Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 621

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

улсын яллагч Г.Ганхөлөг,

хохирогч М.Н-ын өмгөөлөгч Ж.Б-,

иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Б-,

иргэний хариуцагч А.Б-,

шүүгдэгч, хохирогч Д.Т-, түүний өмгөөлөгч С.Э-,

шүүгдэгч П.Л-, түүний өмгөөлөгч Х.М- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийж Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х овогт Д-гийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт,  шүүгдэгч З овогт П-ийн Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 000000000000 дугаар хэргийг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамтаар Дархан-Уул аймаг Дархан сум 00 дугаар баг 00 дүгээр хороолол 0-00 тоотод оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо 00 хороолол, 0-000 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Д-гийн Т-

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамтаар Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо 00тоотод оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо 0 байрны 00 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай З овогт П-ийн Л-

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

Шүүгдэгч Д.Т- нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр иргэн М.Н-аас “Баянгол дүүргийн 0 дугаар хорооны 0 тоот 00м2 3 өрөө орон сууцыг 65,000,000 төгрөгөөр худалдаж авна ...” гэж хуураад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн аваад 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “А” банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж залилан 65,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч П.Л- нь 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Д.Т-аас “байрны урьдчилгаанд өгөөрэй” гэж итгэмжлэн хариуцуулсан 15,000,000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Д.Т- мэдүүлэхдээ: “Болсон асуудлын талаар мөрдөн байцаалтын талаар мэдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв. 

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Л- мэдүүлэхдээ: “Т- надад Б-т өгөөрэй гэж 8 сая төгрөг, арматурын мөнгө гэж 5 сая төгрөгийг тус тус өгсөн. Харин байрны урдчилгааны мөнгө гэж 15 сая төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр өгсөнийг сүүлд мэдлээ. Тэгээд уг мөнгийг би А-т өгсөн. Би тэр байрыг А-ын байр гэж бодсон” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч “А” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б- мэдүүлэхдээ: “Т- нь 2016 оны 4 дүгээр сарын 13-нд А ББСБ-аас 38 сая төгрөгийн зээл авсан. Т- нь 30 сая төгрөгөө, Б- нь 8 сая төгрөгөө хувааж авсан юм байна.

Т- нь нийт 15,470,000 төгрөгийн зээл төлсөн. 2018 оны 4 дүгээр сарын 18-ны байдлаар Т- нь нэмэгдүүлсэн хүү 3.521.758 төгрөг, хүү 26,743,505 төгрөг, үндсэн зээл 17,999,474 төгрөг нийт 48.264.737 төгрөгийг нэхэмжилж байна. Б-ын зээл хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 16.536.517 төгрөгийг бас нэхэмжилж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч А.Б- мэдүүлэхдээ: “Би өөрийн хашаагаа барьцаалаад зээл авах гэтэл эргэн төлөх баримтгүй болсон тул Т-ын зээлийн материалд хамтран оруулаад Т-ын авах 30 сая төгрөгийн зээлд 8 сая төгрөгөө нэмээд зээл авсан. Одоо би хашаа байшингаа чөлөөлөх гэхээр Т-ын зээл төлөгдөж байж чөлөөлөгдөх болоод байна” гэв.

 

Гэрч Б.А- өмнөх шүүх хуралд мэдүүлэхдээ: “Н-д байр зарна гэхээр нь би Л-ад болон ойр дотны хүмүүстээ хэлж байсан. Тэгсэн Л- 15 сая төгрөгийг төлөөд үлдсэн 50 сая төгрөгийг нь 7 хоногийн дараа өгөх хүн байна гэхээр нь Н-д хэлсэн. Би хооронд нь холбож өгсөн. Л-аас 12 сая төгрөг зээл төлөх гээд мөнгө байна уу гэхэд Л- надад зээлсэн. Гэхдээ Н-ын мөнгө гэж хэлээгүй. Л- бид хоёрын хооронд энэ байртай хамааралгүй тусдаа өөр мөнгөний асуудал байгаа” гэв.

 

Хохирогч Б.Н- байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн 0 дугаар хороо 4-р хорооллын нутаг дэвсгэрт байрлах 0000 тоот 3 өрөө байрыг 2016 оны 4-р сард худалдахаар болсон. Тухайн үед миний найз А-ийн 10 жилийн ангийн найз Л-ын ажиллаж байсан компаний захирал Д.Т- гэх хүн манай байрыг 65 сая төгрөгийн үнэтэй худалдан авахаар тохирсон. Д.Т- тэр үед “15 сая төгрөг урьдчилж өгье, дараа 50 сая төгрөг өгье” гэж хэлж байсан. Тэгсэн удалгүй “санхүүгийн асуудал үүсчихлээ, чи эхлээд үл хөдлөхийн гэрчилгээг шилжүүлээд өгчих, 7 хоногийн дараа мөнгийг чинь бүтнээр нь гаргаад өгье” гэж хэлсэн. А-, Л- нар “зүгээрээ, том ажил хийж байгаа, мөнгийг чинь өгчих байх, асуудалгүй” гэж хэлээд байсан болохоор би итгээд Д.Т-ын нэр дээр өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн 0-р хороо 0-р хорооллын нутаг дэвсгэрт байрлах 0000тоот 3 өрөө байрны гэрчилгээг шилжүүлсэн. Тэгсэн тохирсон 7 хоног өнгөрөхөд мөнгө өгөөгүй болохоор дахиж 5-6 хоног хүлээгээд өгөхгүй байсан болохоор Д.Т-ыг ажил дээр нь очиход нөгөө барилгын харуул хамгааллалт нь солигдчихсон, өөр эзэнтэй болчихсон байсан. Тэгэхээр нь Л-, Т- нарыг хайж гэрт нь очих гэхэд олдохгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Тэгээд А- бид 2 хамт Л-ын аавынх нь гэрт очиход “Л- захирал Т-ын хамт Хятад улс руу ажлаар явсан” гэж хэлсэн. Тэрнээс хойш 9 сарын дараа Л-ыг олж уулзахад “Т-ыг хаана байгааг нь мэдэхгүй, Л-араас мөнгө аваад явчихсан, хаана байгааг нь мэдэхгүй гэж хэлсэн. Тэрнээс хойш Л-тай хамт Т-ыг хайж 2016 оны 12 сард олж уулзсан.

Тэгсэн Т- “баярыг чинь барьцаанд тавьчихсан, удахгүй байрны гэрчилгээг өвөөд өгье” гэж хэлсэн. Тэрнээс хойш Т-тай утсаар холбогдоод байсан чинь 2017 оны 1 сарын дунд үеэс Т-ын утас нь холбогдохгүй, дахиад сураггүй алга болсон. Тэгсэн 2017 оны 4-р сард Т- миний байрыг барьцаанд тавьсан ББСБ дээр очиж гэрчилгээний нэрийг шилжүүлээд нэмж мөнгө авсан байсан. Тэгээд Т-ыг хайж олоод цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тэгсэн Т- цагдаагийн байгууллагаас оргож зугтсан байсан. Би Т-ыг намайг залилж, мэхлэнэ гэж огт бодоогүй. Миний байрны гэрчилгээг барьцаанаас авч өгнө гэж хэлж байсан. Тэгсэн гэрчилгээ барьцаанд тавьсан газарт очиж “байраа буцааж авахаа болилоо, гэрчилгээгээ танай нэр дээр шилжүүлье” гэж хэлээд нэмж мөнгө авсан байсан.” гэжээ /хх 24-25 хуу/,

 

Гэрч Б.А- мэдүүлэхдээ: “...Н- 3 өрөө байраа Н- бид 2 миний 10-н жилийн ангийн найз Л-ад 3 өрөө байраа зарах гэж байгаа талаар хэлсэн. Тэгсэн Л- “манай захирал тэр байрыг чинь худалдаж авъя гэж байна” гэж хэлсэн. Тэгээд зарах байран дээр Т- гэх хүнийг дагуулж ирсэн. Тэгээд Т- “байрныхаа нэрийг шилжүүлчих, тэгэх юм бол байрны гэрчилгээг чинь барьцаанд тавиад тэр мөнгө дээрээс нь өөрсдийнхөө мөнгийг нэмээд байрны чинь мөнгийг бэлэн гаргаад өгье” гэж хэлсэн. Тэгээд байрны гэрчилгээг шилжүүлэхээр тохироод Баянгол дүүргийн нотариатаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж гэрчилгээг Т-ын нэр дээр шилжүүлсэн. Тэгсэн тэрнээс хойш Т- сураггүй алга болсон. Л-аас Т-ыг асуухад “би Т-ыг өөрөө ч олохгүй байна” гэж хэлдэг байсан. Тэгсэн Л- ч олдохгүй болсон. Тэгсэн одоогоос 5-6 сарын өмнө Н-ын эзэмшлийн байр өөр хүний нэр дээр шилжээд, барьцаанд тавигдсан талаар мэдээд Т-ыг эрчимтэй хайж эхэлсэн. Тэгээд Т-ыг тухайн байгаа газрыг нь мэдээд очиход хашаа даваа зугтаагаад байсан. Тэгээд ардаас нь хөөж бариад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тэгсэн Т- цагдаагийн байгууллагаас оргож зугтсан байсан. Би Т-аас ямар нэгэн мөнгө аваагүй. Надад мөнгө өгсөн гэж хүмүүст яриад явж байсан.

Н- бид 2 Л-ад “бид 2 Т-ыг танихгүй юм чинь чамтай холбоотой байна шүү, нэр шилжүүлэхэд чиний нэр давхар бичигдсэн байх ёстой шүү” гэж хэлээд Т-ын нэр дээр гэрчилгээг шилжүүлсэн. Тэгсэн Т- зөвхөн өөрийнхөө нэрийг оруулаад, Л-ын нэрийг оруулаагүй байсан.” гэжээ. /хх 26 хуу/,

 

Гэрч Т.Т- мэдүүлэхдээ: “...Миний төрсөн хүү Н- уг 00-0-р байрны орон сууцны барилгын ажилд хөрөнгө оруулалт хийгээд уг байрны 27, 29 тоотыг авсан юм. 2015 оны 11-р сард уг байрын 00, 00 тоотын гэрчилгээ миний нэрээр гарсан. 2016 оны 4 дүгээр сард байх манай хүү Н- “00-0-р байрны 00 тоот 3 өрөө байрыг Т- гэх хүнд худалдахаар болсон, нэр шилжүүлэх хэрэгтэй байна, гэрчилгээг нь аваад ир” гэж хэлсэн. Тэгээд Баянгол дүүргийн Замын цагдаа, Прокурорын газрын ертөнцийн зүгээр хойд талд нь байрлах нотариатын газарт очиж 00-0-р байрны 00 тоот 3 өрөө байрны гэрчилгээг Т-ын нэр дээр шилжүүлж Худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй” гэжээ. /хх 33 хуу/,

 

Гэрч Б.А- шүүгдэгч П.Л-тай нүүрэлдүүлэн байцаахад мэдүүлэхдээ: “...Он сарыг нь сайн санахгүй байна. Л- надад 12 сая төгрөг зээлсэн. Би тухайн үед би найзынхаа грашийг “Нэт капитал” нэртэй ББСБ-аас 3%-н хүүтэй, 1 жилийн хугацаатай 15 сая төгрөг зээлж авсан байсан. Тэр үед ББСБ-д барьцаанд тавьсан грашний зээлийн хүү өсөөд яваад байсан болохоор Л-аас 12 сая төгрөгийг “барьцаанд тавьсан грашийг авах” зорилгоор зээлж авсан. Харин тухайн үед барьцааны хүү, алданга зэрэгт Л-аас зээлж авсан 12 сая төгрөг хүрээгүй юм. Тэгэхээр нь 12 сая төгрөгөө ББСБ-д өгөөд зээлийн үлдэгдэл мөнгийг бага багаар төлөх шаардлагатай болсон тул Л-аас зээлж авсан 12 сая төгрөгийг буцаан өгч чадаагүй. Би тухайн үед мөнгө хайгаад явж байгаад Л-тай уулзаад байгаа мөнгөө өгчих, мөнгийг чинь хурдан хугацаанд буцаагаад өгнө гэж хэлэхэд Л- надад 12 сая төгрөг өгсөн. Энэ мөнгийг хаанаас, хэнээс ямар зорилготой авсан мөнгө болохыг хэлээгүй. Би Л-ад  зээлсэн мөнгөө бага багаар өгөөд одоо 6,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Би энэ мөнгийг удахгүй төлж барагдуулна...” гэжээ. /1 хав 111/

 

Иргэний нэхэмжлэгч Л.Н- мэдүүлэхдээ: “…Д.Т-ын авсан зээл нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн нэмэгдүүлсэн хүү 3.907.630 төгрөг, зээлийн хүү 31.108.789 төгрөг, үндсэн зээл 25.999.333 төгрөг, нийт 61.015.752 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Д.Т- хамгийн сүүлд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 12.000.000 төгрөгийн манай байгууллагын Хаан банк дахь 5028616160 дугаартай дансанд шилжүүлсэн байна. Д.Т- энэ зээлийн төлбөр шилжүүлэхээс 1-ээс 2 хоногийн А.Б-, өмгөөлөгч нарын хамт манай байгууллага дээр ирж уулзсан. Энэ үед Д.Т- “анх зээлсэн 38 сая төгрөгийн 8 сая төгрөгийг А.Б- авч ашигласан, энэ зээлийг хуваалгаж А.Б-аар төлүүлэх хүсэлтэй байна” гэж хэлсэн. Манай байгууллагаас анх энэ талаар хэлээгүй тул зээлийг салгах боломжгүй гэж хэлсэн...” гэжээ. /хх 123 хуу/,

 

Хохирогч М.Н- мэдүүлэхдээ: “... би Т-т мкв нь 1,000,000 төгрөгөөр бодож зарж байсан юм. Тухайн үед би Голомт банкинд зээлтэй байсан ба миний зээлийн хугацаа дуусч байсан учир тухайн зээлийг төлөх санхүүгийн эх үүсвэргүй болчихсон, миний бүх ажил зогссон байсан учир БГД-н 0 дугаар хороо 00-0-00 тоот байраа зарж Голомт банкны 22,000,000 сая төгрөгийн зээлийг дарах гэж байсан юм. Тиймээс зах зээлийн ханшнаас хямдаар зархаар Т-тай ярилцаж тохиролцоод зархаар болсон юм. Би байраа зарах гээд явж байх үед манай найз А- Л-ын компани захирал нь байр хайж байгаа юм байна. Танай байрыг үзээд Т-т таалагдсан, авъя гээд байна нэрийг нь шилжүүлээд өгчих, 7 хоногийн дараа мөнгийг нь шилжүүлээд өгчих гэхээр нь би удаан зарагдахгүй байсан байр юм чинь нэрийг нь шилжүүлээд өгчихье хэд хоногийн дараа мөнгө нь орж ирэх юм чинь гэж болдсоноос гадна ард нь огт танихгүй хүн биш манай найзын найз Л-ын захирал гэхээр нь би итгээд өгсөн, өгөхдөө ямар нэг асуудал гарвал чи хариуцаарай гэж Л-ад сануулж байсан. Тэгээд би байрны ордерийг Т-т Баянгол дүүргийн үл хөдлөх хөрөнгийн хэлтэс дээр Т-тай хамт очиж нэрийг нь шилжүүлсэн байгаа. Энэ өдрөөс хойш Т- алга болсон. Надаас байр шилжүүлж авсан өдрөө билүү, маргааш нь ББСБ-д аваачиж барьцаанд тавиад БНХАУ-руу явсан байсан. Одоо байр нь А ББСБ-н Н- гэж хүний нэр дээр байгаа Л-, Б- хоёр Т-ыг 2016 оны 12 дугаар сард Дарханаас очиж олж ирээд над дээр авч ирж байсан. Т- надтай уулзаад би байрыг чинь 30,000,000 төгрөгийн барьцаанд тавьчихсан байгаа юм би 7 хоногийн дотор мөнгө олоод байрыг чинь суллаад аваад өгье гэж хэлээд надад бичиг бичиж өгсөн байгаа. Тэгж надад бичиг хийж өгчихөөд маргааш нь А-ийн Н-од барьцаалбарын гэрэээ дуусгавар болоогүй байхад А-ийн Н-ын нэр дээр байрыг шилжүүлж өгсөн байдаг ба танайх энэ байрыг зарвал зар надад одоо мөнгө олдохгүй байна гэж хэлээд явсан байдаг. Ингээд дахиад л алга болчихсон ба би цагаан сар өнгөрөөгөөд 2 удаа Дархан явсан боловч олдохгүй байж байгаад 3 билүү 4 дэх удаагаа явж байгаад Дарханд гудманд явж байтал тааралдаж барьсан байгаа. Тэгээд л нааш нь хотруу авч ирж байсан. Т- байрыг чинь төлнө л гэдэг болохоос биш өөр юм ярихгүй байдаг юм. Т-аас огт мөнгө аваагүй. Би өөрийнхөө байрыг л буцааж авах хүсэлтэй байна....” гэжээ. /2 хав 50-51/

 

- “А” ББСБ-аас мөнгө зээлсэн гэх зээлийн гэрээ болон барьцааны гэрээний хуулбар /82-87 хуу/,

- Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар /89 хуу/,

- Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар /105 хуу/,

- Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /108 хуу/

Улсын бүртгэлийн гэрчилгээ /2 хав 58/

Хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хав 71-81/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Т- нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн хуурч 65.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч П.Л- нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн завшсан болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Д.Т-ын өгсөн тайлбар

Хохирогч Б.Н-ын: “...Би өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн 0 дугаар хороо 0-р хорооллын нутаг дэвсгэрт байрлах 0000тоот 3 өрөө байрыг 2016 оны 4-р сард худалдахаар болсон. Тухайн үед миний найз А-ийн 10 жилийн ангийн найз Л-ын ажиллаж байсан компаний захирал Д.Т- гэх хүн манай байрыг 65 сая төгрөгийн үнэтэй худалдан авахаар тохирсон. Д.Т- тэр үед “15 сая төгрөг урьдчилж өгье, дараа 50 сая төгрөг өгье” гэж хэлж байсан. Тэгсэн удалгүй “санхүүгийн асуудал үүсчихлээ, чи эхлээд үл хөдлөхийн гэрчилгээг шилжүүлээд өгчих, 7 хоногийн дараа мөнгийг чинь бүтнээр нь гаргаад өгье” гэж хэлсэн. А-, Л- нар “зүгээрээ, том ажил хийж байгаа, мөнгийг чинь өгчих байх, асуудалгүй” гэж хэлээд байсан болохоор би итгээд Д.Т-ын нэр дээр өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн 0-р хороо 0-р хорооллын нутаг дэвсгэрт байрлах 0000 тоот 3 өрөө байрны гэрчилгээг шилжүүлсэн. Тэгсэн тохирсон 7 хоног өнгөрөхөд мөнгө өгөөгүй болохоор дахиж 5-6 хоног хүлээгээд өгөхгүй байсан болохоор Д.Т-ыг ажил дээр нь очиход нөгөө барилгын харуул хамгааллалт нь солигдчихсон, өөр эзэнтэй болчихсон байсан. Тэгэхээр нь Л-, Т- нарыг хайж гэрт нь очих гэхэд олдохгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Тэгээд А- бид 2 хамт Л-ын аавынх нь гэрт очиход “Л- захирал Т-ын хамт Хятад улс руу ажлаар явсан” гэж хэлсэн. Тэрнээс хойш 9 сарын дараа Л-ыг олж уулзахад “Т-ыг хаана байгааг нь мэдэхгүй, Л-аас мөнгө аваад явчихсан, хаана байгааг нь мэдэхгүй гэж хэлсэн

Тэгсэн Т- “байрыг чинь барьцаанд тавьчихсан, удахгүй байрны гэрчилгээг аваад өгье” гэж хэлсэн. Тэрнээс хойш Т-тай утсаар холбогдоод байсан чинь 2017 оны 1 сарын дунд үеэс Т-ын утас нь холбогдохгүй, дахиад сураггүй алга болсон. Миний байрны гэрчилгээг барьцаанаас авч өгнө гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1 хав 24-25 хуу, 2 хав 50-51/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.А-ийн: “Н- байр зарна гэхээр нь би Л-ад болон ойр дотны хүмүүстээ хэлж байсан. Тэгсэн Л- 15 сая төгрөгийг төлөөд үлдсэн 50 сая төгрөгийг нь 7 хоногийн дараа өгөх хүн байна гэхээр нь Н-д хэлсэн. Би хооронд нь холбож өгсөн. Л-аас 12 сая төгрөг зээл төлөх гээд мөнгө байна уу гэхэд Л- надад зээлсэн. Гэхдээ Н-ын мөнгө гэж хэлээгүй. Л- бид хоёрын хооронд энэ байртай хамааралгүй тусдаа өөр мөнгөний асуудал байгаа” гэх мэдүүлэг

 

Гэрч Б.А-ийн: “...Н- 3 өрөө байраа Н- бид 2 миний 10-н жилийн ангийн найз Л-ад 3 өрөө байраа зарах гэж байгаа талаар хэлсэн. Тэгсэн Л- “манай захирал тэр байрыг чинь худалдаж авъя гэж байна” гэж хэлсэн. Тэгээд зарах байран дээр Т- гэх хүнийг дагуулж ирсэн. Тэгээд Т- “байрныхаа нэрийг шилжүүлчих, тэгэх юм бол байрны гэрчилгээг чинь барьцаанд тавиад тэр мөнгө дээрээс нь өөрсдийнхөө мөнгийг нэмээд байрны чинь мөнгийг бэлэн гаргаад өгье” гэж хэлсэн. Тэгээд байрны гэрчилгээг шилжүүлэхээр тохироод Баянгол дүүргийн нотариатаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж гэрчилгээг Т-ын нэр дээр шилжүүлсэн. Тэгсэн тэрнээс хойш Т- сураггүй алга болсон” гэх мэдүүлэг /хх 26 хуу/,

 

Гэрч Т.Т-ын: “...Миний төрсөн хүү Н- уг 00-0-р байрны орон сууцны барилгын ажилд хөрөнгө оруулалт хийгээд уг байрны 00, 00 тоотыг авсан юм. 2015 оны 11 дүгээр сард уг байрын 00, 00 тоотын гэрчилгээ миний нэрээр гарсан. 2016 оны 4 дүгээр сард байх манай хүү Н- “00-0-р байрны 00 тоот 3 өрөө байрыг Т- гэх хүнд худалдахаар болсон, нэр шилжүүлэх хэрэгтэй байна, гэрчилгээг нь аваад ир” гэж хэлсэн. Тэгээд Баянгол дүүргийн Замын цагдаа, Прокурорын газрын ертөнцийн зүгээр хойд талд нь байрлах нотариатын газарт очиж 00-0-р байрны 00 тоот 3 өрөө байрны гэрчилгээг Т-ын нэр дээр шилжүүлж Худалдах, худалдан авах гэрээ хийсэн” гэх мэдүүлэг /хх 33 хуу/,

 

Гэрч Б.А- шүүгдэгч П.Л-тай нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлэг /1 хав 111/, иргэний хариуцагч А.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Л.Н-ын мэдүүлэг /хх 123/, “А” ББСБ-ийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээний хуулбар /хх 82-87/, орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх 89/, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх 105/, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх 108/, Улсын бүртгэлийн гэрчилгээ /2 хав 58/, хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хав 71-81/, зээлийн гэрээ /хх 197-199/, Барьцааны гэрээ /хх 200-202/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Иймд Шүүгдэгч Д.Т- нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн хуурч 65.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

шүүгдэгч П.Л- нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын лавлагаагаар Баянгол дүүргийн 0 дугаар хороо 0-р хорооллын нутаг дэвсгэрт байрлах 0000 тоот 3 өрөө орон сууц нь иргэн Т.Т-ын нэр дээр бүртгэлтэй бөгөөд захиран зарцуулах эрх нь М.Н-ынх болох нь хохирогч гэрч Т.Т-ын мэдүүлгээр тогтоогдож байна.

Гэхдээ шүүх Баянгол дүүргийн 0 дугаар хороо 0-р хорооллын нутаг дэвсгэрт байрлах 0000тоот 3 өрөө орон сууцыг анхны эзэмшигч өмчлөгч Т.Т-ын нэр дээр шилжүүлж өмчлөх эрхийг сэргээхийг Баянгол дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт даалгаж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний нэхэмжлэгч А ББСБ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь: тус банк бус санхүүгийн байгууллагатай Д.Т- нь 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ-00-00-0000000 дугаар зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулжээ. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Л.Н- Д.Т- нар нь маргаан бүхий орон сууцыг худалдах худалдан авах гэрээ байгуулан Л.Н-од 26.000.000 төгрөгөөр худалдан өмчлөх эрх шилжсэн байна.

Өөрөөр хэлбэл А ББСБ-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний үүргийн биелэлт хангагдсан эсэх нь тогтоогдохгүй байхад  дахин өөр хүнд худалдах худалдан авах гэрээгээр өмчлөх эрх шилжиж байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Т-тай анх байгуулсан зээлийн гэрээ хүчинтэй хэвээр байгаа ба барьцааны гэрээнд өөрчлөлт оруулж уг барьцааны байрыг Л.Н-ын нэр дээр шилжүүлэн халхавчилсан гэрээ байгуулсан” гэх мэдүүлэг өгсөн нь бичгийн баримтаар нотлогдохгүй байна.

Түүнчлэн зээлийн төлбөр гаргуулах тооцоог 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөр тооцсоноос гадна иргэний нэхэмжлэгчээс гэрээ хүчингүй болгуулах талаар хүсэлт гаргаагүй байна.

Иймд уг маргаан бүхий орон сууцны аль гэрээ нь хүчинтэй эсэх нь эргэлзээтэй байх тул иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нар нь ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулах ба тэдгээрт оногдуулсан торгох ял биелүүлэх хугацааг тогтоох нь зүйтэй байна.

 

Иргэний хуульд зааснаар Л.Н-ын нэр дээр бүртгэгдсэн Улсын бүртгэлийн 00000000000 тоот гэрчилгээг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн 00000000000 тоот гэрчилгээтэй Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 36 дугаар хороолол Ард Аюушийн өргөн чөлөө гудамж 00-0 дугаар байрны 00 тоот 00 м.кв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн М.Н-д олгохыг Баянгол дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн газарт даалгаж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, шүүгдэгч П.Л-аас 15.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Н-д олгохоор тус тус шийдвэрлэлээ.