Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 146/ШШ2026/00095

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний  хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, **** оршин суух, **** настай, **** регистрийн дугаартай, **** хүсэлттэй,

“талийгаач **** хамтын амьдралтай байснаа тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ****, нарийн бичгийн дарга А.Баасансүрэн нар оролцов.

     ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч **** нь “Хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай” хүсэлт гаргасан. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Хүсэлт гаргагч **** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би талийгаачтайгаа 2012 онд танилцсан. 2025 оны 09 дүгээр сард гэнэтийн ослоор бурхан болсон юм. Улсаас хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж өгдөг гэдгийг мэдээгүй байж байгаад 2025 оны 12 дугаар сард найзаасаа мэдсэн. Тэгээд улсаас тэжээгчээ алдсаны тэтгэмж авбал хүүхдэд маань хэрэгтэй байх гэж бодож байна...” гэв.

2. Хүсэлт гаргагч **** нь иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүү **** төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Чингэлтэй дүүргийн **** дугаартай тодорхойлолт, нас барсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрэл зураг зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтуудаар гаргаж өгсөн байна.

3. Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр **** нарын гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

   ҮНДЭСЛЭХ нь:

           1.  Шүүх хуульд заасан журмаар хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

           2. Онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох ажиллагаа юм.

           2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ.” гэж заажээ.

           2.2. Уг зохицуулалтаар ...эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах... үйл явдал байх шинжийг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангасан өөрөөр хэлбэл, ****, талийгаач **** хамтран амьдарч байсан болохыг тогтоолгох нь нэхэмжлэгчийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой буюу түүний нийгмийн халамжийн байгууллагад хүүхдүүдийн тэтгэмжийн бүртгэлд хамрагдахад шууд хамаарах үйл явдал байх тул шүүх хүсэлтийг хүлээн авч, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

           3.  Хүсэлт гаргагч **** нь талийгаач **** 2012 оны 01 дүгээр сараас 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байснаа тогтоолгох гэж хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон.

           4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

           4.1. Хэдийгээр ***, талийгаач **** нар албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч 2012 оны 01 дүгээр сараас 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтран амьдарсан болох нь хэрэгт авагдсан **** дугаартай нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүү *** төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Чингэлтэй дүүргийн **** дугаартай тодорхойлолт, гэрэл зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

           4.2. Түүнчлэн, шүүх иргэн **** нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч ***** гэж тус тус мэдүүлжээ.

           5.  Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар ****, талийгаач **** нарыг 2012 оны 01 дүгээр сараас 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

           6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                                         

                            ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дахь хэсэгт зааснаар ****, талийгаач ***** нарыг 2012 оны 01 дүгээр сараас 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ДАГИЙМАА