Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 146/ШШ2026/00048

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Өвөрхангай ***** багт оршин суух, **** онд төрсөн, **** настай, *** регистрийн дугаартай, **** хүсэлттэй,

“2010 оны мал бүхий иргэний тооллогын бүртгэлд нэр буруу бичсэний улмаас мал маллаж байсан болохоо тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэн-Аюуш оролцов.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч *** нь “2010 оны мал бүхий иргэний тооллогын бүртгэлд нэр буруу бичсэний улмаас  мал маллаж байсан болохоо тогтоолгох” хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

    1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 1993 оноос 2025 оныг хүртэл мал маллаж ирсэн. Малчинаар өндөр насны тэтгэвэрт орох гэтэл 2010 оны малын А данс дээр **** гэж андуурч бичсэнээс болоод 2010 онд мал маллаж байсан хугацаа тогтоогдохгүй байгаа...” гэв.

2. Хүсэлт гаргагч **** нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Өвөрхангай аймгийн **** дугаартай тодорхойлолтууд, 2008, 2009, 2010 оны малын А дансны нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, **** төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтуудаар гаргаж өгсөн байна.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

    ҮНДЭСЛЭХ нь:

            1.  Шүүх хуульд заасан журмаар хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

           2. Онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох ажиллагаа юм.

           2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ.” гэж заажээ.

           2.2. Уг зохицуулалтаар ...эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах... үйл явдал байх шинжийг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангасан өөрөөр хэлбэл **** 2010 оны мал бүхий иргэний тооллогын бүртгэлд нэр буруу бичсэний улмаас  мал маллаж байсан болохоо тогтоолгох нь нэхэмжлэгчийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой буюу түүний нийгмийн даатгалын байгууллагад тэтгэвэр тогтоолгоход хамрагдахад шууд хамаарах үйл явдал байх тул шүүх хүсэлтийг хүлээн авч, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            3. Хүсэлт гаргагч **** нь 2010 онд Өвөрхангай аймгийн **** багт мал маллаж байсан болохоо тогтоолгох гэж хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон.

            4. Хүсэлт гаргагч **** 2010 оны жилийн эцсийн мал тооллогын А дансны бүртгэлд **** гэсэн нэрээр бүртгэсэн байгаа хэдий ч 2010 онд Өвөрхангай аймгийн **** багт мал маллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн **** дугаартай тодорхойлолтууд, 2008, 2009, 2010 оны малын А дансны нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, **** төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч **** нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар хүсэлт гаргагч **** 2010 онд Өвөрхангай аймгийн ***** мал маллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.

            6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дахь хэсэгт заасныг баримтлан **** 2010 онд Өвөрхангай аймгийн ***** багт мал маллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14  хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ДАГИЙМАА