| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2026/00076/И |
| Дугаар | 146/ШШ2026/00093 |
| Огноо | 2026-03-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 146/ШШ2026/00093
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, *** байрлах, **** регистрийн дугаартай, **** хүсэлттэй,
“*****-г эрэн сурвалжлуулах” тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэн-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэл гаргагч **** нь *****-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн **** дугаартай захирамж, **** зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, **** дугаартай зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, **** барьцааны гэрээ, зээлийн өргөдөл зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүний эрэн сурвалжлуулах хүсэлтийг нэхэмжлэгч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гаргах ба шүүх нэхэмжлэлийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргахаар зохицуулсан.
2. Хүсэлт гаргагч **** нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд хэмээн **** эрэн сурвалжлуулахаар гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “...**** нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр онлайнаар **** гэрээ байгуулж 7,150,000 төгрөгийн зээл авсан. Төлөлт хийгдэж явж байгаад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр үлдэгдэл зээл дээрээ нэмээд нийт 14,350,000 төгрөгийн зээл авсан. Үүнээс хойш сар болгон хугацаа хэтэрч явсаар байгаад одоогийн байдлаар 6,717,000 зээл хугацаа хэтрээд 652 хоног болж байна. Өвөрхангай аймгийн **** гэсэн хаягтай боловч тухайн хаягт нэхэмжлэл өгөхөд оршин суугаа хаягтаа байхгүй гээд нэхэмжлэл буцсан. Тийм учраас эрэн сурвалжлуулах хүсэлт өгсөн...” гэж тодорхойлсон.
3. **** нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, түүний оршин суугаа газар тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж, хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Хархорин сумын сум дундын цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Жич: **** Өвөрхангай аймаг, ***** тоотод оршин суух хаягтай болохыг дурдав.
4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118,133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА