Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 146/ШШ2026/00094

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний  хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, *** байрлах, *** регистрийн дугаартай, **** хүсэлттэй,

*****-г эрэн сурвалжлуулах” тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэн-Аюуш нар оролцов.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэл гаргагч **** нь *****-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

  1. Хүсэлт гаргагч **** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...**** нь 2023 оны 12 сард 7,550,000 төгрөгийн зээл авсан. Төлөлт хийгдэж явж байгаад 2025 оны 1 сараас хойш нэг ч төлөлт хийгдээгүй 471 хонгийн хугацаа хэтрэлттэй 4,614,490 төгрөгийн зээл төлөгдөх хэмжээний болсон байна. **** гэсэн хаяг дээр бүртгэлтэй боловч оршин суугаа хаяг дээрээ байдаггүй гэдэг шалтгаанаар нэхэмжлэл буцсан учраас эрэн сурвалжилж өгнө үү гэсэн хүсэлт өгсөн...” гэв.
  1. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, **** зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, **** дугаартай зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, **** дугаартай барьцааны гэрээ, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн **** дугаартай захирамж зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүний эрэн сурвалжлуулах хүсэлтийг нэхэмжлэгч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гаргах ба шүүх нэхэмжлэлийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргахаар зохицуулсан.

2. Хүсэлт гаргагч ***** нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд хэмээн **** эрэн сурвалжлуулахаар гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “...**** нь 2023 оны 12 сард 7,550,000 төгрөгийн зээл авсан. Төлөлт хийгдэж явж байгаад 2025 оны 1 сараас хойш нэг ч төлөлт хийгдээгүй 471 хонгийн хугацаа хэтрэлттэй 4,614,490 төгрөгийн зээл төлөгдөх хэмжээний болсон байна. ***** хаяг дээр бүртгэлтэй боловч оршин суугаа хаяг дээрээ байдаггүй гэдэг шалтгаанаар нэхэмжлэл буцсан учраас эрэн сурвалжилж өгнө үү гэсэн хүсэлт өгсөн...” гэж тодорхойлсон. 

3. **** нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, түүний оршин суугаа газар тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж, хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Хархорин сумын сум дундын цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Жич: **** Өвөрхангай аймаг, ***** багт оршин суух хаягтай болохыг дурдав.

 4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118,133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон      

                                                  ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ***** эрэн сурвалжилсугай.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4. дэх хэсэгт зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, хүсэлт гаргагч ****-д мэдэгдэхийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Хархорин сумын сум дундын цагдаагийн байгууллагад даалгасугай.
  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч **** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.ДАГИЙМАА