| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2026/00442/И |
| Дугаар | 320/ШШ2026/00600 |
| Огноо | 2026-03-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 320/ШШ2026/00600
| 2026 оны 03 сарын 27 өдөр | Дугаар 320/ШШ2026/00600
| Хөвсгөл аймаг
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
нэхэмжлэгч: *** хаалттай хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А***ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Э.Б***-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 1,093,480.53 (нэг сая ерөн гурван мянга дөрвөн зуун наян төгрөг тавин гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2026/00442/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** хаалттай хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Б*** нь 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр **** дугаар цахим зээлийн гэрээг тус банктай байгуулсан. *** тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 1,068,480.53 төгрөг, нотариатын төлбөрт 25,000 төгрөг, нийт 1,093,480.53 (нэг сая ерөн гурван мянга дөрвөн зуун наян төгрөг тавин гурван мөнгө) төгрөгийг хариуцагч Э.Б*** гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Б*** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Э.Б*** би *** ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Э.Б*** *** ХК –аас нэхэмжилж буй *** тоот цахим зээлийн гэрээний 1,068,480.53 төгрөг, нотариатын төлбөрт 25,000 төгрөг, нийт 1,093,480 төгрөг 53 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ХК нь хариуцагч Э.Б*** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 1,093,480.53 нэг сая ерөн гурван мянга дөрвөн зуун наян төгрөг тавин гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Б*** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 1,093,480.53 (нэг сая ерөн гурван мянга дөрвөн зуун наян төгрөг тавин гурван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч *** ХК-д төлөхийг зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн ба хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *** ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,794 (гучин мянга долоон зуун ерэн дөрөв) төгрөгөөс түүний тал хувь болох 15,397 (арван таван мянга гурван зуун ерэн долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 15,397 (арван таван мянга гурван зуун ерэн долоо) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.Б***гоос 15,397 (арван таван мянга гурван зуун ерэн долоо) төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч *** ХК-д олгохоор тогтов.
Хариуцагч Э.Б*** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч *** хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Б*** холбогдох цахим зээлийн гэрээний үүрэгт нийт 1,093,480.53 (нэг сая ерөн гурван мянга дөрвөн зуун наян төгрөг тавин гурван мөнгө) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Б*** нь нэхэмжлэлийн шаардлага 1,093,480.53 (нэг сая ерөн гурван мянга дөрвөн зуун наян төгрөг тавин гурван мөнгө) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *** ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,794 (гучин мянга долоон зуун ерэн дөрөв) төгрөгөөс түүний тал хувь болох 15,397 (арван таван мянга гурван зуун ерэн долоо төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 15,397 (арван таван мянга гурван зуун ерэн долоо) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.Б***гоос 15,397 (арван таван мянга гурван зуун ерэн долоо төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч *** ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.Б*** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА