Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 320/ШШ2026/00599

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 320/ШШ2026/00599

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                                                              

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,

нэхэмжлэгч:  *** банк  хаалттай хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А***ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч:Б.Ж***-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 6,041,710.62 (зургаан сая дөчин нэгэн мянга долоон зуун арван төгрөг жаран хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2026/00443/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** банк  хаалттай хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Ж*** нь 2024 оны 7 дүгээр сарын 24-ны өдөр **** дугаар цахим зээлийн гэрээг тус банктай байгуулсан. *** тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 6,016,710.62 төгрөг, нотариатын төлбөрт 25,000 төгрөг, нийт 6,041,710.62 (зургаан сая дөчин нэгэн мянга долоон зуун арван төгрөг жаран хоёр мөнгө) төгрөгийг хариуцагч Б.Ж*** гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ж*** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Б.Ж*** би *** банк ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Б.Ж*** *** банк ХК –аас  нэхэмжилж буй *** тоот цахим зээлийн гэрээний 6,016,710.62 төгрөг, нотариатын төлбөрт 25,000 төгрөг, нийт 6,041,710 төгрөг 62  мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** банк ХК нь хариуцагч Б.Ж*** холбогдуулан  зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 6,041,710.62 (зургаан сая дөчин нэгэн мянга долоон зуун арван төгрөг жаран хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ж*** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 6,041,710.62 (зургаан сая дөчин нэгэн мянга долоон зуун арван төгрөг жаран хоёр мөнгө)  төгрөгийг нэхэмжлэгч *** банк ХК-д төлөхийг зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн ба хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна. 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *** банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111,617 (нэг зуун арван нэгэн мянга зургаан зуун арван долоо) төгрөгөөс түүний тал хувь болох 55,808.5 (тавин таван мянга найман зуун найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 55,808.5 (тавин таван мянга найман зуун найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Ж*** 55,808.5 (тавин таван мянга найман зуун найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч *** банк ХК-д олгохоор тогтов.

Хариуцагч Б.Ж*** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч *** банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ж*** холбогдох цахим зээлийн гэрээний үүрэгт нийт 6,041,710.62 (зургаан сая дөчин нэгэн мянга долоон зуун арван төгрөг жаран хоёр мөнгө) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Ж*** нь нэхэмжлэлийн шаардлага 6,041,710.62 (зургаан сая дөчин нэгэн мянга долоон зуун арван төгрөг жаран хоёр мөнгө) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *** банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111,617 (нэг зуун арван нэгэн мянга зургаан зуун арван долоо) төгрөгөөс түүний тал хувь болох 55,808.5 (тавин таван мянга найман зуун найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 55,808.5 (тавин таван мянга найман зуун найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Ж***оос 55,808.5 (тавин таван мянга найман зуун найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч *** банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Ж*** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

  

 

 

 

ШҮҮГЧ                                            Б.МӨНХТУЯА