Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 620

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

Улсын яллагч Б.Бямбадагва,

Хохирогч Р.Б-, түүний өмгөөлөгч Ц.Б-

Шүүгдэгч Л.Б- түүний өмгөөлөгч Л.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л-ийн Б-эд холбогдох 0000000000000 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1962 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, төмөр замын найруулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, зээ нарын хамт, Баянгол дүүргийн 0 дүгээр хороо 0000 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй,

            Урьд Төмөр замын шүүхийн 1988 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            Орхон аймгийн шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар хорих ял шийтгэгдэж 2009 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Б овогт Л-ийн Б

           

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

   Шүүгдэгч Л.Б- нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 0 дүгээр хороо Г хотхоны 0-000 дүгээр байрны 000 тоотод Р.Б-тай маргалдан хутгаар зүсэж биед нь зүүн сарвууны 5 дугаар хурууны шарх, нугалагч шөрмөсний баруун шуунд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б- мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 0 дүгээр хороо Г хотхоны 0-000 дүгээр байрны 000 тоотод У- манайд ирсэн ба манай 2 дүү байсан. Тэр үед Б- манай ирсэн бөгөөд архи уусан. Б-ыг 00 орсон байхад нь манай дүү араас нь орчихсон юм шиг байна лээ. Тэгээд Б- намайг оролдоод байна гэсэн. Тэр үед би Б-аа миний дүү яв одоо болсон байна гэж хэлж байсан. Тэгээд хутгаар яв гэхэд хутганаас бариад авсан.

Тэгээд маргааш нь над руу хүмүүстэй ирээд гар ийм болчихлоо гэхээр нь би эмнэлэг явж үзүүл гээд явуулсан боловч 2-3 хоног үзүүлээгүй явсан гэж хамт явсан хүүхэн нь хэлсэн. Би хутгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.Б- мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр найзын эхнэр У- хүрээд ир гээд заасан хаягт ирэхэд Б- гуайн гэр байсан. Гэрт ороход найз У-, Б- өөр нэг хүн байсан. Намайг гэрт ороход архи ууж байсан хамт сууж байхад гаднаас 2 хүн орж ирсэн. У- цүнхнээсээ нэг шил виски гаргаж ирсэн. Тэгээд 00 өрөө ороод бие засаж байхад тасарчихсан байсан хүүхэн босож ирээд шүршүүрт орсон ба намайг оролдлоо гээд 00 гарахад Б- ах чи яагаад ингэдэг юм гээд хутга бариад далайхад миний гар зүсэгдсэн. Тэгээд би У-тай цуг буудал орж хоноод маргааш нь гэмтэл орж хоёулаа Б- ах дээр очоод гар ийм болчихлоо мөнгө өгөөч гэхэд 100.000 төгрөг өгсөнийг аваад нэг шил архи хувааж уугаад зочид буудал руу явсан. Буудалд 2 хоноод гар хавдаад байхаар нь эмнэлэг ороод Госпитал ороход тайрна гэж байснаа эмчилгээ хийлгэсэн. Маргааш нь Б- ах аавтай хамт ирээд 300.000 төгрөг өгсөн” гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Р.Б- мэдүүлэхдээ: “... 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэртээ байж байхад манай найзын эхнэр У-а ажлаасаа буучихлаа 10 дугаар хороололд хүрээд ир уулзая гэж дуудсан. Тэгээл утсаар хаана байгааг нь заалгаад Баянгол дүүргийн 4 дүгээр орооны нутаг дэвсгэрт байрлах Г хотхоны 104 дүгээр байрны 000 тоотод очсон. Тэгсэн дотор Б- ах У-, бас нэг эмэгтэй байсан. Бид нар 0.75 грамын Хараа архи хувааж уусан дараа нь У- нэг шил виски архи гаргаад түүнийг нь ууж байхад гаднаас Б- ахын дүү нь эхнэр найзын хамт цуг орж ирсэн Тэгээд би ууж байгаад бие засахаар нойлын өрөө орсон тэгсэн араас Б- ахынд байсан эмэгтэй ороод ирсэн тэгээд гарч ирээд сууцгааж байсан чинь нөгөө согтуу байсан эмэгтэй нь намайг энэ залуу оролдсон гэж Б- ахад хэлсэн юм шиг байсан тэгсэн Б- ах уурлаад чи яахаараа манай найз хүүхнийг оролддог юм гээд хоолны ширээн дээр байсан хутгыг авахаар нь би та согтуу байна хутга шөвгөөр яах гээд байгаа юм бэ гээд хутгыг нь бариад авах гэсэн чинь хутгатай гараа хойш нь татах үед миний зүүн гарны чигчий хурууг зүсчихсэн тэгээд би юм хэлэлгүй цусаа тогтоочихоод тэднийхээс найз У-тай цуг гараад явсан. Тэгээд бид хоёр саппорогийн хойно байрлах зочид буудалд амарчихаад маргааш өглөө нь ГССҮТ-д очиж үзүүлэхэд 5-н оёдол тавиад хуруу чинь хөдөлж байна уу гэхэд хөдөлж байна гэсэн 2018 оны 01 сарын 11-ний өдөр орж үзүүлээрээ шөрмөс тасарсан байж магадгүй гэж хэлсэн. Тэгээд Б- ахынд очоод миний гар ийм болчихлоо би гэртээ харьж чадахгүй нь та 3-4 хоногийн буудлын мөнгө зохицуулж өг гэж хэлээд ломбард ороод 100.000 төгрөг аваад нэг шил архи хувааж уучихаад салцгаасан. Тэгээд би өөрхийнхөө гарыг ийм болсныг гэрийнхэндээ хэлэлгүй нууж явсаар 2018 оны 01 сарын 11-ны еглөө миний гар өвдөөд болохгүй болохоор нь аавдаа хэлсэн чинь Халдвартын эмэнэлэгт эваачиж үзүүлсэн тэгсэн эдээлсэн байна гэж хэлээд эдээг нь шахаад дахин боолт хийсэн. Гэтэл миний гар шөнөдөө өвдөөд байхаар нь 2018 оны 01 сарын 13-ны өглөө гадуур эмнэлэгээр явж үзүүлэхэд үнэтэй байгаад байсан тэгээд “Госпитал эмнэлэгт очиж үзүүл гэж эмч зааж өгөхөөр нь очиж үзүүлэхэд сэвс болсон болж байна яаралтай хагалгаанд ор гээд хагалгаанд орсон юм.

Намайг зодож цохисон зүйл байхгүй, хутга бариад авахаар нь би гарнаас хутгыг нь булааж авч тавиулах гэж байгаад хуруугаа зүсүүлсэн байгаа.

Намайг эмнэлэгт хэвтээд хагалгаанд орсны маргааш өдөр нь Б- ах, манай аавтай ирээд надад эмчилгээний зардалд хэрэглэ гээд 400.000 төгрөг бэлэн өгсөн, өмнө өгсөн 100.000 төгрөгтэйгөө нийлээд 500.000 төгрөг егсөн одоо би эмчилгээний зардалд нийт 20 сая төгрөг нэхэмжилж байна...” гэжээ. /хх 10-11/

 

Гэрч Б.У- мэдүүлэхдээ: “...2018 оны 01 сарын 07-ны өдөр би нөхрийн найз болох Б-тай би Улаанбаатар хотод таараад уулзахаар болоод дуудсан тэгээд хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Г хотхоны 104 дүгээр байрны 000 тоотод хуурай ах Буурынд очсон юм. Тэгээд тэндээ архи сотгууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Би айлд орж байгаа юм чинь гээд нэг шил виски архи дэлгүүрээс аваад ороод уугаад байж байхад гаднаас дүү нар нь орж ирсэн тэгээд хамт ууцгаасан. Тэгсэн Б- ахын найз нь гэх эмэгтэй архи ууж байснаа Б-ын хажууд нэг бол очиж суугаад бас Б- ахын дүү нь гэх залуугийн хажууд очиж суугаад өөрөө маяглаад яваад байсан. Нөгөө эмэгтэй нь нойл орж гараад яваад байсан тэгсэн Б- ах хоол хийхээр мах гаргасан байсан бөгөөд хоол хийхээр махаа хэрчиж байсан чинь нөгөө эмэгтэй нь гарч ирээд энэ залуу чинь намайг хүчиндэх гээд байна ш дээ гэж хэлсэн юм шиг байгаан ямар байсан Б- ах чи яах гээд байгаа юм гээд мах хэрчиж байсан хутгатайгаа яв чи гэж хэлсэн чинь Б- хутгыг нь тавиулах гэж байгаад өөрөө хутганд гараа зүсчихсэн гэж надаа хэлсэн би тухайн үед юу болсныг хараагүй нөгөө өрөөнд байсан юм. Тэгээд тэндээс би Б-ыг авч гараад 1 дүгээр хороололд байрлах зочид буудал очиж хоносон. Өглөө Б-ын найз Бат-Эрдэнэ ирээд бид гурав ГССҮТ-д очиж үзүүлсэн. Тэгээд Б- гараа боолгож гарч ирээд зүгээр байна гэнээ бохирдсон байна цэвэрлүүлчихлээ гэж хэлсэн тэгээд Б- ах дээр очоод уузлсан тэгсэн Б- би гараа ийм болгосон 2-3 хоногтоо гэртээ харьж чадахгүй нь та надад буудлын мөнгө өгчих гэж хэлээд дараа нь янз бүрийн яриа байхгүй ингээд энэ явдлыг дуусгая гэж хэлж тэр хоёр тохироод Б- ах ломбард орж 100.000 төгрөг авч өгөөд нэг шил архи хувааж уугаад салцгаасан.

Би хутгалж байхыг нь хараагүй, Б- надаа өөрөө буудалд хонохдоо би өөрөө хутгатай гарнаас барьж аваад гараа зүсчихсэн гэж хэлж байсан юм. Гэмтлийн эмнэлэг ороод гарандаа оёдол тавиулсан үгүйг мэдэхгүй байна ямарч байсан цэвэрлүүлчихлээ гээд гарч ирсэн. Хагалгаанд орох шалтгаан нь Б- өөрөө гарандаа бохир оруулсан. Б- гараа зүсүүлснээс хойш 2 өдөр би хамт архи ууж буудалд байсан би эмнэлэгт үзүүлье явъя эсвэл цагдаад мэдэгдэе гэж зөндөө гуйсан боловч өөрөө үзүүлээгүй...” /хх 18/

 

Гэрч Л.Н- мэдүүлэхдээ: “...2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Г хотхоны 104 дүгээр байрны 000 тоотод оршин суух ах Б- ахынд хөдөөнөөс ирээд тухайн өдөр ирсэн. Тэгээд өдөр зах орохоор гархад зөрөөд У-, бас нэг эрэгтэй Б- ахынд орсон. Би зах орчихоод гэрт нь иргээд ирэхэд нөгөө хэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан тэгээд наашаа суу гээд суулгасан би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй сууж байсан. Тэгээд Б- ах хоол хийхээр мах гаргасан байсан бөгөөд хоолоо хийхээр босоод мах хэрчиж байх үед Б- ахын найз гэх эмэгтэй нойл ороод тэндээсээ орилоод гараад ирсэн тэгээд энэ намайг хүчиндэх гэлээ гэж хэлсэн чинь араас нь нөгөө Б- гэх эрэгтэй гарч ирсэн тэгсэн Б- ах чи муу яаж байгаа юм гээд мах хэрчиж байсан хутгатайгаа нөгөө залуу яваад очсон чинь нөгөө залуу нь чамд хамаагүй гээд хутгатай гарнаас нь өөрөө бариад авсан. Тэгсэн гар нь зүсэгдсэн тэгээд Б-, У- хоёр гэрээс гараад явсан. Тэгээд би эхнэр хүүхдийн хамт оройдоо хөдөө гэрлүүгээ харихаар явсан.

Хүчиндэж байхыг нь хараагүй, тэр залуу хойноос нь нойлд ороод 1 минут орчим л болсон байх. Тэгээд Б- ахын найз гэх эмэгтэй орилоод энэ намайг хүчиндэх гэлээ гээд гараад ирсэн...” гэжээ. /хх 21/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 1499 дугаартай дүгнэлтэд: “1. Р.Б-ын биед зүүн сарвууны 5-р хурууны шарх, нугалагч шөрмөсний тасрал, баруун шуунд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэж дүгнэжээ. /хх 23/

 

Өвчний түүх /хх 26-40, 113-116/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 48/

Таслан шийдвэрлэх тогтоол /хх 62-63/

Шийтгэх тогтоол /хх 64-65, 121-123/

Гэрэл зураг /хх 69-71/

Хохирлын баримтууд /110-111/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Л.Б- нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Г хотхоны 0-000 дүгээр байрны 000 тоотод Р.Б-тай маргалдан хутгаар зүсэж биед нь зүүн сарвууны 5 дугаар хурууны шарх, нугалагч шөрмөсний баруун шуунд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Р.Б- мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх 10-11/, гэрч Б.У- /хх 18/, Л.Н- /хх 21/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ны өдрийн 1499 дугаартай дүгнэлт /хх 23/, өвчний түүх /хх 26-40, 113-116/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 48/, Таслан шийдвэрлэх тогтоол /хх 62-63/, Шийтгэх тогтоол /хх 64-65, 121-123/, гэрэл зураг /хх 69-71/, хохирлын баримтууд /хх 110-111/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Шүүгдэгч Л.Б-эд холбогдох хэргийн бүрдэл хангагдсан зүйлчлэл тохирсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Л.Б-эд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэггүй байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

          Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд ялтай байдлын талаар зохицуулалт байх тул шүүгдэгч Л.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд баримтаар бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

          Хохирогч Р.Б- эмчилгээний төлбөр, ажилгүй байсан хугацааны цалин, асаргааны төлбөр зэрэг 7.151.150 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин хөлс, хохирогчийг эмнэлэгт асаргааны улмаас ажлаа хийж чадаагүй улмаас учирсан зардал зэрэг нэхэмжлэл нь хөдөлмөрийн гэрээнээс өөр баримтгүй, цэргийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсний төлбөр гэх 330.000 төгрөгийн нэхэмжлэлийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хохирогчийн дээрх нэхэмжлэлийг хангахгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

          Харин хохирогчийн эмчилгээний төлбөр болох 221.150 төгрөгийн нэхэмжлэлийг хангах, шүүгдэгчээс хохирогчид 400,000 төгрөгийн хохирол төлсөн тул шүүгдэгч баримтаар төлөх төлбөргүй байна.

 

          Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохиргчид 400,000 төгрөгийн хохирол төлсөн зэргийг тус тус дурдлаа.