Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 320/ШШ2026/00583

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 320/ШШ2026/00583

Хөвсгөл аймаг

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг батлаж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Х*** банк ХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хөвсгөл салбарын захирал Л.Б***ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Х.Т***-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 18,188,979.64 (арван найман сая нэг зуун наян найман мянга есөн зуун далан есөн төгрөг жаран дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай, 320/2025/01539/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А***

Хариуцагч Х.Т***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х*** банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хөвсгөл салбарын захирал Л.Б*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х.Т***, Б.Ч*** нар нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Х*** Банкны Хөвсгөл салбарын Баянзүрх тооцооны төвтэй ЗГ/20*** дугаартай Зээлийн гэрээ, БГХ20*** дугаартай Барьцааны гэрээ тус тус байгуулан 12,000,000 /Арван хоёр сая/ төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар Малчны зээлийн зориулалтаар зээлж авсан байна. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 569,292.85 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,640.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 570,932.96 төгрөгийг төлсөн байна. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч нар нь гэрээнд заасан үүргээ зөрчиж Зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, өнөөдрийн байдлаар 707 хоног болсон байна.Иймд банкны зүгээс зээлдэгч Х.Т***, Б.Ч*** нараас ЗГ/20*** дугаартай Зээлийн гэрээний 6.1.1 дэх хэсгийг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэгт дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд  нэхэмжлэлийг гаргаж байна. 2025 оны  10 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 11,430,707.15 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6,188,130.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 570,142.31 төгрөг, нийт 18,188,979.64 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2025 оны 12 дугаар сард 3,000,000 төгрөг төлөөд 15,188,979.64 төгрөг үлдсэн. Энэ мөнгийг Х.Т***ээс гаргуулахаар нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагч Х.Т*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Х.Т*** нь Х*** банкны нэхэмжлэлтэй үндсэн зээл 11,430,707.15 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6,188,130.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 570,142.31 төгрөг, нийт 18,188,979.64 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Би Х*** банкнаас нэхэмжилж байгаа зээлийн төлбөр 18.188.979,64 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгөө төлж барагдуулах болно гэжээ.

Хариуцагч Х.Т*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын нэхэмжилсэн 15,188,979.64 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х*** банк ХК нь хариуцагч Х.Т***ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 18,188,979.64 (арван найман сая нэг зуун наян найман мянга есөн зуун далан есөн төгрөг жаран дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч Х*** банк хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Х.Т***ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 3,000,000 төгрөгийг хасаж, 15,188,979.64 төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагч Х.Т***ийн нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж хуульчилсан.

Иймд хариуцагч Х.Т***ийн нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,895 (хоёр зуун дөчин найман мянга найман зуун ерэн тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Т***ээс 248,895 (хоёр зуун дөчин найман мянга найман зуун ерэн тав) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х*** банк ХК-д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Х*** банк хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Х.Т***ийн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 3,000,000 (гурван сая) төгрөгийг хасаж, 15,188,979.64 (арван таван сая төгрөг нэг зуун наян найман мянга есөн зуун далан есөн төгрөг жаран дөрвөн мөнгө) төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,895 (хоёр зуун дөчин найман мянга найман зуун ерэн тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Т***ээс 248,895 (хоёр зуун дөчин найман мянга найман зуун ерэн тав) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х*** банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА