2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2026/04904

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ************* хаягт байрлах ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагч аар оролцвол зохих этгээд болох *******ын ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* /РД:*******/ нь 2024 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр ******* *******тай 3798****6216 дугаартай дугаартай зээлийн эрхтэй кредит карт ашиглах гэрээ байгуулж, 500,000.00 /Тавн зуун мянган/ төгрөгийн зээлийн эрхтэй картыг бэлэн зээлийн хэрэглээнд сарын 3.5 хувийн хүүтэйгээр, бэлэн бус зээлийн хэрэглээнд сарын 2.0 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлсэн.

Хариуцагч ******* овогтой *******ээс ******* *******ны зүгээс зээлийн төлөлттэй холбоотойгоор, Дүүргийн Эрүү Иргэний Хэргийн Хялбар Ажиллагааны Анхан Шатны Тойргийн Шүүхэд, 2025 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөр хариуцагчаас 459,489.80 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 197/ШЗ2026/07436 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан ********* тоот хаягт бүртгэлтэй боловч, оршин суудаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болно.

Иймд хариуцагч ******* овогтой *******ийг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ******* Банк ХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.

Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан, зээлийн гэрээ, Хэрэгсэхгүй болгох тухай Дүүргийн Эрүү, Иргэни хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 197/ШЗ2026/07436 дугаар захирамж, Нотлох баримт гаргуулах тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШЗ2026/17591 дүгээр захирамж, төрийн мэдээлэл солилцооны хур системийн лавлагаагаа зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд *******ын ******* /РД:*******/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар *******ын ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, *******ын ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжилсугай.

2. *******ын ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжилж, оршин суух газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /утас:*******, /-д мэдэгдэхийг цагдаагийн байгууллагад даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА