Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 721

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга П.Сарантуяа,

Улсын яллагч Н.Онон,

Шүүгдэгч Ж.Э- нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Ж-ы Э-д холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “Х” ХХК-д ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, М овогт Ж-ы Э-

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Ж.Э- нь 2018 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С” нэртэй караокены орчим Ш.Э-тэй маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Э- мэдүүлэхдээ: “2018 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө найз нарын хамт Б-ы солонгосоос авчирсан 2 шил вискиг хувааж уусан. Тэнд хохирогч Э- надаас юм асуугаад байсан ба тухайн үед би тоогоогүй. Тэгээд караоке ороод хэл ам хийгээд байхаар нь би боль гээд байж байтал татаж байсан тамхины ишээ над руу шидэхээр нь нүүрэн тус газар нь цохьсон. Тэгээд гэмтэл орж үзүүлье гэхэд тэгэе гэж байснаа яваад өгсөн” гэв.

 

Хохирогч Ш.Э- мэдүүлэхдээ: “2018 оны 7 дугаар сарын 30 –ны өдөр 21 цагийн үед 10 дугаар хорооллын Э пабад хамт ажилладаг Э-, Ч-, Б- нартай орж Б-ы солонгос улсаас авчирсан 2 шил вискийг хувааж уугаад 00 цаг өнгөрөөгөөд пабаас гарч такси бариад Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах С караокены гадаа буусан. Б-, Ч- хоёр түрүүлж ороод өрөө байгаа эсэхийг асуухаар орсон. Э- бид хоёр гадаа тамхи татаад үлдсэн. Юм яриад зогсож байхдаа Э-ийн тухай яриад бага зэрэг маргалдаж байхдаа би татаж байсан тамхины ишээ Э- руу нясалтал мөрөн дээгүүр нь даваад газар унасан. Тэгтэл Э- уурлаад миний нүүр лүү гараараа нэг удаа цохьсон. Тэгтэл миний уруул сэтрээд цус гоожоод байхаар нь яаж байгаан уруул сэтэлчихлээ шдээ гээд асуутал Э- чи намайг доромжиллоо гэсэн. Б- Ч- хоёр нэг мэдсэн гараад ирчихсэн байсан. тэгээд гэмтэл явж оёдол тавиулъя гэхээр нь би ганцаараа такси бариад гэмтлийн эмнэлэг рүү очиж 7 оёдол тавиулаад цагдаа дээр ирсэн...” гэжээ. /хх 10/

 

Гэрч Б.Ч- мэдүүлэхдээ: “...Э пабад сууж байхад Э- Э- хоёр Э-ийн тэрийг ч таних уу, энийг ч таних уу гээд хоорондоо яриад байсан. Э-, Э- хоёр чи тэрийг танихгүй байж энийг ч танихгүй байж надтай юу ярьдаг юм гээд бие биедээ уг хаяаад байсан. С-ын гадаа маргалдсан эсэхийг мэдэхгүй. Нэг мэдсэн Э- газар унаад уруул нь сэтэрчихсэн байсан. Э- болохоор өөр лүү нь тамхины ши шидэхээр нь цохьсон гэж байсан..” гэжээ. /хх 11/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 9358 дугаартай дүгнэлтэд: “1.Ш.Э-ийн биед тархи доргилт, дээд уруулын няцарсан шарх, уруулын зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх 13 хуу/

 

  Оршин суугаа хаягын тодорхойлолт /хх 17/

   Иргэний үнэмлэхийн лавлгаа /хх 16/

   Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 15/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

   Шүүгдэгч Ж.Э- нь 2018 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С” нэртэй караокены орчим Ш.Э-тэй маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ш.Э- /хх 10 хуу/, гэрч Б.Ч- /хх 11 хуу/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 9358 дугаар дүгнэлт /хх 13/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх 17/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 16/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 15/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ж.Э-д холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         

            Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогчид учирсан хохирлыг төлсөн тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Ж.Э-ы иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчид 700.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.