Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 320/ШШ2026/00579

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 320/ШШ2026/00579

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.А***ийн хүсэлттэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай, 155/2026/00034/и индекстэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч :Г.А***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.А*** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Г.А*** нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 19** оны ***дугаар сарын ***-ны өдөр төрсөн. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 8-н жилийн дунд сургуульд суралцаж, 8 дугаар ангийг 1988 онд төгсөөд Сэлэнгэ аймаг дахь Алтанбулагийн хөдөө аж ахуйн техникумд суралцахаар хуваарилагдсан боловч 1989 оны зуны амралтаар биеийн байдал муудаж, дахин сургуульдаа суралцаж төгсөлгүй Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд эцэг, эхийн хамт мал маллаж байсан билээ. Үүнээс хойш нэгдэл татан буугдаж, аав маань малаа хувьдаа авч, миний бие 2006 онд нөхөр П.Ч***тай гэрлэх хүртлээ эцэг,  эхийн хамт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 2 дугаар багтаа мал маллан амьдарч байсан. Гэтэл одоо малчин даатгуулагчаар өндөр насны тэтгэвэрт орох болтол 1995 оноос 2000 онуудын малын А данс аавын нэр дээр гарсан ба зарим А дансанд аавын минь нэрийг Б*** гэж зөрүүтэй бичсэн, мөн миний төрөлтийн түүхэнд нэр А*** гэж бичсэний улмаас миний дээрх хугацаанд мал маллаж байсан хугацааг мал малласан жилд оруулан тооцохгүйд хүрээд байна. Уг асуудлаар Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд хандахад шүүхэд ханд гэсэн хариу өгсөн. Иймд Г.А*** миний 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 2-р багт мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартааБи 2022 онд 50 нас хүрч малчнаар тэтгэвэр тогтоолгохоор өдийг хүртэл явж байна. Малчнаар тогтоогдохгүй байгаа зөрчил нь 1989 оны өрхийн бүртгэлд би байхгүй байгаа. 19*** онд 8 дугаар ангиа төгсөөд Алтанбулагийн техникумд сурахаар явж 2 жил сураад 1990 оны намар сургууль руугаа явах гэж байтал бие муудаад сургуулиасаа гарсан. Сэлэнгийн Алтанбулагаас сурч байсан талаар лавлагаа авах гэтэл 1991 онд тус техникум татан буугдсан учир ямар ч баримт байхгүй гэхээр нь би өөрөө Сэлэнгийн архивыг шүүлгэж үзээд холбогдох баримт байхгүй гэсэн бичиг хийлгэж ирсэн. Мөн би н.А*** гэдэг нэртэй байсан бөгөөд миний бие муудаж эмнэлэгт хэвтсэн хойгуур аав маань ламаас асууж нэрийг маань н.А*** болгож өөрчилсөн. 1999 онд хүүхэд төрүүлэхдээ н.А*** нэрээрээ явж байгаад 2000 онд шинээр иргэний үнэмлэх авахад н.А*** болгосон. Ийм учраас баримтууд нэрийн зөрчилтэй байгаа. Гуравдугаарт аавын маань нэрийг Г*** гэдэг боловч малын А данс дээр Б*** гэж бичсэн байсан. Би Нийгмийн даатгалын маргаан таслах комисст өргөдөл өгсөн чинь шүүхэд ханд гэсэн хариу өгсөн гэв. Зөвлөлийн хурлаар орсон. Тэр хурлыг шаардлага хангахгүй байна гэсэн учраас би нэмж нийгмийн даатгал төлөөд 21 жил гаруй хугацаатай болсон. Хамгийн сүүлд н.М*** дарга дээр ороход Нийгмийн даатгалын маргаан таслах комисст ханд гэхээр нь хандсан чинь надад А***г А*** гэж бичсэн, аавынх нэрийг Г*** гэхийг Б*** гэж бичсэн хоёр зөрчилтэй байна гэсэн бичиг өгсөн гэв. Би том хүүхдийнхээ аавтай намар нь нийлж хамт байж байгаад хавар нь би буцаад хөдөө гарсан А*** гэсэн гэрчилгээ байгаа. Хэрэгт гаргаж өгөөгүй. А*** гэдэг нэртэй байж байгаад бие өвдсөн учраас манай аав хүнээс асуугаад А*** гэдэг чинь өвчний нэр юм байна. А*** болго гэж байна гээд миний нэрийг болиод улаан паспортоо солиход А*** болгосон Шинэ паспорт авснаас хойш А*** нэртэй болсон. Тэгээд би сургуульдаа яваагүй хөдөө гараад бие маань ч гайгүй болсон. 2000 онд үнэмлэхээ А*** нэрээр авсан. Л*** гэж миний том хүүгийн аав бөгөөд бид албан ёсоор гэрлэлтээ батлуулж байгаагүй. Тэр хүнтэй гэрлэх санаатай хальт мөрөнд орж ирээд тэгээд хэдхэн сар болоод архи дарс уугаад аав, ээж минь зөвшөөрөхгүй би эргээд гэртээ харьсан. Миний нэрийг мөн А*** гэж нэг бүртгэл дээр буруу бичсэн байсан. Тэр бүртгэл дээр ээжийн минь нэр Н*** гэдэг байхад Б*** гэж бас буруу бичсэн байна лээ. Ээжийг минь Ш***гийн Н*** гэдэг. Ээжийн минь төрсөн дүү Ш***гийн Ж*** гэж хүн гэрчээр мэдүүлэг өгсөн. Би эцэг эхээс 6-уулаа төрсөн. Одоо дөрвүүлээ үлдсэн байна. 2 маань нас барсан. Хамгийн том нь би тэгээд А*** гэж байгаад нас барсан. У*** нь одоо хөдөө мал маллаж байгаа. А*** гэж байгаад нас барсан. Д***, С*** гээд дүү нар маань байгаа. 2006 онд албан ёсоор Ч***тай гэр бүл болсон. Том хүүгийнхээ аавтай 1999 оны 11 дүгээр сард Мөрөнд орж ирж хамт амьдарсан боловч архи уугаад болохгүй байсан учир хавар нь аав ээж рүүгээ явсан. Намайг А*** гэж төрөхөд минь нэр өгсөн бөгөөд Алтанбулагийн техникумд сурч байгаад нэг зун амралтаараа ирээд бие муудаад аав маань хүнд үзүүлсэн чинь А*** гэж өвчний нэр тохирохгүй гээд А*** болгосон. А*** нэрээр дуудагдаж явсан. Тэгээд шинээр 2000 онд цахим үнэмлэх авах үед албан ёсоор А*** болсон. Тийм учраас том хүүхдийнхээ овгийг дараа нь солиулж байсан гэв.

 

 Нэхэмжлэгчээс  иргэний үнэмлэхийн хуулбар, 55 дугаартай төрөлтийн түүх,  Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн малчин өрхийн Ц*** овогтой Г***ийн мал маллаж байсан 1995-2000 оны А дансны хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа,  Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 1994 оны 11 дүгээр сарын хүн амын дэлгэрэнгүй бүртгэл, 1995 оны хүн амын бүртгэл, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн *** дугаартай тогтоол, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, А***гийн Ц***ийн төрсний бүртгэлийн лавлагаа, овог эцэг эхийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа, Сэлэнгэ аймгийн Архивын тасгийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэргийг нотлох баримтаар ирүүлжээ.

 Шүүх Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архиваас Ц.Г***, Г.А*** нарын 1989, 2000 оны хүн амын тооллогын баримт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа, овог, нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн ХААТР-1, 21 бүртгэлийн маягтууд, Хаягийн хуудас, түүний төрүүлсэн охин Ц***, хүү Б*** нарын бүртгэлийн ХААТР-11 дүгээр маягт,  Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн байгууллагаас Ш.Ц***, Д.Ц*** нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ш.Ж***, П.Н***нараас гэрчийн мэдүүлэг авсан болно.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Г.А*** нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байна.

            Нэхэмжлэгч Г.А*** нь мал маллаж байсан байдлаа тогтоолгосноор малчин даатгуулагч нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байгаа гэж тайлбарласан.

 

3.Хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

Нэхэмжлэгч Г.А***ээс нотлох баримтаар гаргаж ирүүлсэн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум Бүрэнхаан багийн иргэн Ц***ын Г***ийн 1995-2000 оны  мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын баримт 6 хуудас, (хх-ийн 7-12 дугаар тал)

Г*** А*** хэвтсэн: 1999 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр, РД ***, үндсэн захиргаа байнгын хаяг: Бүрэнхаан, мэргэжил албан тушаал: Малчин... гэж бичигдсэн 55 дугаар Төрөлтийн болон Нярай хүүхдийн өсөлтийн түүхийн Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар 3 хуудас (хх-ийн 4-6 дугаар тал)

Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр авсан С*** Г*** А***, төрсөн он сар өдөр: *** эцгийн нэр: Ц***ын Г***, эхийн нэр Ш***гийн Н*** гэж бүртгэлийн 65-д 1972 оны 9 дүгээр сарын 22-ний өдөр бүртгэгдсэн “Төрсний бүртгэлийн лавлагаа” 1 хуудас (хх-ийн 13 дугаар тал),

Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газар, Сумын хүн амын дэлгэрэнгүй бүртгэл эхэлсэн огноо-1994 ХН№25 гэж бичигдсэн нүүр хавтас бүхий 1994 оны 11 сард Бүрэнхаан багийн хүний бүртгэл гэх толгой хэсэгтээ бичигдсэн бүртгэлийн 270-д Ц*** Б***, Ш*** Б***, Б*** А*** төрсөн огноо 1972 он, 22 настай эм, Б*** А***, Б*** У***, Б*** А***, Б*** Д***, Б*** С*** гэж бичигдсэн бүртгэлийн Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар 2 хуудас, (хх-ийн 15-16 дугаар тал),  

Бүрэнхаан багийн өрх, хүн амын нэгдсэн бүртгэл 1995 он гэж толгой хэсэгтээ бичигдсэн бүртгэлд Ц*** Б***, Ш*** Б***, Б*** А***, Б*** А***, Б*** У***, Б*** А***, Б*** Д***, Б*** С***, ам бүлийн тоо-8, Ц***ын Б*** гэсний тушаа хоньчин гэж бичигдсэн бүртгэлд Хөвсгөл аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар 1 хуудас,  (хх-ийн 17 дугаар тал), 

Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдөр авсан Шарнууд А***ийн Ц*** РГ***, өөрчлөхийн өмнөх мэдээллийн хэсэгт Ш*** А***гийн Ц*** гэж бичигдсэн бүртгэлийн 17-д *** оны *** дугаар сарын ***-ны өдөр бүртгэгдсэн “ Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа” 1 хуудас (хх-ийн 72 дугаар тал),

Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдөр авсан Д*** П***ийн Ч***, Г***ийн А*** нарын 2006 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бүртгэлийн ***-д бүртгэгдсэн “Гэрлэсний бүртгэлийн лавлагаа” 1 хуудас (хх-ийн 70 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Г*** А*** РГ*** бүртгэсэн 2000 оны 10 дугаар сарын 02-ны өдөр бүртгэсэн байнга оршин суудаг Бүрэнхаан, хөдөө,  16 хүртлэх насны хүүхдүүд хэсэгт охин А***ийн Ц*** РГ*** гэж бичигдсэн ХААТР-21 А баримтын хуулбар хувь гэх тэмдэг дарагдсан хуулбар 1 хуудас,  (хх-ийн 73 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Г*** А*** төрсөн огноо 1972.07.08 гэсэн ба уг бичвэрийн урд РГ хойд хэсэгт нь 00 гэж нэмж бичигдсэн байж болох бичвэрийн гаргац, өнгө өөр, мөн баримтын дээд хэсэгт А*** гэж дармал бичвэрээр мөн гаргац, өөр бичвэрээр бичигдсэн Хаягийн хуудасны хуулбар хувь гэсэн тэмдэг дарагдсан хуулбар 1 хуудас  (хх-ийн 74 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Хөвсгөл Бүрэнтогтох, РГ*** А*** Ц***, төрсөн ***, эмэгтэй,  Эх Г*** А*** Монгол, гэрлээгүй, малчин Бүрэнхаан баг, ажилладаг байгууллага: малчин гэж бичигдсэн ХААТР-11 дүгээр маягтын хуулбар хувь тэмдэг дарагдсан хуулбар 1 хуудас, (хх-ийн 75 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2007 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төрсөн Д*** Ч***ын Б***ын ХААТР-11 дүгээр маягтын хуулбар хувь гэж тэмдэг дарагдсан хуулбар 1 хуудас, (хх-ийн 76 дугаар тал),

Архивын ерөнхий газар, Үндэсний төв архивын 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 03-01/2221 дугаартай Хүн ам орон сууцны 2000 оны улсын тооллогын бүртгэлийн 127 дугаар хуудсанд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн Хөдөө оршин суугч: өрхийн тэргүүн Ц*** Г***, эхнэр Ш*** Н***, охин У***, охин А***,  хүү Ш***, ач зээ А***гийн М*** гэж бичигдсэн  “Архивын лавлагаа”, тооллогын баримтын хамт 6 хуудас, (хх-ийн 77-82 дугаар тал)

Архивын ерөнхий газар, Үндэсний төв архивын 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 03-01/2222 дугаартай Хүн ам орон сууцны 2000 оны улсын тооллогын бүртгэлийн 162 дугаар хуудсанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар хороо, аймгийн төв, өрхийн тэргүүн Д***ийн Л***, эхнэр Г*** А***, охин Л*** Ц*** гэж бичигдсэн лавлагаа, гэрлэлтийн байдал батлуулаагүй, Г*** А*** гэж бичигдсэн, Та байнга суудаг эсэх дээр бөглөгдөөгүй тооллогын баримтын зэргийн Архивын Ерөнхий газар Үндэсний төв архив, хуулбар үнэн тэмдэг дарагдсан   “Архивын лавлагаа”, тооллогын баримтын хамт 4 хуудас, (хх-ийн 83-86 дугаар тал)

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч 
П.Н***ийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн
: “Танина. Бид хоёр нэг нутгийн, нэг бригадын хүмүүс бөгөөд хүүхэд байхаас нь түүнийг сайн мэднэ. Мөн миний бэр эгч болох хүн юм. Би Г.А***  мал маллаж байсан талаар шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхөөр ирсэн. Түүний аав Г***, ээж Н*** гэдэг Дэлгэрмөрөн нэгдлийн Бүрэнхаан бригадад малчин хүмүүс байсан. Г*** гуайнх Бүрэнхаан бригадын Дархинт, Сангийн далай гэх газруудад нутагладаг айл байсан. Г*** гуайнх өнөр өтгөн олуулаа айл байсан бөгөөд хамгийн том охин нь энэ бэр эгч А***  буюу Ц***, түүний дараа А*** (нас барсан), У***, А*** (нас барсан), Д***, С***  гэсэн 6 хүүхэдтэй айл байсан хоёр нь бурхан болсон. Г.А*** нь надаас 2 эгч бөгөөд бид хоёр хүүхэд байхаасаа нөхөрлөж эгч дүүгийн холбоотой байсан. Сургууль сурч байхдаа дотуур байрны нэг тасагт хамт амьдардаг байсан. А*** нь хүүхэд байхдаа А*** нэртэй байсан бөгөөд сүүлд 8 дугаар ангиа төгсөөд Алтанбулагийн техникумд суралцахаар яваад бие нь муудаж сургуулиа төгсөж чадаагүй ирсэн бөгөөд тухайн үед лам хард үзүүлээд нэрээ солиулж гэсэн гээд нэрээ А*** нэрээ А*** болгон өөрчилснийг манай ах Ч***тай  2006 оны үед гэр бүл болоход мэдсэн. Манай ахтай гэр бүл болохдоо охин Ц***ийг дагуулж ирсэн бөгөөд охин бараг л сургуульд орсон байсан шиг санагдаж байна. Түүнээс хойш тэдний дундаас том хүү Б*** 2007 онд, охин Отгонмөрөн 2014 тус тус төрсөн. Том охин Ц*** Улаанбаатар хотод , Б*** Э***д цэргийн алба хааж байгаа, бага хүү нь Т*** сургуулийн 6-р ангид сурдаг. Манай ах Ч*** нь Бүрэнтогтох сумаасаа гараагүй цэргээс халагдаж ирсэн цагаасаа хойш хувийнхаа малыг маллан Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн Эргэнэг буюу Мөрөнгийн гол, Сангийн далай хавиар нутаглан амьдарч байгаа. Охиных нь аавын талаар мэдэхгүй. Аав нь Г*** гэдэг нэртэй бөгөөд манай нутгийнхан Г*** ах гэж дууддаг байсан. Б*** гэсэн нэртэй байгаагүй, харин бүртгэлийн ажилтан л Б***, Г*** гэж сонссоноороо бичээд нэрний зөрүү гарлаа гэж бэр эгч ярьж байсан. Харин ээжийг нь Н*** гэдэг бөгөөд манай нутгийнхан нэрийг нь хагаслаж дууддаггүй Н*** гуай л гэдэг байсан. Би Г*** ахын гэр бүлийнхнийг хар багаасаа сайн мэднэ, манай тэднийх хоёр хамт нутаглаж, бид хамтдаа тоглож өссөн. Тэдний бурхан болсон охин А*** бид хоёр 1-10 дугаар анги төгсөх хүртлээ 10 жил хамт сурч, үерхэж, нөхөрлөж, тоглож наадаж өссөн. Г*** ахын хүүхдүүд их сурлага сайтай хүүхдүүд байсан. Тэгээд ч ойр дотно, гэр орноороо орж гарсаар байгаад ах Ч*** маань хүртэл А*** эгчтэй гэр бүл болсон гэж хэлэхэд болно. А***, А*** гэдэг нь нэг хүн бөгөөд нэрээ өөрчилснөөс болоод нэрний зөрчилтэй болсон. Мөн бэр эгч маань 1988 онд Бүрэнтогтох сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд Алтанбулаг дахь ХАА-н техникумд суралцахаар яваад эрүүл мэндийн шалтгааны улмаас сургуулиа төгсөж чадаагүй гэртээ ирж эцэг, эх, гэр бүлийн хамт малаа маллан амьдарч байгаад 2006 онд ах Ч***тай бүүр сүүлд буюу 40 шахам насандаа гэр бүл болсон. Манай ах эхнэргүй ганц бие байж байгаад гэр бүл болсон юм. Манай ахын хадамууд нутаг усандаа нэр хүндтэй, төлөв түвшин, зан ааш сайтай, ажилмсаг, насаараа мал малласан малч хүмүүс байсан. Нэрний зөрүүтэй байдлын хувьд бичиг баримтын нарийн учрыг анзааралгүй явсаар байгаад өдийг хүргэсэн гэж бодож байна” гэх мэдүүлэг, 2 хуудас (хх-ийн 65-66 дугаар тал)

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч 
Ш.Ж***ы 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн:  “Нагац дүү А*** маань 1972 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрсөн бөгөөд 1980 онд Бүрэнтогтох сумын 8 жилийн дунд сургуульд орж, 1988 онд 8 дугаар ангиа төгсөөд Алтанбулаг дахь ХАА-н техникумд суралцахаар яваад эрүүл мэндийн шалтгааны улмаас 1990 оны намар сургуульдаа явах гэж байгаад гэнэт сэтгэцэд өөрчлөлттэй болоод сургуульдаа явж чадаагүй, 1992 онд төгсөх ёстой байснаа эрүүл мэнд сайжраагүй учраас төгсөж ч чадаагүй юм. Бие нь муудаад сайжрахгүй болохоор нь ах, эгч хоёр аргаа бараад  лам хараар явж байгаад нэрийг соль гэхээр нь А*** нэрийг нь А*** болгон өөрчилсөн байдаг. А*** маань сургуулиа хаяаад эцэг, эхийн хамт Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн Айдгант, Дархинт, Шаварт, Бургааст гэх газруудад жилийн 4 улиралд малаа маллан амьдарч байсан юм. Тэгээд сумынхаа Д***ийн Л***той үерхэж байгаад жирэмсэн болж том охин Ц***ийг 1999 оны 1 сард төрүүлсэн. Тэр гэр бүл болон өрх тусгаарлаагүй Г*** ахынд амьдарч байгаад Л*** нь 2000 оны намар хадаг өгч аймгийн төв рүү таарч тохирохгүй болоод 1999 оны зун хоёр тийшээ болцгоосон. Түүнээс хойш одоогийн нөхөр Ч***тай 2006 онд гэр бүл болох хүртлээ эцэг, эхийн хамт малаа маллан амьдарч байсан. Ч***тай гэр бүл болсноосоо хойш одоог хүртэл Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн Эргэнэг буюу Мөрөнгийн гол, Сангийн далай хавиар нутаглан хувийнхаа малыг маллан амьдарч байгаа бөгөөд  тэдний дундаас том хүү Б*** 20*** онд, охин О*** 20**тус тус төрсөн. Харин том охин Ц*** нь ээжийгээ дагаж очсон бөгөөд одоо тусдаа гарч  Улаанбаатар хотод , хүү Б*** Эрдэнэтэд цэргийн алба хааж байгаа, бага охин нь аймгийн төвийн Т*** сургуулийн ***-р ангид сурдаг. Л***ын нэрийг л мэдэхээс гэр бүл, эцэг, эхийнх нь талаар  мэдэхгүй. Хальтхан барааг нь харж байсан. Тухайн үед манайх төвд, Г*** ахынх хөдөө байсан учраас бараг л таарч байгаагүй, зүс л үзсэн. Тэгээд ч А***, Л*** нар нь өрх тусгаарлаж, хамт амьдраад байсан зүйлгүй, ахынхаар нь хамт байдаг байсан.Г*** гэдэг нэртэй бөгөөд манай нутгийнхан Г*** ах гэж дууддаг байсан. Б*** гэсэн нэртэй байгаагүй, харин тухайн үеийн ажилтанууд л Б***, Г*** гэж сонссоноороо бичээд нэрний зөрүү гараад шүүхээр явж байна гэж надад сая хэлээд би гэрчээр оролцох гэж ирсэн. Харин ээжийн нэрийг Н*** гэдэг бөгөөд  бид нар том аажаа гэж дууддаг байсан. Дүү А*** нь нэрээ өөрчилж А*** болгосноос, мөн хүргэн ах Г***ийн нэрийг зарим бичиг баримтад Б*** гэж сонссоноороо бичсэнээс зэргээс овог, нэрний зөрчилтэй болоод одоог хүртэл тэтгэвэртээ орж чадахгүй яваа юм. Дүү маань эрүүл мэндийн шалтгааны улмаас сургуулиа төгсөлгүй эцэг, эхийн хамтаа 1990 оноос хойш одоогийн нөхөр Ч***тай 2006 онд гэр бүл болох хүртлээ Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн Айдгант, Дархинт, Шаварт, Бургааст гэх газруудад жилийн 4 улиралд малаа маллан амьдарч байсан нь үнэн. Мөн Ч***тай гэр бүл болсноос хойш одоог хүртэл Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн Эргэнэг буюу Мөрөнгийн гол, Сангийн далай хавиар нутаглан хувийнхаа малыг маллан амьдарч байгаа юм.Өөр нэмж ярих зүйлгүй”. гэх мэдүүлэг 2 хуудас (хх-ийн 67-68 дугаар тал)
зэрэг бичгийн нотлох баримт хэрэгт авагдсан байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ: 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох гэж,

Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж тус тус хуульчилсан байна.

            Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор заажээ.

            Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлаа тогтоолгосноор түүнд малчин даатгуулагч нөхцөлөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн үр дагаврыг бий болгох ач холбогдол бүхий үйл явдал байх тул нэхэмжлэгч Г.А*** нь шаардах эрхтэй байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д "малчин" гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг гэж тодорхойлсон бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд малчин нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх зүйн үндэслэлд төрийн мал, хувийн мал малласан гэсэн байдлаар хууль тогтоогчоос зааглан ялгаж хуульчлаагүй тул шүүх мал маллаж байсан байдлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

5. Иймд хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болох Г.А***ийн эцэг Ц.Г***ийн 1995-2000 онуудын мал тооллогын баримт, 1994-1995 оны Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн хүний тооллогын баримт, 1999 оны Г.А***гийн Төрөлтийн түүх дэх малчин гэж бичигдсэн байдал, 2000 онд бүртгэгдсэн ХААТР-21 А баримтад Бүрэнхаан хөдөө гэж бичигдсэн байдал, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэн нэхэмжлэгч Г.А***ийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч нь 2006 онд өөрийн нөхөр П.Ч***тай гэр бүл болсноос өөрөөр өрх тусгаарлаж байгаагүй, А*** нэртэй байж байгаад 2000 онд иргэний үнэмлэх олгох үед өвчний учир солигдох болсон А*** нэрээрээ нэрлэгдэн бичиг баримтыг бүртгүүлсэн, ингэснээр өөрийн төрүүлсэн охин Ц***ийн овгийг өөрчлүүлэн бүртгүүлсэн, хэдийгээр 2000 оны хүн амын тооллогын баримтад Хөвсгөл аймгийн мөрөн суманд бүртгэгдсэн боловч нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, иргэний үнэмлэх авахаар бүрдүүлсэн маягт дахь мэдээлэл зэргээр тэрээр тухайн цаг хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд охины эцэг Л***той хамтран амьдарч байсан зэрэг үйл баримт нь тогтоогдсон болно.

Мөн нэхэмжлэгчийн эцэг Ц.Г***ийн 1998 оны мал тооллогын баримтад Ц.Б***, 1994-1995 оны хүний тооллогын баримтад Ц.Б***, эхийн нэрийг Б***, А***ийн нэрийг А***, А***, дүү А***гийн нэрийг А*** гэх зэргээр бичигдсэн байх бөгөөд энэ дуудлагын хувьд ижил төстэй байдлаар буруу бичигдсэн байх боломжтой, төрсөн он тохирсон бөгөөд хэрэгт авагдсан бусад баримттай үнэн зөв байдлыг харьцуулан үзэж, А*** гэж бичигдсэн Төрөлтийн түүхийг түүний Хаягийн хуудас дахь нэмэлт байдлаар А*** болгон өөрчилсөн бичилт, охины овгийн өөрчллөтийн бүртгэл зэргийг тус тус үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх эргэлзээгүй, үнэн зөв байх, дээрх үйл явдлыг тогтооход ач холбогдолтой, цаг хугацааны хувьд тохирч байгаа зэргийг нь үндэслэн үнэлж шийдвэрлэлээ.

           7.Нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгох тухай шаардлага гаргаж энэхүү шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар С*** Г***ийн А*** -ийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд  мал маллаж байсан болохыг тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.А***ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА