| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лоолгойн Нямдорж |
| Хэргийн индекс | 2326003730001 |
| Дугаар | 2025/ДШМ/15 |
| Огноо | 2026-03-02 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/15
2026 оны 3 сарын 02 2026/ДШМ/15
З.Т-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа, Г.Адъяатогтох
Шүүгдэгч З.Т
Иргэний хариуцагч Т.Ч /цахимаар/
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргалын даргалж шийдвэрлэсэн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/300 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаагийн гомдлоор шүүгдэгч З.Т-д холбогдох эрүүгийн 2326003730001 тоот хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн **** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, *** боловсролтой, *** мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн *** сумын *** ажилтай, ам бүл ***, *** нарын хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас Хөдөлмөрийн хүндэт медаль, Санхүүгийн тэргүүний ажилтан шагнал авч байсан, хэрэг хариуцах чадвартай, З.Т /РД: ***/.
З.Т нь Өвөрхангай аймгийн **** сумын **** ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн *** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Сумын 2023 оны төсөвт тодотгол хийх тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан “Услалтын систем” бүтээн байгуулах ажлын 20,000,000 төгрөгийн төсвийг Төсвийн тухай хуулийн 60.3 дугаар зүйлийн 6-д заасныг зөрчиж төсөвт тусгасан нэршил, зориулалтын дагуу ашиглалгүй иргэн Г.Б-той 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “Ногоон байгууламжийн талбай хашаажуулах ажлыг гүйцэтгэх” гэрээг 20,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр шууд гэрээ байгуулан түүнээс техникийн тодорхойлолтод заасан 330 метр урт төмөр хашаа, 150 ширхэг шон, хаалга огт авалгүйгээр 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус сумын төрийн сангаас 16000000 төгрөгийг шилжүүлэн өгч, иргэн Д.Б-ийн дансаар дамжуулан өөрийн хамаарал бүхий хүн болох төрсөн хүү Т.Ч-ын 10,000,000 төгрөгийн өрийг төлж мөн 6,000,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлэн өгч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: З.Т ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс *** овогт З.Т ийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Тийг нэг жилийн хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч З.Т-д мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолохоор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч З.Т-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд болон эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч З.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Өвөрхангай аймгийн *** сумын Засаг даргын тамгын газарт 16,000,000 төгрөгийг, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 1650000 төгрөгийг тус тус төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Эрүүгийн 2326003730001 дугаартай хэргийн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа миний бие Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 2025/ШЦТ/300 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн авч танилцаад шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зэрэг үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Үүнд: Анхан шатны шүүх Өвөрхангай аймгийн *** сумын засаг даргаар ажиллаж байсан 3.Т-ийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн. Гэтэл иргэн Г.Б, Б.Б нартай байгуулсан "Ногоон байгууламжийн талбай хашаажуулах ажлыг гүйцэтгэх" гэрээнд тус сумын Тамгын газрын дарга Б.Б гарын үсэг зурсан байдаг. Тухайн гэрээнд холбогдох мөнгийг Төрийн сангаас тус сумын тамгын газрын нягтлан Д.Д зарлага гаргасан байдаг.
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т “дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна” 16.4.15-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргын Тамгын газрын төсвийн шууд захирагч байна” гэж заасан. Мөн төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Бүх шатны төсөв нь тухайн шатны төсвийн ерөнхий нягтлан бодогчтой байна.” 24.4-т "Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно" гэж тус тус заасан байхад *** сумын Тамгын газрын дарга Г.Б дээрх 2 гэрээнд гарын үсэг зурж, нягтлан Д.Д тухайн гэрээг үндэслэн төсвийн хөрөнгийг зарлага хийж гаргасан.
Энэ тохиолдолд шүүхээс "... шүүгдэгч 3.Т нь Өвөрхангай аймгийн *** сумын Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн *** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн "сумын 2023 оны төсөвт тодотгол хийх тухай" тогтоолын хавсралтаар батлагдсан Услалтын систем бүтээн байгуулах ажлын 20,000,000 төгрөгийн төсвийг Төсвийн тухай хуулийн 60.3 дугаар зүйлийн 6-т заасныг зөрчиж төсөвт тусгасан нэршил, зориулалтын дагуу ашиглалгүй иргэн Г.Б-той 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр "Ногоон байгууламжийн талбай хашаажуулах ажлыг гүйцэтгэх" гэрээг 20,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр шууд гэрээ байгуулан түүнээс техникийн тодорхойлолтод заасан 330 метр урт төмөр хашаа, 150ш шон, хаалга огт авалгүйгээр 2023 оны 08 сарын 31-ны өдөр тус сумын төрийн сангаас 16,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч, иргэн Д.Б-н дансаар дамжуулан өөрийн хамаарал бүхий хүн болох төрсөн хүү Т.Ч-ын 10,000,000 төгрөгийн өрийг төлж, мөн 6,000,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлэн өгч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна” гэж дүгнэсэн нь нотлогдохгүй бөгөөд үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцэхгүй.
Шүүгдэгч 3.Т нь "Усжуулалт систем"-д төсөвлөсөн 20,000,000 төгрөгөөс 16,000,000 төгрөгийг 20,000,000 төгрөгөөр худалдан авсан хашаагаа Улаанбаатар хотоос *** сум руу тээвэрлэх, туулайн тор 2,125,000 төгрөг, туулайн торны төмөр 20,000 төгрөг, цахилгааны цагаан утас 120,000 төгрөг, хашаа будах будаг 1,440,000 төгрөг, багс өнхрүүш 33,000 төгрөг, бээлий 50,000 төгрөг, будаг шингэлэгч 220,000 төгрөг, цэцэрлэгт хүрээлэнд 10ш хүчин чадал өндөр чанартай сүүлийн үеийн гэрэлтүүлэг 4,700,000 төгрөг, хар өнгийн кабелийн утас 772,000 төгрөг, хотоос төмөр хашаа ачсан тээврийн хөлс 1,000,000 төгрөг, хашаа барьсан хүмүүст 2,800,000 төгрөг цалин, хашаа будсан хүмүүст 500,000 төгрөг цалин, 2 тонн цемент 1 тонн 480,000 нийт 960,000 төгрөг, хайрга татсан машинд 186,000 төгрөг, туулайн тор гэрэлтүүлгийн тээврийн хөлс 200,000 төгрөг, гагнуурын аппарат 280,000 төгрөг, электрод 25,000 төгрөг, шүрүүп 25,000 төгрөг, хашаа барьсан ажилчдад хоол унд тарьж төгрөг гэх мэт зардлууд гаргаж 1,8 га газарт барьсан хашаандаа 5400 мод цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулсан байдаг.
Энэ үйлдэл нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан бодит улсад 16,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж 3.Т-ээс 3,000,000 төгрөгийг Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гарахаас өмнө газрын шахаж шаардаж 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Авлигатай тэмцэх дансанд барьцаа хохирол гэсэн нэртэй 100900033401 дугаартай Төрийн сангийн дансанд шилжүүлж авсан байдаг.
3.Т нь бага мөнгөөр их ажил хийхийг хичээсэн, төрд давуу бүтээсэн мэдүүлдэг. Энэ нь ч үнэний ортой бөгөөд 36,000,000 төгрөгөөр хийж хөрөнгөөс ажил нь 50 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэхээр тооцоо гардаг. Төсвийн хашаажуулалтад гарсан 36,000,000 төгрөгийг бүгдийг *** суманд бүтээн байгуулсан болон цэцэрлэгжүүлэлтийн учруулсан ажилд зарцуулсан байхад төрд хохирол учирсан гэж үзэж дахин 3.Т-ээс 16,000,000 төгрөгийг үндэслэлгүйгээр гаргуулж, 3.Т-ийг хохироож, дээр нь гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь шударга бус бөгөөд Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан.
Энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоход 20,000,000 төгрөгөөр худалдан хөрөнгөжсөн хашааны төмрөөс бусад хөрөнгийг үнэлүүлж төрөөс үндэслэлгүй буцаан нэхэмжлэх үндэслэлээр Иргэний шүүхэд хандаж өөрөөсөө гарсан зардлуудаа бүрэн үндэслэлтэй.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/300 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй зааснаар болгож, 3.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Прокурор Б.Буяндалай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болж өнгөрсөн үйл явдал бүрэн шалгагдаж тогтоогдсон. Харин анхаарах зүйл нь цаг хугацааг л авч байна. Өр төлсөн цаг хугацаа, мөнгө зарцуулсан цаг хугацаа, худалдаж авсан цаг хугацаа гээд нэлээдгүй өндөр дүнтэй гэрэлтүүлэг, туулайн тор гэдэг зүйлийг хэзээ худалдаж авсан бэ гэдэг нь хэрэгт тодорхой харагддаг. Анх 8 дугаар сарын сүүлээр хашаа барих үед эдгээр зүйлүүдийг аваагүй. Үүнээс хойш 2 сарын дараа 10, 11 дүгээр сард худалдан авалтууд хийгдсэн нь тогтоогдсон. Т.Чын хэлээд байгаа 2024 оны дүгээр 9 дүгээр сарын 7-ны өдөр би өрөө өөрөө төлсөн гэдэг. Монгол улсын харцага Бямба-Отгоны мялаалга наадам Өвөрхангай аймагт зохион байгуулагдах үед Б-ээс 10,000,000 төгрөгийг шилжүүлж авсан байдаг. Үүнийг 2024 оны дүгээр 9 дүгээр сарын 07-ны өдөр түрүүлж төлсөн. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд зөв дүгнэлт хийсэн гэж прокурорын зүгээс үзэж байна. Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад болон өөртөө давуу байдал олгосон гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь үндэслэлтэй учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч З.Т нь хотоос төмөр хашаа авахдаа тээврийн зардалд 1,000,000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан. Энэхүү үйлдэл нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байхад З.Т-ийг улсад 16,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол гарахаас өмнө 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Авлигатай тэмцэх газрын “барьцаа хохирол” гэсэн нэртэй 109033401 дугаартай Төрийн сангийн дансанд барьцаа байдлаар шилжүүлж авсан баримт нь хэргийн материалд авагдсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу шүүгдэгч хэн нэгэнд давуу байдал олгоогүй, төсвөөс гарсан бүх хөрөнгийг тухайн цэцэрлэгт хүрээлэн барихад зарцуулсан тооцоог гомдолд нэг бүрчлэн бичсэн. Төсвийн тодотголоор ногоон байгууламж, хашаажуулах, усжуулалтын систем байгуулах ёстой 20,000,000 төгрөгийг төсвөөс зөвхөн 16,000,000 төгрөгийг олгосон. 16,000,000 төгрөгийг ногоон байгууламж барих, цэцэрлэгт хүрээлэн барих, 20,000,000 төгрөгөө жижиг хашаа барьж байхаар том хашаа барья гэж гэрэлтүүлэгтэй болгож дотор нь мод тариж, цэцэрлэгт хүрээлэн болгоё гэсэн. Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан нь буруу. Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглахдаа хөрөнгө завшсан байвал төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах гэмт хэрэг болно. Хэрвээ хөрөнгө завшаагүй байвал Төрийн албаны тухай хуулиараа албан тушаалаас чөлөөлөх хариуцлага оногдуулах ёстой байсан. Гэтэл шүүхээс төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан бусдад болон өөртөө давуу байдал үүсгэсэн гэж үзэж байгаа боловч хэнд ямар давуу байдал үүсгэсэн гэдэг нь нотлогдохгүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүгдэгч З.Т гэрээ байгуулж өөрөө төсвөөс мөнгө гаргасан зүйл байхгүй. Харин *** сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон нягтлан 2 гэрээнд гарын үсэг зурсан. Усжуулалтын системд 20,000,000 төгрөг зарцууллаа гэж зааж хамт баталсан хэрнээ хашаажуулах 2 гэрээнд гарын үсэг зурсан. Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно гэж заасан байхад төсвийн ерөнхий нягтлан бодогч Батцэцэг, Должинсүрэн нар нь төсвөөс хөрөнгө гаргасан. *** сумын Засаг даргын Тамгын газрын дарга, нягтлан хоёрын үйлдэл, оролцоо байсан гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Гомдлын агуулга нь гэмт хэрэгт яллагдагчаар татах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байхад шүүгдэгч З.Тийг гэм буруутайд тооцож гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Энэ үндэслэлээр 16,000,000 төгрөгийг урьдчилан шахалт шаардлагаар төлөвлөсөн нөхцөл байдал хэрэгт харагддаг. Төсвийн байгууллагад учирсан хохирол тогтоогдохгүй байгаа. Хэргийн материалтай танилцаж байхад бүтээн байгуулалтын ажил дуусаагүй, хүлээж аваагүй ажиллагаанууд хийгдэж байсан. Энэ үед нь шалгалтын ажил орсноор ажил таслан зогсоогдож урьд нь захиалсан байсан бараа материалуудаа гүйцээж авах ажлуудыг нөхөн гүйцэтгэсэн үндэслэлүүд байгаа. Төсвийн хөрөнгийн зарцуулалтын талаар *** сумын Засаг даргын Тамгын газрын дарга, нягтлан бодогч нар хамтран өөрсдөө сум орон нутгийн бүтээн байгуулалт, сумын ой болохтой холбоотой арга хэмжээг гүйцэтгүүлэхийн тулд мөнгө төгрөгийг гаргах, хашаажуулалт хийх, усжуулалт хийх ажлаа хамтран гүйцэтгэсэн. Шүүгдэгч З.Т нь хувийн эрх ашиг сонирхлын үүднээс хувьдаа мөнгө авч байгаа үйлдэл биш. Төсвийн зарцуулалт болон зохицуулалт нь буруу байсан. Үүнээс болж бодитоор хэнд ямар хохирол учирсан бэ? гэвэл учирсан хохирол байхгүй. Хэргийн материалаас харахад авсан бараа материалууд нь агуулах складад байсан, бүтээн байгуулалттай холбоотой материалууд хүртэл авагдсан. Б.Хандмаа өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэлгүй, хэлбэрийн төдий агуулгатай шинжтэй байна. Мөн учирсан хохирол, хор уршиг байхгүй учраас гэмт хэрэгт тооцох үндэслэл байхгүй гэв.
Шүүгдэгч З.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын засгийн газраас тэрбум модны хүрээнд мод тарих байсан. Манай *** сум 20000-н мод тарих гэрээтэй байсан. *** сумын тохижилт хуучин наадмын талбай муудсан учраас сумын 100-н жилийн ой болох гээд тулсан асуудал их байсан. Би 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр *** сумын Засаг даргаар томилогдсон. Хамгийн түрүүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар тэрбум модны хүрээнд мод тарих ёстой гэж бодсон. Аймгийн Засаг даргатай сумын Засаг дарга гэрээ байгуулсан. Мөн сумын тохижилт хуучин наадмын талбай хэт муудсан учраас түүнийг ашиглалтад оруулах зорилготой байсан. Ингээд хайсыг хийе гээд төслөө боловсруулж Засаг даргын Тамгын газрынхаа ажилчидтай ярилцсан. Нийтдээ 1,8 га газрыг хашаажуулж, дотор нь 5200 мод тарьсан. Мод нь нэлээдгүй үнэтэй, өндөр насжилттай модоор тарьсан. Хашааны хувьд бид нар ярилцаж байгаад хашаа барья, хашааны хувьд гайгүй боломжийн 1,4 метр өндөртэй, жижиг 1,1 метр биш цэцэрлэгжүүлэлтийн өндөр хашааг сонгож авсан. Хашааг хашаажуулалтынхаа мөнгөнөөс татаад шууд гэрээ хийж худалдан авалт хийсэн. Худалдан авалтыг хийхдээ хямдхан авч чадсан байгаа. Мөн нэлээдгүй их хэмжээний зардал гаргаад нэлээн бага зардлаар их хэмжээний материалыг авч чадсан байдаг. Сумын Засаг даргын тамгын газрын дарга, ерөнхий санхүүч бид хэд сууж байгаад усжуулалтын мөнгө сумын хувьд ач холбогдолгүй, усжуулалтын шинэ машин тээвэрлэдэг, усжуулалтын мөнгө хийхээр хашаа босгоё гэдэг талаар ярьсан. Харин мэдүүлгүүд дээр энэ тухай байхгүй байсан. 2023 оны 10 дугаар сарын 17-нд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулъя гэдэг талаар Иргэдийн хурлын дарга, нарийн бичгийн даргад мэдэгдсэн. Гэтэл Мандал-Овоо чиглэлийн өндөр хүчдэлийн асуудал яригдаж манай сумын Алтан талын багаар өндөр хүчдэлийн шугам дайрна гэж малчдаас саналыг нь авах, малчдадаа зөвшөөрүүлэх ажил гарч аймгийн Засаг дарга биечилж над руу ярьсан. Ингээд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ асуудлыг хэлэлцээгүй байсан. Мөн нутгийн хөдөлмөрчдийг бүтээн байгуулалтын ажилд оролцуулж ажилгүй байгаа хүмүүсээ ажиллуулъя гэдэг юм яриад 6 хүн ажиллуулсан. Үүний 2 ажилтан нь манай ажилтан байсан. Би 2 ажилтандаа 200,000 төгрөг өгье гэж ярьсан. Нөгөө 4 хүнд нь тус бүр 600,000 төгрөгийн цалин олгосон байгаа. Ингээд хайсаа авч байхад зардал гарсан. Хайс нь шаланз дүүрэн төмөр болсон. Тухайн үедээ шаланз дүүрэн төмрийг хотоос авчрахад 3,000,000 төгрөгөөр авчирсан. Харин нутгийн хүүхэд таарч 1,500,000 төгрөгөөр авчиръя гэж ярилцаж сүүлдээ 1,000,000 төгрөгөөр тохиролцож авчирсан. Би хүүхдээсээ 6,000,000 төгрөгийн зардал гарах гээд авсан. Мөн өөрөөсөө болон эхнэрээсээ мөнгө авсан байгаа. Мөн ажилчид надаас цалингаа нэхэж өгч чадахгүй нэг нутгийн найз Энхмаагаас 1,200,000 төгрөгийг зээлсэн. Би *** суманд ганц нэг хайсны ажил биш 20 гаруй ажил хийсэн. Сүүлийн хэдэн жил *** суманд бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй байсан. Би цалинд 2,800,000 төгрөгийг олгосон байдаг. Мөн гагнуурын аппарат, цемент, шүрүүп, электрод болон хоолны зардал бензиний зардал гарсан байгаа. Би хүүхдээсээ дэмжлэг үзүүлээч гэж хэлсэн. Би хот руу 3-4 удаа явахдаа улсын нэг ч төгрөгийн зардал аваагүй. Харин өөрийн зардлаар явж байсан. Би сумын Засаг даргын ажлыг жил гаран хийхдээ засгийн машин унаагүй. Би хувийн машинаараа явж байсан. Би өөрийнхөө хийсэн зүйлийг бүтээн байгуулалт гэж боддог. Мөн бага зардлаар их юм хийх гэж явсан. Гэрээг сумын Засаг даргын Тамгын газрын дарга хийсэн гэв.
Иргэний хариуцагч Т.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 16,000,000 төгрөгийн санхүүжилт орж ирэхээс өмнө 2,800,000 төгрөгийн, бусад зардал 6,000,000 төгрөгийн зардлыг өгсөн байсан. Дараа нь өр төлсөн гээд байгаа 10,000,000 төгрөгийг би өөрийн 5540400553 данснаас шилжүүлж 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр буцаагаад шилжүүлсэн гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаагийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
З.Т нь Өвөрхангай аймгийн *** сумын Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн *** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Сумын 2023 оны төсөвт тодотгол хийх тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан “Услалтын систем” бүтээн байгуулах ажлын 20,000,000 төгрөгийн төсвийг Төсвийн тухай хуулийн 60.3 дугаар зүйлийн 6-д заасныг зөрчиж төсөвт тусгасан нэршил, зориулалтын дагуу ашиглалгүй иргэн Г.Б-той 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “Ногоон байгууламжийн талбай хашаажуулах ажлыг гүйцэтгэх” гэрээг 20,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр шууд гэрээ байгуулан түүнээс техникийн тодорхойлолтод заасан 330 метр урт төмөр хашаа, 150 ширхэг шон, хаалга огт авалгүйгээр 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус сумын төрийн сангаас 16000000 төгрөгийг шилжүүлэн өгч, иргэн Д.Б-ийн дансаар дамжуулан өөрийн хамаарал бүхий хүн болох төрсөн хүү Т.Ч-ын 10,000,000 төгрөгийн өрийг төлж мөн 6,000,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлэн өгч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Засаг дарга З.Т уурлаж нягтлан Д.Д-г бид хоёрт хүн бүтээн байгуулалт хийе гэхээр дандаа болохгүй, байхгүй гэж байдаг гэж хэлж байсан. Тэгээд тамгын газрын хурал хийхээрээ нягтлан Д.Д-г мөнгөө шилжүүл гэж шахаж загнадаг. Нэг болохоор барьсан хашаагаа хүлээж авахгүй байна. Хурдан мөнгөө шилжүүл. Ажил удаан явагдаж байна. Д.Д-д хариуцлага тооц гэж тамгын дарга Б үүрэг өгч байсан. Энэ нь эргээд хууль бус болно гэж тайлбарлахад Засаг дарга З.Т би ИТХ-ын тогтоолын нэршлийг өөрчлүүлж, хайсан хашаа болгоно. Хуралтай би өөрөө ярина гэж надад хэлсэн. Барьсан хашааг хүлээн авах ажлын хэсэг томилогдож барьсан хашааг хүлээн авахаар 2023 оны 10 дугаар сарын 15-ны үед очиход Засаг дарга өрөө хашааг хүлээлгэж өгнө гээд байж байсан. Тэгэхээр нь нөгөө хашаа барьсан хүмүүс байлцаж, хашаагаа хүлээлгэн өгч, акт дээр гарын үсэг зурах ёстой талаар хүлээн авах комиссын зүгээс Засаг даргад хэлсэн. Тэгсэн Засаг дарга хийсэн ажил байгаа юм чинь хүлээгээд ав. Тэр хоёр хүн байх шаардлагагүй. Би энэ хашааг материалыг нь аваад өөрөө хийж байхад хүлээгээд ав гэж хэлсэн. Хашаа будаггүй байсан учир хүлээн авах комисс хашааг хүлээн аваагүй” … гэх мэдүүлэг /1хх-ийн 71-73, 2хх-ийн 148-150-р хуудас/
Иргэний хариуцагч Т.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 5540400553 тоот дансыг би дангаар эзэмшдэг. Бадамсүрэн гэдэг нь манай ээж Наранхүүгийн төрсөн дүү болох хүн юм. Би Б эгчээс байнга л мөнгө төгрөг н эргүүлж өгч байдаг л даа. Энэ мөнгийг чухам яах гэж авсныг мэдэхгүй байна. Бас л зээлж авч байсан юм болов уу. Наад 6683-тай данс руу яах гэж мөнгө шилжүүлсэн болохоо ч сайн мэдэхгүй байна. Бодвол тухайн данс эзэмшигчид өгөх ёстой болоод л өгсөн байх. Мөнгө зээлсэн байсан юм болов уу. Тэгээд эргүүлээд өгөхдөө баярлалаа гээд л шилжүүлсэн байх. Яг тодорхой бол санахгүй байна. Энэ дансыг хэн гэж хүний данс болохыг ч гэсэн мэдэхгүй байна. Батгэрэлийн Нарангэрэл гэдэг нь миний бэр эгч байгаа юм. Нарангэрэл эгчээс 10 сая төгрөг зээлж байсан. Тэрийг өгсөн байх учиртай. Хэдийд ямар зорилгоор зээлснээ санахгүй байна. Урд хормойгоо авч хойд хормойгоо нөхнө гэгчээр л мөнгө хэрэг болсон үедээ зээлж байсан. Тэгээд эргүүлээд өгч байсан. Сая намар л өгсөн санагдаад байна. Бараа авах гэж байсан л юм болов уу. Тэгээд л эргүүлээд өгч байсан. Би хавар машин эвдрээд тэндээс баахан мөнгө зээлчихсэн байсан юм. Тэрийгээ урд хойдохоороо нөхөөд л яваад байгаа юм. Тэр хашааны мөнгө нь уг нь төрийн сангаас гарах ёстой байсан боловч гаргахгүй байгаад байсан. Тухайн үед барааны үнэ өсөх гээд байна. Тэгээд энд тэндээс мөнгө авч байгаад тэр төмрийг урьдчилаад авчихсан юм. Ер нь бол аав сайн мэдэж байгаа. Миний ойлгож байгаагаар Б эгчээс 10 сая төгрөг зээлээд, надаас 5 сая төгрөг зээлээд, 5 сая төгрөгийг нь хаанаас авсан болохыг мэдэхгүй байна. 20 сая төгрөг тушаагаад төмрөө авчихсан. Тэгээд дараа нь төрийн сангаас нөгөө төмрийн мөнгө нь нөгөө хүнийх нь данс руу орно биз дээ. Тэрийг нь Б эгчийн данс руу хийлгэсэн. Тэндээс Б,эгч зээлүүлсэн 10 сая төгрөгөө авч үлдэгдлийг нь над руу шилжүүлсэн гэж ойлгож байгаа. Нарийн хэнээс хэдэн төгрөг шилжүүлж яаж авсныг бол аав мэдэж байгаа. Манай сумын 100 жилийн ой болох гэж байгаа учраас ойгоороо нэг сайхан цэцэрлэгт хүрээлэнтэй л болчихъё гэсэн бодолтой байсан юм … гэх мэдүүлэг /2хх-ийн 155-156-р хуудас/,
Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... З.Т дарга 2023 оны 06 дугаар сард шинээр томилогдож ирсэн бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр сумын 2023 оны төсөвт тодотгол хийж Хөдөө аж ахуйн салбарт услалтын системийн ажилд 20,000,000, Хөдөө аж ахуйн салбарт талбай хашаажуулах ажилд 20,000,000 суулгасан байсан. Дээрх хоёр ажил нь 2022 онд явагдсан эрэмбээр 1 болон 5 дугаар багын иргэдийн ногоон байгууламж бариулах саналын дагуу сумын төвийн Хүрэмт 3 дугаар багт байрлах газарт цэцэрлэгт хүрээлэн барих ажилд зарцуулагдсан. Төсөвт сууснаар талбай хашаажуулах 20,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын дагуу иргэн Г.Бямбацогттой гэрээ байгуулж, гэрээний дагуу төмөр хашаануудыг авч ирж, сумын иргэдээр хашааг суулгуулсан. Дараа нь төсөвт услалтын системд төлөвлөсөн 20,000,000 төгрөгийн төсвийг Засаг дарга ИТХ-аар хэлэлцүүлж, нэрийг нь солиулаад хайсан хашаа болгосон гэж хэлж иргэн Б.Балжиннямтай гэрээ байгуулах захирамж гаргасан. Энэ дагуу би гэрээнд гарын үсэг зурж, Б.Балжинням хашааны төмөрнүүдийг авч ирж, мөн манай сумын иргэд хашааг суулгасан. Үндсэндээ нийт 40.000.000 төгрөгөөр нэг цэцэрлэгт хүрээлэнгийн хашаа байгуулсан гэсэн үг. Хоёр гэрээг надад манай нягтлан Должинсүрэн авч ирж гарын үсэг зуруулж байсан. Манай сум 2023 онд төсвийн санхүүжилтээр нийт 3 хашаа байгуулсан. Үүний нэг нь одоо яригдаад байгаа цэцэрлэгт хүрээлэнгийн хашаажуулалт, цэцэрлэгт хүрээлэн байгуулах санааг засаг дарга З.Т гаргасан бөгөөд үүнийгээ 100 жилд зориулсан томоохон бүтээн байгуулалт гэж тайлбарлаж байсан. Бичиг техникийн алдаа гарсан. Засаг даргын гэрээ байгуулах захирамжид 20,000,000 төгрөг гэсэн байгаа … гэх мэдүүлэг /1хх-ийн 11-12-р хуудас/,
Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... З.Тийн хүү нь гэх Т.Ч гэх залуу 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр надтай холбогдож, 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нийт 52 метр урттай хашааг Баруун салааны зуслангийн газарт хийлгэж суулгалтын ажлыг нь би хийж өгч анх Т.Ч гэх залуутай танилцсан байдаг. Үүний дараа буюу мөн оны 07 дугаар сарын 27-ны өдөр З.Т гэх хүн миний 99360235 дугаартай утас руу залгаж нийт 20,000,000 төгрөгөөр хашаа авах хүсэлтэй байна гэж хэлсэн бөгөөд манай байгууллагаас хийдэг хашаанууд үнэ болон чанараасаа хамаараад 8-9 төрөл байдаг талаар тайлбарлахад манай хүүгийн хийлгэсэн хашаатай ижил хашааг авмаар байна гэж хэлсэн. Тэгээд бид ярьж байгаад НӨАТ-гүй үнээр буюу 20,000,000 төгрөгөөр хоёр хаалганы урт нь ороод нийт 678 метр урттай, 326 ширхэг хашаа, 2 хаалгыг надаар хийлгэхээр тохирсон. Надад З.Т өөрийгөө *** сумын Засаг дарга бөгөөд уг худалдаж авч байгаа хашааг Төрийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэх тул санхүүжилт нь Төрийн сангаас орж ирнэ, гэхдээ урьдчилаад хашаагаа авчихмаар байна гэх саналыг утсаар тавьсан. Гэхдээ би тухайн үед нь зөвшөөрөөгүй. Учир нь би тэр хүнийг танихгүй. Мөн хувиараа бизнес эрхэлж байгаа тул мөнгөө авсны дараа хашаагаа өгөх болно гэдгээ хэлсэн. Миний энэ үгийг сонсоод З.Т-ийн зүгээс за би хүнээс мөнгө зээлээд чамд өгье. Чи харин Төрийн сангаас санхүүжилт орж ирэхээр надад буцаагаад шилжүүлээрэй гэж хэлсэн учир бид хоёр тохиролцсон. З.Т гэх хүн өөрийн биеэр ирж надтай уулзаад 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 5000000 төгрөгийг манай дүү Б.М-ын данс руу шилжүүлж өгсөн. Үүний дараа бид З.Т-ийн авч ирсэн том оврын 16-43 ӨВЕ улсын дугаартай машинд хоёр хаалганы урт нь ороод нийт 678 метр урттай 326 ширхэг хашаа, 2 хаалгыг ачиж өгсөн. Би үлдэгдэл мөнгөө өөрийн Хаан банкны данс руу авах гэтэл Голомт банкнаас үлдэгдэл мөнгийг шилжүүлнэ, Голомтын данс байна уу гэж З.Т асуусан. Би хэдийгээр Голомт банкны данстай ч гэсэн дансны дугаараа мэдэхгүй учир хамт байсан найз охин Б.А-ийн эзэмшлийн Голомт банкны данс руу 15,000,000 төгрөгийг шилжүүлэн авч З.Т хашаагаа аваад явсан. Хэсэг хугацааны дараа З.Т болон хүү Т.Ч нар нь над руу утсаар залгаж Төрийн сангийн мөнгө орж ирсэн үү гэж асуудаг байсан. Гэхдээ мөнгө нь орж ирэхгүй байж байгаад 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Төрийн сангийн данснаас миний Хаан банкны 5031755631 дугаартай данс руу 16,000,000 төгрөг шилжиж орж ирсэн. Үүнтэй зэрэгцээд Т.Ч над руу мөнгө орж ирсэн үү гэж залгаж асуусан. Би мөнгө орж ирсэн аль данс руу шилжүүлэх вэ гэхэд 5035125661 дугаартай данс руу шилжүүлчих гэж хэлэхээр нь мөнгийг нь тэр өдрөө 5035125661 дугаартай данс руу шилжүүлсэн байдаг. Гэтэл Авлигатай тэмцэх газраас мөрдөгч над руу холбогдож хашаа худалдсан асуудлаар мэдүүлэг авна гэж дуудсан. Тэгэхээр нь би өөрийн таньдаг өмгөөлөгч ах руу залгаж болсон асуудлын талаар хэлж зөвлөгөө автал ямар нэгэн асуудалгүй очоод үнэн зөв мэдүүлгээ өгчих гэж хэлсэн. Тэгээд арай мэдүүлгээ очиж өгөөгүй байж байтал Т.Ч 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Viber-р над руу гэрээ байгуулсан талаар зураг явуулж Авлигатай тэмцэх газраас чам руу ярьж асуулга авах байх. 20,000,000 төгрөгөөр хашаа нийлүүлсэн. Одоо 4,000,000 төгрөгөө авах дутуу байгаа гэж хэлээрэй. Айх юм байхгүй гэж ярьсан. Гэхдээ би Т.Чын хэлснээр мэдүүлээгүй. Үнэн зөвөө мэдүүлсэн байгаа. Нэг ийм л асуудал болоод байна … гэх мэдүүлэг /1хх-ийн 14-15, 17-18-р хуудас/,
Гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Т.Ч бид хоёр Монгол Улсын Бизнесийн их сургуулийг 2011-2015 онд нэг ангид хамт сурч төгссөн найзууд байгаа юм. З.Т-ийг Т.Ч-ын аав гэдгээр нь мэднэ. Б.Б гэх хүнийг бол огт мэдэхгүй. Би хашааны үлдэгдэл мөнгөө өгч чадахгүй байсан учраас авсан хашаагаа фейсбүүкээр зар тавьж худалдах арга хэмжээ авсан. Энэ зарыг З.Т над руу залгаж чи хашаа зарах гэж байгаа юм уу? Би Ч-ын аав байгаа юм. Төрийн байгууллагад авах гэж байгаа юм. Чи хашаагаа НӨАТ-тэй зарах уу? гэж асуухаар нь би НӨАТ-ийн баримт шивэх юм бол 20,000,000 төгрөгөөр зарна гэж бид хоёр тохиролцоод З.Ч-аар дамжуулж харилцаж байгаад гэрээ байгуулж би хашаагаа З.Т гэх хүнд 20,000,000 төгрөгөөр зарсан. Гэрээний санхүүжилт мөнгө нь эхлээд 14,000,000 төгрөг, дараа нь 6,000,000 төгрөг миний Голомт банкны 1105067354 дугаартай дансаар орж ирсэн. Мөнгө орж ирсэн даруйд би 15,000,000 төгрөгийг Батсайхан Анужин гэсэн 1605125949 дугаартай Голомт банкны данс руу шилжүүлсэн. 15,000,000 төгрөг шилжүүлээд байгаа нь миний 18,000,000 төгрөгөөр хашаа худалдаж авсан мөнгөний үлдэгдэл төлбөр юм. Үлдсэн 6,000,000 төгрөгийг орж ирсэн даруйд З.Ч надаас мөнгө зээлээч гэж гуйсан учир би 5,000,000 төгрөгийг З.Чад найзууд гэдэг утгаараа итгээд зээлүүлсэн. Ер нь бид хоёр бол бие биедээ мөнгө зээлээд явдаг … гэх мэдүүлэг /1хх-ийн 20-21, 23-24-р хуудас/,
Гэрч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар төсвийн шууд ерөнхийлөн захирагч засаг дарга 20,000,000 төгрөгийн бараа, ажил үйлчилгээг харьцуулалтын аргаар шууд худалдан авалт хийнэ гэж заасны дагуу Засаг дарга З.Т өөрийн эрх мэдлийн хүрээнд байгууллагуудаас үнийн санал авч, өөрөө гэрээрээ Улаанбаатар хот руу явж нөгөө талын хүмүүсээр гарын үсэг зуруулчхаад авч ирсэн. Би тамгын дарга Б.Б-ээр гарын үсэг зуруулсан. Дараа нь бараа материал нийлүүлэх ажил явагдаж Г.Бямбацогтоос нэхэмжлэл ирүүлсний дагуу 20,000,000 төгрөгийг Г.Б-ын данс руу шууд шилжүүлж өгсөн. Харин хоёр дахь гэрээ байгуулсан Б.Б руу нэхэмжлэлийн дагуу 16,000,000 төгрөгийн шилжүүлж, үлдэгдэл 4,000,000 төгрөгийг ажлаа бүрэн хүлээж аваагүй байгаа тул шилжүүлж өгөөгүй байгаа. Засаг дарга З.Т над руу утсаар ярьж хотоос одоо хашаагаа аваад гарч байна. Үлдэгдэл мөнгөө шилжүүл гэж хэлсэн. Би ажлаа хүлээж авчхаад үлдэгдэл мөнгөө шилжүүлж өгнө гэж тайлбарласан боловч яагаад мөнгөө шилжүүлэхгүй байна. Ажлаа хий гэж загнасаар байгаад үлдэгдэл 6,000,000 төгрөгийг шилжүүлж авсан … гэх мэдүүлэг /1хх-ийн 26-27-р хуудас/,
Гэрч А.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Засаг даргын жолооч М.Н надтай хэзээ гэдгийг нь санахгүй байна ямар ч байсан 2023 оны зуны сүүлээр ирж уулзаад Д ахаа төмөр хашаа барих ажлын гагнуурыг хийгээд өгөөч гэж хэлсэн. Хашаанууд нь төмөр шонтойгоо ирсэн байсан. Шонгуудыг нь нүх ухаж зоогоод, хашааг нь холбож гагнаж ажилласан. Засаг дарга дансны дугаараа өг гээд би эхнэр Ц.М-ын Хаан банкны 5552079918 дугаартай дансаар цалин гэж эхлээд 200,000 төгрөг, дараа нь 400,000 төгрөг авч байсан … гэх мэдүүлэг /1хх-ийн 29-р хуудас/,
Гэрч Э.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Бид нарын өдөр тутмын ажлыг бол М.Нямжаргал ах зааж зөвлөөд явдаг байсан. Харин Засаг дарга З.Т хааяа ирж бид нарын хийж байгаа ажлыг үзчихээд явдаг байсан. Эхлээд 200,000 төгрөгийг эгч Ц-ийн дансаар авсан. Дараа нь ажлаа дуусгачхаад 400,000 төгрөгийг засаг дарга З.Т-ээс өрөөнд нь орж бэлнээр 2023 оны 09 дүгээр сард авсан … гэх мэдүүлэг /1хх-ийн 31, 33-р хуудас/,
Гэрч Ж.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Жав ах Засаг даргатай уулзаад хашаа барьж байгаа юм чинь цалингаа авмаар байна гэж хэлтэл Засаг дарга за та нарт 200,000 төгрөг өгье гээд бид нарын дансны дугаарыг авч, миний Хаан банкны 5552075200 дугаартай данс руу 200,000 төгрөг орж ирсэн. Тэгээд М ах бид хоёрыг тамгын газраас цалин авч байгаа юм чинь цалин дахиж өгөхгүй. Үлдсэн хүмүүсийн цалинг дараа нь өгнө гэж Засаг дарга хэлсэн … гэх мэдүүлэг /1хх-ийн 35-36-р хуудас/,
Гэрч Т.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... За яг өдрийг нь санахгүй байна. Хино загварын том машинаар Улаанбаатар хотоос машин дүүрэн будаггүй, ойролцоогоор 300 гаруй төмөр хайсан хашаа, мөн тооны төмөр шон, хоёр ширхэг явган хүний хаалга, хоёр ширхэг автомашины гүйдэг хаалгыг авч ирснийг Засаг даргын Тамгын газрын хогны жолооч О, хувиараа мал малладаг Жав бид гурав буулгаж ЗДТГ-ын складанд хийсэн. Үүнээс хэд хоногийн дараа сумын наадмын талбайг тойруулаад нөгөө хайсан хашаагаар хашаа барих үүрэг чиглэлийг засаг дарга З.Т-ээс аман байдлаар надад хэлж “Хамт хийх хүмүүсээ өөрөө сумаасаа олоод хашаа барь. Өдрийн 40,000 төгрөгөөр цалинг бодож өгнө. 5-6 хүнтэй ажиллаарай” гэж хэлсэн. Өөрөөр ажил хийх хөдөлмөрийн гэрээ бичиг цаасны юм болоогүй. Ингээд би 2023 оны 09 дүгээр сарын эхээр гэж санаж байна сумын хогны жолооч О, гагнуурчин Д, малчин С, малчин Э, малчин Ж нарыг цуглуулаад засаг дарга З.Т-тэй уулзахад “Сумын бүтээн байгуулалтад сумын залуучууд оролцож байгаад баяртай байна. Бүтээн байгуулалт хийнэ. Хайсан хашаа барина” гэж хэлээд наадмын талбай дээр хоёр тусдаа хашаа барих өөрөө зурсан тойм зургаа бид нарт үзүүлж байсан. Тэгээд тэр зургаар нь барьж байтал сүүлдээ Засаг дарга хоёр хашааг нэг болгож зураг зураад бид нараар нэг том хашаа бариулсан. Нийтдээ 630 метр хашааг барьж, бүх шонгоо бетоноор газарт суулгаж, хашаануудыг гагнасан. Засаг дарга хашаа барих явцад шаардагдсан гагнуурын аппаратыг хоёр боодол электродтой авч ирж өгсөн. Цемент яг хэдэн шуудай орсныг бол санахгүй байна. О машинаар ачиж авч ирсэн. Дээрх материалыг яг ямар мөнгөөр авч байсныг мэдэхгүй. Засаг дарга л авч ирээд байсан. Миний цалин гэж надад 200,000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын эхээр миний Хаан банкны 5552067813 дугаартай данс руу шилжүүлж өгч байсан. Бусад ажилчдын цалинг бас дансыг авч шилжүүлж өгсөн байх. Хашаа барих зургийг Засаг дарга өөрөө тойм байдлаар гаргаж өгч бид нараар хийлгэсэн. Гэхдээ явцын дунд зураг нь өөрчлөгдсөн. Үүнээс болоод нийт авч ирсэн хашаанаас нь 20 орчим хашаа, мөн тооны шон үлдсэн. Одоо тэд нар нь ЗДТГ-ын складанд байгаа байх. Ганцхан удаа 16-43 ӨВЕ улсын дугаартай цагаан өнгийн машинаар хашаа, шон, хаалга ирж би буулгасан. Өөр машинаар хашаа хаалга шон ирээгүй. Тэр ганц удаа ирсэн хашаагаар одоо баригдсан байгаа цэцэрлэгт хүрээлэнгийн хашааг барьсан. Үлдэгдэл хашаа шон нь складанд байгаа байх. Надад хашаануудыг Улаанбаатараас авч ирсэн машины зураг нь хүртэл гар утсан дээр байгаа. Тэр машины урд талд сумын сургуулийн актлагдсан дотуур байрны засварт ашиглах барилгын материалууд байсныг нь бас бид нар буулгасан … гэх мэдүүлэг /1хх-ийн 42-43-р хуудас/,
Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Т.Ч над руу 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Хаан банкны 5540400553 дугаартай дансаа явуулж надаас 10,000,000 төгрөг зээлж авсан. Дараа нь Т.Ч надтай утсаар яриад тань руу материал гэж утгатай мөнгө орж ирнэ. Та зээлүүлсэн мөнгөө аваад үлдэгдэл мөнгөө над руу шилжүүлээрэй гэж хэлсэн санагдаж байна. Ингээд би өөрийн зээлүүлсэн 10,000,000 төгрөгөө авч, 6,000,000 төгрөгийг нь Т.Ч руу шилжүүлж өгсөн … гэх мэдүүлэг /1хх-ийн 56-57-р хуудас/,
Гэрч Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Тэр үед найз залуу Б.Балжинням нэг хүнээс мөнгө авах хэрэгтэй байна. Нөгөө мөнгө шилжүүлж өгөх хүн нь Голомт банкны данстай учир Голомтын данс руу шилжүүлэх юм байна. Чиний данс руу хийгээд авъя гээд миний 1605125949 дугаартай данс руу 15,000,000 төгрөгийг шилжүүлж авсан байдаг. Утга дээр нь хашаа гээд бичсэн байсан санагдаж байна. Бид хоёр тэр үед БНХАУ руу явж гутал оруулж ирсэн. Тэгээд гутлын мөнгө болон Б.Балжиннямын ажилд зориулах материалд мөнгөө зарцуулсан … гэх мэдүүлэг /1хх-ийн 63-р хуудас/,
Гэрч Ш.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Хайсан хашааг хүлээн аваагүй шалтгаан нь техникийн тодорхойлолтод зааснаар хашаагаа будаагүй байсан учир хашааг будсаны дараа хүлээн авна гэж үзээд тухайн үед хийсэн ажлыг хүлээн аваагүй … гэх мэдүүлэг /2хх-ийн 230-231-р хуудас/,
Гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Хаан банкны 5560041690 дугаартай данс бол миний эзэмшлийн данс мөн. Би Арвайхээр сумын 5 дугаар багт баригдаж байгаа 10 давхар орон сууцны барилга барьж байгаа бөгөөд энэ үйл ажиллагаанд мөнгө хэрэг болсон тул Т.Ч-аас 5,000,000 төгрөгийг тухайн үед зээлж авсан. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр би өөрийн эзэмшлийн 5305175152 дугаартай данснаас 5,000,000 төгрөгийг буцаагаад Т.Чад шилжүүлж өгсөн. З.Т надаас 10,000,000 төгрөг зээлж авсан. Гэхдээ яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Б гардийн цолны мялаалга наадам болоод Арвайхээр суман дээр болсон. Тэр дээр би сур харвааны амжилт гаргасан охинд би 10,000,000 төгрөгийг өгөхөөр болоод өгсөн. Тэрний өмнөхөн З.Т надаас 10,000,000 төгрөгийг зээлж авсан. Энэ 10,000,000 төгрөгийг надаас зээлэхээс өмнө би Т ахад мөнгө зээлж байгаагүй. Би энэ хүнээс мөнгө зээлж авч байгаагүй. Яг яаж хаана Т-д мөнгө өгсөн талаар үнэндээ санахгүй байна. Тэгээд наадмын урд өдөр билүү наадам болсон өдөр нь Т ахад мөнгө авах хэрэгтэй байна гэж хэлээд буцаагаад 10,000,000 төгрөгөө аваад, тэр мөнгөө дүү Д-аа АТМ-ээс гаргуулж, сур харвааны охинд өгсөн. Дансны хуулгаар дүү Д руу шилжүүлж өгсөн. Тэгээд Д-аас асуугаад наадам дээр хүнд 10,000,000 төгрөг бэлэглэсэн гэдгээ санаад дараа нь болохоор Тд өгсөн 10,000,000 төгрөгөөр санасан. Харин Т рүү яриад л шилжүүлж авсан. Би 5 дугаар багт 10 давхар байшин барьж эхлээд Ч-аас 2023 оны сүүлээр хэдэн төгрөг зээлсэн, гэхдээ хэдэн төгрөгийг хэзээ яаж зээлж байснаа яг сайн санахгүй байна. Харин зээлсэн мөнгөө буцаагаад өгсөн. Одоо бид хоёрт өр авлагын тооцоо байхгүй. Яг хаанаас яаж орж ирсэн байсан мөнгө байсан талаар санах юм алга байна. Бэлэн өгсөн ч байж магадгүй, дансаар шилжүүлж өгсөн байж магадгүй. Тухайн үед хүмүүс байрны урьдчилгаа гээд бэлэн мөнгө өгсөн байсныг нь Т-д өгсөн ч байж магадгүй. Миний эзэмшлийн Хаан банкны 5560041690, 5305175152, Хас банкны 5000337000 дугаартай данснаас л шилжүүлж өгсөн байгаа, би эхнэрийн данснаас бол шилжүүлж өгнө гэж байхгүй … гэх мэдүүлэг, /5хх-ийн 8-9 хуудас/,
Гэрч О.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би өөрөө *** сумын Хаан банканд 2017 онд ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад бол З.Т ах *** сумын ажиллаж байгаагүй. Харин одоо миний амьдарч байгаа байрны өөдөөс харсан байранд З.Т амьдардаг. Энэ утгаараа З.Т ахыг танина. Харин хүүг нь танихгүй. 2023 оны Улсын баяр наадмын сур харваанд манай аймгийн 1 дүгээр арван жилийн сургагч нэр нь хэн билээ дээ нэг охин түрүүлсэн байдаг. Мөн Бямба-Отгон гардийн цолны мялаалга наадам 2023 оны 09 дүгээр сарын эхээр болж энэ наадмаар Т.Б уг мөнгөө намайг АТМ-аас аваад ир гээд миний Хаан банкны 5540404241 дугаартай данс руу яг 1,020,000 төгрөг шилжүүлж өгсөн. 20,000,000 төгрөг дугтуй аваад 10,000,000 төгрөгийг бэлнээр нь дугтуйдаа хийж Т.Б ахад би өгч байсан. Мөнгө өгч байгаа нь телевизээр хүртэл гарсан … гэх мэдүүлэг /2хх-ийн 165 хуудас/,
Гэрч А.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Хэрвээ тэр хайсан хашаанд цэцэрлэгт хүрээлэн байхаар төлөвлөөд санхүүжилт нь орсон бол техникийн тодорхойлолтод хашаанаас гадна бусад тохижилтын талаар дурдах байсан … гэх мэдүүлэг /2хх-ийн 242-243-р хуудас/,
Гэрч Б.Ё-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Би З.Т-тэй бол ямар нэгэн холбоо хамааралгүй. Харин 2023 оны 08 дугаар сард миний утсыг манай нэг жолоочоос авч, надтай З.Т утсаар ярьж “Хайсан хашаа ачих гэсэн юм” гэж ажлын санал тавьсан. Би тэр үед нь Улаанбаатар хотод байж таараад ачааг ачиж *** сум руу хүргэхээр болж Дарь-Эхэд очиж төмөр хайсан хашаа хийдэг газрын үүдэнд очиж байгаад өөрийн эзэмшлийн 16-43 ӨВЕ улсын дугаартай, Daewoo загварын цагаан өнгийн машиндаа ачсан. 300 орчим хайсан хашаа ачсан. Тэгээд дээрээс нь 1 портер машинаас замаск, паркетан шал, дүүжин тааз, өнхрүүш, ажлын бээлий зэргийг нэмж ачаад Өвөрхангай аймгийн *** сум руу ганцаараа явж ачаагаа хүргэсэн. Ачаа хүргэлтийн мөнгийг миний Хаан банкны 5550016915 дугаартай данс руу 5540328291 дугаартай данснаас 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ачаагаа буулгачхаад Ттэй утсаар ярьтал 1.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Нэг газраас л бүх хашаагаа ачсан. Дарь-Эхээс сансрын колонк руу явах зам дагуу явж байгаад гэрлэн дохиогоор урагш эргээд жоохон яваад хоёр улаан худаг өнгөрөөд байдаг хашаанаас авсан. Яг ямар нэртэй компани хүмүүс ачиж өгсөн талаар мэдэхгүй. Улаанбаатар хотоос *** руу шулуун яваад л очсон замаасаа нэмж ачаа ачаагүй … гэх мэдүүлэг /2хх-ийн 233 хуудас/,
Гэрч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би өөрөө төрөөд гэртээ хүүхдээ харж байгаа юм. Манай дэлгүүр дээр миний ээж Чалимаа гэж хүн сууж байгаа. Зарлагын баримт дээр бол Ээжийн 5540165541 дугаартай дансыг бичсэн байна. Ээжээс бол худалдагч Оюунцэцэг нараас энэ талаар асуухад Оюунцэцэг эгч *** сумын Засаг дарга Т гэж хүн засвар хийх гэж байгаа гээд цагаан өнгө болон өөр өөр өнгийн будаг барилгын материал зээлээр аваад явсан гэж надад Хэлсэн энэ асуудлын талаар та худалдагч Оюунцэцэгээс асуух нь зүйтэй байх. Зарлагын баримт дээр бичсэн манай ээжийн 5540165541 дугаартай дансыг шүүж үзэхэд 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр орж ирсэн зүйл алга байна. Зээлээр аваад дараа нь өгсөн юм байлгүй … гэх мэдүүлэг /2 хх-ийн 207 хуудас/,
Гэрч Ц.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Дэлгүүрийн 5540624305 дугаартай дэлгүүрийн дансыг шүүж үзэхэд 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 5540266185 дугаартай данснаас 240 мянган төгрөгийг будаг гэх утгатай шилжүүлж өгсөн байна. Одоо санаж байгаагаар тухайн үед *** сумын Засаг дарга гэж 40 эргэм насны хүн будаг худалдаж аваад явж байсан бөгөөд манай Тамгын газар засвар хийж байгаа гэж хэлж байсан … гэх мэдүүлэг /2 хх-ийн 210 хуудас/,
Гэрч А.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Филлипс гэрэлтүүлэг ХХК-ийн төв дэлгүүр нь Баянгол дүүргийн 28 дугаар хороо 10 дугаар хороолол Номуун далай сургуулийн байрны 1 давхарт, нөгөө салбар Баянгол дүүргийн Биг худалдааны төвийн 58 дугаар повилонд үйл ажиллагаа явуулдаг. Уг баримт нь манай дэлгүүрийн зарлагын баримт мөн байна лээ. Харин зарлагын баримтын дугаар байхгүй байна лээ. Тухайн үед бараа материал худалдсан худалдагч миний бичиг мөн байна гэж хэлсэн. Баримт дээр 4 метрийн өндөртэй хоёр талаараа туузан гэрэл асдаг 30 ваттын лед гэрэлтэй шон авсан байна лээ Эхлээд падаан, нэхэмжлэх хоёр бичүүлээд авч явсан байдаг дараа 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр бэлнээр мөнгө өгөөд НӨАТ-ын татвар хасуулаад тооцоо хийсэн байна. Байгууллага авсан бол бид НӨАТ-ын баримт өгдөг. Гэтэл энэ тохиолдолд НӨАТ-н баримт шивэгдээгүй байна. Тэгэхээр 4,700,000 төгрөгөөс НӨАТ-н хувь 470,000 хасуулаад үлдсэн мөнгийг бэлнээр өгсөн байна. Баримт дээр дугаар тавигдаагүй байсан. Яагаад гэхээр худалдан авалт хийхгүйгээр нэхэмжлэл, падаан хоёр эхэлж авч явсан учраас баримтад дугаар тавигдаагүй байна. Баримтыг дугаар нягтлан бодогч олгодог. Тухайн үед Б гэх нягтлан бодогч манайд ажиллаж байсан. Манайд үлдэх баримтын хувийг өгөөгүй байна лээ. Би бол мэдэхгүй шүү дээ. Манайд байсан худалдагч надад хэлэхдээ аав хүү хоёр ирээд тооцоогоо хийгээд 10 ширхэг шон авсан. 10 ширхэг шонг Нарантуул зах руу манай дэлгүүрийн тээврийн хэрэгслээр хүргүүлсэн. 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ирж манай дэлгүүрээс гэрлийн шонг авсан байна … гэх мэдүүлэг /4 хх-ийн 239-240 хуудас/,
Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдоржийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дугаартай захирамж /1хх-ийн 98-р хуудас/,
Өвөрхангай аймгийн *** сумын Засаг даргын тамгын газраас гарган ирүүлсэн санхүүгийн баримтууд /1хх-ийн 99-134-р хуудас/,
Өвөрхангай аймгийн *** сумын Засаг дарга З.Тийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/98 дугаартай захирамж /1хх-ийн 125-126-р хуудас/,
Гэрч Б.Б-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 194-211-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-ийн 212-221-р хуудас/,
Дансны хуулгуудад үзлэг хийсэн:... Гэрч Г.Б-ын Арилжааны банкны дансанд хийсэн үзлэгээр түүний эзэмшлийн 1105067354 дугаартай данс руу Төрийн сангаас 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 14,000,000 төгрөг шилжүүлснийг Б.Б-ын найз охин гэрч Б.А-гийн данс руу 15,000,000 төгрөг шилжүүлсэн, Төрийн сангаас 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 6,000,000 төгрөгийг шилжүүлснийг иргэний хариуцагч Т.Ч-ад 5000000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Иргэний хариуцагч Т.Ч-ын эзэмшлийн Хаан банкны 5540400553 дугаартай дансанд хийсэн үзлэгээр Г гэгчээс 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 4,000,000 төгрөг орж ирсэн, 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Б.Б-ын төрсөн дүү гэрч Б.М-ын данс руу 5000000 төгрөгийг шилжүүлсэн. 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Г.Бямбацогтоос 5000000 төгрөг шилжиж орж ирсэн. Гэрч Б.Балжиннямын эзэмшлийн Хаан банкны 5031755631 дугаартай данс руу 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Төрийн сангаас 16,000,000 төгрөг шилжүүлснийг Т.Ч-ын нагац эгч гэрч Д.Б-гийн данс руу 16,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Гэрч Д.-ийн эзэмшлийн 5002396887 дугаартай дансанд үзлэг хийхэд нагац дүү Т.Чад 10,000,000 төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 28-нд шилжүүлж өгч, Б.Б-аас шилжүүлж өгсөн 16,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг нь өрөндөө суутгаж, зөрүү 6,000,000 төгрөгийг Т.Ч-ын эзэмшлийн Хаан банкны 5540400553 дугаартай данс руу 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлж өгсөн тэмдэглэл, дансны хуулгууд /1хх-ийн 222-250, 2хх-ийн 108-109-р хуудас/,
Хаан банк Өвөрхангай салбарын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №5564/25/289 дугаартай 5553112233 дугаартай тоот данстай Т.Мөнх-Очрын. эзэмшдэг байна гэсэн тодорхойлолт /5хх-ийн 13 хуудас/, Хаан банк Өвөрхангай салбарын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №5564/25/342 дугаартай тодорхойлолт /5хх-ийн 86-102 хуудас/,
Хаан банк Өвөрхангай салбарын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №5564/25/302 дугаартай тодорхойлолт /5хх-ийн 15-70 хуудас/, Хас банк Өвөрхангай салбарын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 11/216 дугаартай тодорхойлолт /5хх-ийн 73-83/, Төрийн банк Өвөрхангай салбарын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 36/162 дугаартай тодорхойлолт /5хх-ийн 84-85/, Голомт банк Өвөрхангай салбарын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 10/239 дугаартай тодорхойлолт /5хх-ийн103-107 хуудас/,
Баримт бичиг хүлээн авсан тухай 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн гэрч Ж.Борын хэрэгт тусгуулсан 5540266185 дугаартай данснаас 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр байрны үнэ 195,272,000 төгрөг шилжүүлсэн тэмдэглэл /5хх-ийн 108 хуудас/,
Эд зүйл баримт бичиг тээврийн хэрэгсэл, ачаа тээш мал амьтан үзлэг хийсэн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн тэмдэглэл /3хх-ийн 22-31 хуудас/,
Өвөрхангай аймгийн Өвөрхангай аймгийн *** сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр А/126 дугаартай Ажил хүлээн авах комисс байгуулах тухай захирамж /3хх-ийн 9-14 хуудас/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс З.Т ийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл түүний гэм бурууд тохирсон байх тул шүүгдэгч өмгөөлөгч Б.Хандмаагийн гаргасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү гэх агуулга бүхий гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/300 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.НЯМДОРЖ
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Б.ЦЭРЭНПҮРЭВ