Х*** банк ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Ш.Д***, Л.Э*** бид нар Х*** банк ХК-аас нэхэмжилж буй зээлийн нийт төлбөр 14,575,199 төгрөг 58 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х*** банк (нээлттэй) хувьцаат компани нь хариуцагч Ш.Д***, Л.Э*** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 14,575,119.58 (арван дөрвөн сая таван зуун далан таван мянга нэг зуун арван есөн төгрөг тавин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Д***, Л.Э*** нар нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 14,575,119.58 (арван дөрвөн сая таван зуун далан таван мянга нэг зуун арван есөн төгрөг тавин найман мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Хасбанк (нээлттэй) хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,841 (хоёр зуун гучин мянга найман дөчин нэг) төгрөгөөс 115,420.5 (нэг зуун арван таван мянган төгрөг дөрвөн зуун хорин төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 115,420.5 (нэг зуун арван таван мянган төгрөг дөрвөн зуун хорин төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ш.Д***, Л.Э*** нараас 115,420.5 (нэг зуун арван таван мянган төгрөг дөрвөн зуун хорин төгрөг таван мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Ш.Д***, Л.Э*** нар нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Х*** банк (нээлттэй) хувьцаат компани нь хариуцагч Ш.Д***, Л.Э***нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 14,575,119.58 (арван дөрвөн сая таван зуун далан таван мянга нэг зуун арван есөн төгрөг тавин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч Ш.Д***, Л.Э*** нар нь нэхэмжлэлийн шаардлага 14,575,119.58 (арван дөрвөн сая таван зуун далан таван мянга нэг зуун арван есөн төгрөг тавин найман мөнгө) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х*** банк (нээлттэй) хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,841 (841 (хоёр зуун гучин мянга найман дөчин нэг) төгрөгөөс 115,420.5 (нэг зуун арван таван мянган төгрөг дөрвөн зуун хорин төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 115,420.5 (нэг зуун арван таван мянган төгрөг дөрвөн зуун хорин төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ш.Д***, Л.Э*** нараас 115,420.5 (нэг зуун арван таван мянган төгрөг дөрвөн зуун хорин төгрөг таван мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Х*** банк (нээлттэй) хувьцаат компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ш.Д***, Л.Э*** нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА