| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2026/00408/И |
| Дугаар | 320/ШШ2026/00598 |
| Огноо | 2026-03-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 320/ШШ2026/00598
| 2026 оны 03 сарын 27 өдөр | Дугаар 320/ШШ2026/00598 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
нэхэмжлэгч: П*** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,(6428916),
хариуцагч: Ц.М***-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт болон бусад зардалд нийт 4,631,606.20 (дөрвөн сая зургаан зуун гучин нэгэн мянга зургаан зуун зургаан төгрөг хорин мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2026/00408/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П*** ББСБ ХХК-ийн хууль, эрсдлийн удирдлагын газрын захирал П.О*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.М*** нь манай компанитай 2023 оны 11 сарын 2-ний өдөр L*** дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.
2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр *** зээлийн дансны дугаартай, 669, 000.00 /зургаан зуун жаран есөн мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5890826489 банкны тоот дансанд;
2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр*** зээлийн дансны дугаартай, 3.730.000.00 /гурван сая долоон зуун гучин мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зззлдэгчийн *** банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2026 оны 1 сарын 14-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
2. 2024 оны 12 дугаар сарын 16-ны зээлийн үлдэгдэл нь :
Хариуцагч Ц.М*** тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Ц.М*** би П*** ББСБ ХХК -аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Ц.М*** нь П*** ББСБ ХХК-аас нэхэмжилж буй зээлийн гэрээний үндсэн үүрэгт үндсэн зээл 4,131,395 төгрөг 18 мөнгө, зээлийн хүү 469,950 төгрөг 27 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 11,725 төгрөг 81 мөнгө, бусад зардал 18,534 төгрөг 94 мөнгө, нийт 4,631,606 төгрөг 20 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П*** ББСБ ХХК нь Ц.М***т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон бусад зардалд нийт 4,631,606.20 (дөрвөн сая зургаан зуун гучин нэгэн мянга зургаан зуун зургаан төгрөг хорин мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.М*** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 4,631,606.20 (дөрвөн сая зургаан зуун гучин нэгэн мянга зургаан зуун зургаан төгрөг хорин мөнгө) төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч П*** ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89,056 (наян есөн мянга тавин зургаа) төгрөгөөс 44,528 (дөчин дөрвөн мянга таван зуун хорин найм) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 44,528 (дөчин дөрвөн мянга таван зуун хорин найм) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.М***аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 44,528 (дөчин дөрвөн мянга таван зуун хорин найм) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Ц.М*** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч П*** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.М***т холбогдох зээлийн гэрээний үүрэгт болон бусад зардалд нийт 4,631,606.20 (дөрвөн сая зургаан зуун гучин нэгэн мянга зургаан зуун зургаан төгрөг хорин мөнгө) гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.М*** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 4,631,606.20 (дөрвөн сая зургаан зуун гучин нэгэн мянга зургаан зуун зургаан төгрөг хорин мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч П*** ББСБ ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч П*** ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89,056 (наян есөн мянга тавин зургаа) төгрөгөөс 44,528 (дөчин дөрвөн мянга таван зуун хорин найм) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 44,528 (дөчин дөрвөн мянга таван зуун хорин найм) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.М***аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 44,528 (дөчин дөрвөн мянга таван зуун хорин найм) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П*** ББСБ ХХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц.М*** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА